мэдээ
Нийслэлийн Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв 24 цагийн турш үйл ажиллагаа явуулж байна

Админ
2025 оны 9 сарын 16

5

Нийслэлийн Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв нь айл өрхүүдэд суурилуулсан алсын зайн дамжуулагчтай угаарын хий мэдрэгч төхөөрөмжид хяналт тавин ажилладаг.
Тус төвийнхөн угаарын хий мэдрэгч төхөөрөмжөөс ирж буй мэдээлэлд үндэслэн яаралтай арга хэмжээ авч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж байна.
Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар “Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв нь угаарын хий мэдрэгч суурилуулсан айл өрхүүдийн мэдээллийг дэлгэцэнд хянах бөгөөд бага, дунд, их, аюултай, онц аюултай гэсэн таван төрлийн дуудлагыг хүлээн авч байна. Операторууд дуудлага хүлээн авангуутаа тухайн өрхийн холбогдох гишүүд рүү залгадаг. Хэрэв холбогдож чадахгүй бол тухайн айлын хөрш рүү нь залгаж мэдээлэл хүргэдэг. Харин хөрштэй нь холбогдоогүй бол Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн 500 гэрээт ажилтнаас хамгийн ойр байгаа нь тухайн цэгт очиж угаарын эрсдэлийн мэдээллийг хүргэж, урьдчилан сэргийлдэг. Нийслэлд нийт 82 мянган айлд угаарын хий мэдрэгч ажиллаж байна. Иргэддээ угаарын хий мэдрэгчээ салгалгүй, зааврын дагуу хэрэглэж болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг уриалъя. Нийслэлд гал түлж байгаа нийт 176 мянган өрхийг энэхүү ухаалаг системд холбохоор ажиллаж байна” гэлээ.





25 кг нэг шуудай мидлинг 3750 төгрөг, хагас коксон шахмал түлш шуудай нь 5000 төгрөг байна
Нийслэлд энэ жил шахмал түлшний 400 борлуулалтын цэг ажиллана. Өнөөдрийн байдлаар 332 цэг ажиллаж байна. Энэ жилийн тухайд иргэд “HO...
6 цагийн дараа
Нийслэлийн Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв 24 цагийн турш үйл ажиллагаа явуулж байна
Нийслэлийн Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв нь айл өрхүүдэд суурилуулсан алсын зайн дамжуулагчтай угаарын хий мэдрэгч төхөөрөмжид хянал...
6 цагийн дараа
Есдүгээр сарын 16-17-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар хүйтэрнэ
Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Есдүгээр сарын 16-17-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр 0 хэмээс х...
5 цагийн дараа
Владимир Николаенко: Би эрх чөлөөтэй гэдэгтээ ер итгэж чадахгүй байна
Оросын олзноос саяхан чөлөөлөгдсөн, Херсон хотын дарга байсан Владимир Николаенкогийн ВВС-д өгсөн ярилцлагыг товчлон хүргэж байна. Т...
4 цагийн дараа
Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг танилцуулж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ. Улсын Их ...
4 цагийн дараа
Сэтгэгдлүүд