мэдээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 градус дулаан байна

Админ
2025 оны 9 сарын 17

12

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -3…-5 градус хүйтэн, бусад хэсгээр 0 градус орчим, өдөртөө +15…+17 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө -2…-4 градус хүйтэн, өдөртөө +15…+17 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө -3…-5 градус хүйтэн, өдөртөө +13…+15 градус дулаан байна.
2025 оны 09-р сарын 18-наас 09-р сарын 22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
20-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Бусад хугацаанд нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи 20-21-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -1…-6 градус хүйтэн, өдөртөө +10…+15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +23…+28 градус, бусад нутгаар шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +16…+21 градус дулаан байна.





Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ
Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон товын дагуу 2025 оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар нэгэн зэрэг эхэл...
8 цагийн дараа
Б.Батхуяг: Хар тамхичин хүнийг шорон, эсвэл үхэл хүлээж байдаг
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батхуягтай ярилцлаа....
8 цагийн дараа
НЭЭЛТТЭЙ ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА
2025 оны 09 сарын 16 өдөр 1. Тендерийн ерөнхий мэдээлэл. Тендерийн нэр: “Апу Дэйри Сүүний үйлдвэрийн өргөтгөл” төсөл Дотор заслын аж...
6 цагийн дараа
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн
Аргын тооллын есдүгээр сарын 17, Буд гариг. Билгийн тооллын 26, Найралт эх одтой, шарагчин үхэр өдөр. Өдрийн наран 06:32 цагт мандан...
6 цагийн дараа
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 градус дулаан байна
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -3…-5 градус хүйтэн, бусад хэсгээр 0 градус о...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд