Улаанбаатар

weather

Loading weather data...

9 сарын 16

Валютын ханш

value

мэдээ

МАН-ын даргын төлөөх тулаан ширүүн байна

trend

МӨНХЖАРГАЛЫН МӨНХЦЭЦЭГ

img

2025 оны 9 сарын 16

img

19

news-img

Намрын улс төр МАН-ын даргын асуудлаар амьсгалж байна. Энэ цаг үед эрх баригч намын шинэ даргын суудлын төлөөх өрсөлдөөн яах аргагүй улс төрийн халуун сэдэв. АН-ын даргын сонгууль ч үүнд их нөлөөлөх шиг боллоо. Гол нь МАН доторх бүлэглэл, фракцуудын тэмцэл хурцадсан болохоор намын даргын төлөөх тэмцэл гал маналзуулан эхэлж байна. Тэдний өрсөлдөөн айхавтар ширүүн өрнөхөөр янзтай болоод явчихлаа. Шүүх, цагдаа, прокурор, АТГ гээд хууль хүчний байгууллагыг бүгдийг нь татан оролцуулж байна. МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдын гэрт нэгжлэг хийж, барьж хорьсон нь зүгээр нэг үзэгдэл биш. Жилийн өмнө гарсан хүн амины хэргийг ухаж гаргаж ирээд ард түмнийг халаглуулж, үртэй хүн бүрийг айдаст автуулж, хэргийг хянасан прокурорууд руу нийгмээрээ жигшин зэвүүцэн дайрч буй үйл явдлын цаана зорилготой улс төр явж байгаа.

Энэ юу ч биш. МАН-ын өрсөлдөөний талбар улсынхаа асуудлаас халиад хоёр улсын гэрээ рүү хүртэл орчихлоо. УИХ-аар хоёр удаа оруулж, нээлттэй хэлэлцүүлэг хийж соёрхон баталсан Монгол-Хятадын Засгийн газар хооронд гэрээг хүртэл элдэвлэж байна. Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хил холболтыг дагалдах нүүрс худалдаалах гэрээ “Монгол Улсад ашиггүй, арван тэрбум ам.долларын алдагдалтай, нууцын зэрэглэлтэй явсан учраас зогсоох ёстой” гээд экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр гэнэтхэн орилоод гараад ирэв. Өөрийнх нь хүүгийн батлалцсан тэр гэрээ өнгөрсөн жил албажсан байтал өнөөдөр ингэж дэлгэж байгаа нь намын даргын сунгаатай холбогдож байна.

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдах үеэр намын дарга Л.Оюун-Эрдэнэ энэ долоо хоногт Удирдах зөвлөлөө хуралдуулаад, Бага хурлаа товлоё гэсэн санал гаргаж. Тэгэхээр МАН-ын Удирдах зөвлөл ойрмогхон хуралдаж, намын даргад нэр дэвшигчийг зарлаж таарах нь. МАН-ын Удирдах зөвлөл нь намын бодлого, стратегийг тодорхойлохоос гадна улс төрийн чухал шийдвэр гаргадаг байгууллага. Сүүлд өнгөрсөн тавдугаар сард хуралдахдаа 29 гишүүнтэй гэж байсан. Бага хуралд Л.Оюун-Эрдэнэ, Я.Содбаатар, Н.Энхбаатар, Ц.Чулуунзагд, Д.Сумъяабазар, Х.Нямбаатар, Х.Алтай, Д.Амарбаясгалан, С.Амарсайхан, А.Ариунзаяа, Т.Аубакир, Ж.Батжаргал, О.Батнайрамдал, П.Баттөр, Э.Батшугар, Х.Булгантуяа, О.Буяннэмэх, С.Бямбацогт, Ж.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Г.Занданшатар, Л.Мөнхбаатар, Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, Ч.Номин, Х.Нямбаатар, Ц.Нямдорж, Б.Оюунбилэг, М.Оюунчимэг, Д.Тогтохсүрэн, Б.Тулга нарын хүмүүс байдаг. Тэднээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй хамаатай нь Я.Содбаатар, Ж.Батжаргал, Х.Алтай, Т.Аубакир, П.Баттөр, Э.Батшугар, С.Бямбацогт, Ж.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Л.Мөнхбаатар, Ц.Мөнх-Оргил, Ц.Нямдорж, Б.Оюунбилэг, М.Оюунчимэг, Д.Тогтохсүрэн, Б.Тулга нар. Харин Ц.Чулуунзагд, Д.Сумъяабазар, Х.Нямбаатар, Д.Амарбаясгалан, С.Амарсайхан, А.Ариунзаяа, О.Батнайрамдал, Ч.Номин нар Л.Оюун-Эрдэнийн хүмүүс гэгддэг. Эндээс хүчний харьцааг харахад У.Хүрэлсүхийн тал дийлэнх юм шиг байна. Тэгэхээр түүний намын даргад сойсон хүн Удирдах зөвлөлөөс гарах нь тодорхой байна. Ингээд Удирдах зөвлөлөөс дэвшүүлсэн хүнийг МАН-ын Бага хурлаар батламжилна. Бага хурал 370-аад гишүүнтэй. УИХ-ын гишүүд, сайдууд, аймаг, дүүргийн Засаг дарга нар, хотын дарга, МАН-ын лидерүүдээс Бага хурал бүрддэг. Заалнаас УИХ-ын дарга Д.Амарбаясгалан дэвшиж таарна. Өөрөө намын даргад өрсөлдөнө гэдгээ хэвлэлийнхний өмнө зарлачихна лээ. Бага хурлын гишүүдийн дийлэнх нь түүний талд саналаа өгнө гэсэн улс төрийн прогноз бий. Яагаад гэвэл 80-аад оныхон түүнийг дэмжинэ. Дээр нь аймгуудын Засаг дарга нарын шууд томилгоо Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед явагдсан. Ингээд харахаар У.Хүрэлсүхийн хүн Удирдах зөвлөлд ялсан ч Бага хурал дээр орж ирээд унах нь гарцаагүй. Мэдээж хашир улстөрчид үүнийг урьдчилан тооцоолоогүй байна гэж байхгүй. Эрх мэдэл хэний гарт байна, тэр хүн замдаа тааралдсан бүхнийг гишгэлж байгаад оргилд хүрэхийг бодно. Аймгуудын Засаг дарга нарыг хууль хяналтын байгууллагын хүчээр айлган сүрдүүлж, дарамт шахалт үзүүлэх тактик руу оржээ. Орон нутгийн Засаг дарга нарыг АТГ-аас шалгаж, хоргоогоод суулгахгүй байгаа гэх. Ямар сайндаа Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмидыг АТГ-аас долоо хоногийн өмнө баривчилж, цагдан хорилоо гэх мэдээлэл түгж байхав. Үнэндээ мань эр ажлаа хэвийн хийгээд явж байгаа гэдгийг хэвлэлийн төлөөлөгчийнх нь залруулгаас харлаа. Энэ аймгийн Засаг даргыг ингэж зориудаар харлуулж байгаа нь Бага хурлын гишүүдийн саналыг эргүүлэх зорилготой. МАН-ын даргын сунгаатай холбоотой орон нутгийн удирдлагуудыг “Хэнийг дэмжвэл хаашаа явахаа мэдэж байна уу” гэсэн сануулга биз.

МАН-ын даргын асуудал өнөөдөр У.Хүрэлсүх болон Г.Занданшатарын тал, Д.Амарбаясгалан хийгээд Л.Оюун-Эрдэнийн гэсэн хүмүүсийн дунд жинхэнэ гал авалцаж байна. Өнөөдрийн ийм хуваагдал МАН-ын хувьд анхных биш. Өчнөөн талцаж, мэрэлцсээр ирсэн. Өмнө хотын фракцыг элдэн хөөх үеэр бас яг ингэж хуваагдсан даа. МАН-ын хотын фракц намын удирдлагад олон жил ноёлж байв. Тэр эрх мэдлийг задлахын тулд У.Хүрэлсүх улс төр өрнүүлж, хотын фракцыг ганцхан саналаар буулгаж, гудамжинд гаргасан тухай бишгүй шуурсан даа. УИХ дахь МАН-ын 65-ын бүдүүн бүлэг хүч тэнцүү хуваагдаж, 33х32-ын саналаар хотын фракцын хувь заяа шийдэгдэж байсан түүхтэй.

Одоо МАН дотоод фракцын хамгийн хүчтэй арми бол НАМЗХ. Намын даргын төлөөх тулаанд овоо жин дарах байх шүү. Тэдний нэг хэсэг нь У.Хүрэлсүхийн бодлогыг, нөгөө хэсэг нь Л.Оюун-Эрдэнийг дагадаг. Бага хурал дээр НАМЗХ нь яаж хуваагдах нь уу харж л байя.

Ер нь МАН ардчилал руу орох цаг нь болсон. Орохын тулд гартаа атгасан зэвсэг болгоноор нүдэлцэж нийгэмд доргио үүсгэж байна. МАН-ын дүрэмд Бага хурлыг генсек нь зарладаг юм байна. Түүнийг Солонгост өвчтэй эзгүй байгаа, нэр дэвшигч нь бэлэн болоогүй учраас хурал зарлахгүй удсан гэсэн дам яриа нэг хэсэг явсан. Харин МАН-ын генсек Я.Содбаатар өчигдөр бүлгийн хуралдаа сууж байгаа харагдана лээ. Тэгэхээр МАН-ын дүрмийн дагуу даргаа сонгох процесс нь үргэлжлэх биз ээ. Д.Амарбаясгалангийн хувьд У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарыг намын дарга байхад генсекээр ажиллаж байсан туршлагатай. Нийгмийн хандлагыг ажиглахад МАН-ын даргад Д.Амарбаясгалан хамгийн тохиромжтой хувилбар гэж үзэж байна лээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

25 кг нэг шуудай мидлинг 3750 төгрөг, хагас коксон шахмал түлш шуудай нь 5000 төгрөг байна

Нийслэлд энэ жил шахмал түлшний 400 борлуулалтын цэг ажиллана. Өнөөдрийн байдлаар 332 цэг ажиллаж байна. Энэ жилийн тухайд иргэд “HO...

img

6 цагийн дараа

Нийслэлийн Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв 24 цагийн турш үйл ажиллагаа явуулж байна

Нийслэлийн Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв нь айл өрхүүдэд суурилуулсан алсын зайн дамжуулагчтай угаарын хий мэдрэгч төхөөрөмжид хянал...

img

6 цагийн дараа

Есдүгээр сарын 16-17-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар хүйтэрнэ

Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Есдүгээр сарын 16-17-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр 0 хэмээс х...

img

5 цагийн дараа

Владимир Николаенко: Би эрх чөлөөтэй гэдэгтээ ер итгэж чадахгүй байна

Оросын олзноос саяхан чөлөөлөгдсөн, Херсон хотын дарга байсан Владимир Николаенкогийн ВВС-д өгсөн ярилцлагыг товчлон хүргэж байна. Т...

img

5 цагийн дараа

Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам

Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг танилцуулж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ. Улсын Их ...

img

5 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд