мэдээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 градус дулаан

Админ
2025 оны 9 сарын 16

3

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -4…-6 градус, бусад хэсгээр -1…-3 градус хүйтэн, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө +11…+13 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -2…-4 градус хүйтэн, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө +12…+14 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -4…-6 градус хүйтэн, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө +10…+12 градус дулаан байна.
2025 оны 09-р сарын 17-ноос 09-р сарын 21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
20-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Бусад хугацаанд нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи 20-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Өдөртөө ихэнх нутгаар бага зэрэг дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -1…-6 градус хүйтэн, өдөртөө +10…+15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +21…+26 градус, бусад нутгаар шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +14…+19 градус дулаан байна.





Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 66 улсын 540 шилдэг тамирчин оролцлоо
Их Британийн Ливерпүүл хотноо болсон 2025 оны Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 66 улсын 540 шилдэг тамирчин оролцлоо....
8 цагийн дараа
Тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
Улсын бүртгэлийн дугаар нь тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно Нийслэлийн хэмжээнд мөрдөгдөж байгаа т...
8 цагийн дараа
Улс төрийн идэвхтэн, Трампын ойрын холбоотон Чарли Киркийг тойрсон маргаан ба Америкийн гүн хуваагдал
Чарли Киркийн аллага Америкийн гүн хуваагдлыг улам тод харууллаа. Түүнийг хайрладаг, эсвэл үзэн яддаг байсан аль ч талаас харахад эн...
6 цагийн дараа
ЗУРХАЙ: Луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Аргын тооллын есдүгээр сарын 16, Ангараг гариг. Билгийн тооллын 25, Өглөгт охин одтой, шар хулгана өдөр. Өдрийн наран 06:31 цагт ман...
5 цагийн дараа
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 градус дулаан
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөн...
5 цагийн дараа
Сэтгэгдлүүд