Улаанбаатар

weather

Loading weather data...

9 сарын 09

Валютын ханш

value

мэдээ

Хадланчин

trend

ЖАМБАЛЫН САНДАГДОРЖ

img

2025 оны 9 сарын 09

img

33

news-img

Шар гишүүгээр овоохой оромж босгосон хадланчин эр модтой амны адагт хадландаа гарчээ. Хөнжил пүүгээ, мөн гурван чулуугаар тулсан гал тогоо. Өөр юмгүй цомхон. Гаднаа унааны морио чөдөрлөн тавьж, гар шимээсгээр өвс хадна. Малын хөл хүрээгүй ногоон өвс, уулын цэцэг ханаран унаж, шимээсэгний ширвэлтэд зүүн гар талдаа өтгөн мөр болон хураагдана.

Их гарын шимээсгээр өвс ширвэх урамтай агаад газар төө төөгөөр хорогдон ард нь чийгтэй хөрсөн дээр хар таваар нь хадсан өвсний ёзоорыг зуран хоёр хөлөө чирэн жижиг жижгээр урагшлах мөр зурайн үлдэх ажээ. Өвсний ааг ханх татан жижиг шар эрээн зэрлэг зөгий дүнгэнэхээс өөр чимээ үл сонстон нам гүм оргих нь таатай. Намрын шар наран ээж, халуу дүүгэх тэр бөглүү аманд байсхийгээд л шимээсгээ давтах алх дөшний дуу жин жин хэмээн аялгуулна. Тэртээ холд тарвага хошигрон хэрээ хаа нэг гуаглана. Ай саяхан хадсан өвсний ааг мансуурам ханхалж, доод хөндий зэрэглээтэн цэнхэртэж, мал сүрэг налайн бэлчих нь бүүр түүр харагдаж амгалан налайсан амьдрал үргэлжилнэ.

Өдөржин өвс ширвэсэн эр үдээс хойш бухал хийн бөртгөнөх нь харагдаж төд удалгүй уулын амаар дүүрэн бөртийсөн том цомцгор бухлаар дүүрлээ. Орой болжээ, намрын эхэн сарын тэргэл саран мэлтийтэл тусч хоол цайгаа уун тухалсан эрийн оромжны онгорхой хаалгаар гэрэл тусгасан мэт гэрэлтүүлнэ. Хадланчин эр ороо засан унтахаар хэвтэхэд халуун наранд өдөржин шаруулсан оромжноос нь нар төөнөн үнэртэж, завсар зайгаар нь орсон дэвхрэг жуун жуун хэмээн бүүвэйлнэ. Айх аюулгүй амгалан тайван Монголын хөдөө. Бугын дуу эхлэх арай болоогүй ч шинэ гэрийн хөлгүй найранд согтсон эр гэнэт орилон дуулах гэж оролддог шиг тэртээ ян сарьдагт залуу буга солгой хоолойгоор гууглан урамдсанаа таг болно.

Бялууртлаа хулгана зурам, дэвхрэг, царцаа түүж идсэн чоно гэнэт хүний үнэр авангуутаа цочин бушуухан хэдэн гүвээ даван чавхдах нь “Энэ муухай юмнаас хурдан холдъё, хэн хэнээ мэдээгүй юм шиг л байя” гэх шиг ээ. Одод асгаран бууж, саран тормойн хонох намуун цагаан шөнө хаа нэгтээ адуу янцгаана. Намар цаг, Монголын хөдөө талын их амар амгалан ийм л байдаг даа.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Энэ сарын 11-нд Богдхан уулыг тахина

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Богдхан уулын тэнгэрийг тайх Төрийн тахилгын ёслолыг энэ сарын 11-нд зохион байгуулна. Тодруул...

img

11 минутын өмнө

Хадланчин

Шар гишүүгээр овоохой оромж босгосон хадланчин эр модтой амны адагт хадландаа гарчээ. Хөнжил пүүгээ, мөн гурван чулуугаар тулсан гал...

img

26 минутын өмнө

Авлигатай тэмцэх ажлын хүрээнд есөн хуульд өөрчлөлт оруулна

Нийгмийн шударга ёсыг хангах чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Ерөнхий сайдын 02 дугаар албан даалгавар 2025 он...

img

36 минутын өмнө

Мансууруулах бодис улсын хилээр оруулж ирдэг найман бүлгийг илрүүлжээ

-Төрийн тусгай алба хаагчдын 36 сарын тэтгэмжийг зогсооно гэдэг худал-  Ерөнхий сайд Г.Занданшатар Хууль зүй, дотоод хэргийн яамны Т...

img

1 цагийн өмнө

“Сэлбэ 20 минутын хот” төслийн эхний ээлжийн блокуудын барилга угсралт, суурийн цутгалтын ажлыг эхлүүллээ

Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га талбайг хамрах 8565 өрхийн орон сууц бүхий анхны жишиг “Сэлбэ 20 минутын хот” төслийн эхний ээл...

img

1 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд