мэдээ
А.Амартүвшин: Ирэх онд 51.080 өрхийн сууцыг дулаалж, бүх төрлийн хий, цахилгаан, сэргээгдэх эрчим хүч, бусад эх үүсвэрт холбоно

Админ
2025 оны 9 сарын 19

14

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VII хуралдаан болж байна. Хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, нийслэлийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай, нийслэлийн 2025 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага тойруу хэсгийн хот байгуулалтын үйл ажиллагааг зохион байгуулах тухай зэрэг 14 асуудлыг хэлэлцэж байна. Хуралдааны эхэнд НЗД-ын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний талаар танилцуулав.
Улаанбаатар хотын агаарын бохирдлын эх үүсвэрийн 55.6 хувийг гэр хороолол, 28.9 хувийг автомашин, 15.5 хувийг усан халаалтын зуух, бага оврын халаалтын зуух, дулааны цахилгаан станцын үндсэн сан зэрэг бусад хүчин зүйлс бүрдүүлж буй.
Энэ талаар НЗД-ын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах зорилгоор нийслэлд “Ногоон” болон “Шар” бүсүүдийг тогтоосон. Ногоон бүсэд 103.090 өрх, шар бүсэд 67.765 өрх хамрагдаж байгаа. Энэ онд агаарын бохирдол ихээр үүсдэг Баянгол, Чингэлтэй дүүргийн 5 хороонд 5000 айл өрхийг стандартын дагуу иж бүрэн дулаалж, хийн түлш рүү шилжүүлж байна. 2026 онд Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах “Ногоон бүс”-д хамаарах 46080 өрхийг нэмэгдүүлж, нийт 51080 өрхийн гэр болон байшин сууцыг дулаалж, бүх төрлийн хий, цахилгаан, сэргээгдэх эрчим хүч, бусад эх үүсвэрт холбоно. 2028 онд “Ногоон бүс”-д хамаарах 103090 өрхийг хатуу түлшний хэрэглээнээс халж, хий, цахилгаан, сэргээгдэх эрчим хүч, бусад эх үүсвэрт холбохоор төлөвлөн ажиллаж байна” гэлээ.
2025-2026 оны халаалтын улиралд 40 мянган тонн мидлинг, мөн импортоор 306 мянган тонн хагас коксон шахмал түлш авч, нийт 340 мянган тонн түлшийг 400 борлуулалтын цэгээр худалдаална. Хагас коксон түлшний хүхэрлэг хийн хэмжээ сайжруулсан түлшнийхээс 89.2 хувиар, азотын исэл 72.6 хувиар, угаарын хий 24.5 хувиар, нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ 68 хувиар бага аж. Хагас коксон түлш түлснээр агаарын бохирдол 45-50 хувь хүртэл буурах боломжтойг нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар төлөөлөгчдийн асуултад хариулах үеэр онцолж байв.
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдаан үргэлжилж байна.





Ард Аюушийн өргөн чөлөөний авто замыг хэсэгчлэн хааж, шугам шилжүүлнэ
Нийслэлийн Баянгол дүүргийн Ард Аюушийн өргөн чөлөө, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хойд талын авто замыг шөнийн цагаар хэсэг...
8 цагийн дараа
Сүхбаатар дүүрэгт орон сууц хамгийн өндөр үнэтэй байна
Шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн үнэ нийслэлийн Сүхбаатар дүүрэгт 5.40 сая төгрөг, Хан-Уул дүүрэгт 4.73 сая төгрөг, Баянзүрх ...
7 цагийн дараа
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын COP17 хурлаас Монгол улс 1.5 тэрбум ам долларын санхүүжилт босгох боломжтой
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулна. ...
7 цагийн дараа
Улс төрийн “вангачид” Д.Амарбаясгалан Ерөнхий сайд, Л.Энх-Амгалан УИХ-ын дарга болох нь гэж “бошиглов”
Улс төрийн нөхцөл байдлыг тааварлан таавар дэвшүүлж тооцох нь дэлхийн хэвлэлийн жишиг юм. Манай улс ч мөн ийм тоймчдоор дутаж байсан...
6 цагийн дараа
Баян-Өлгий аймагт 45 тонн өвс шатаж байсныг унтраажээ
Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Хос харгай багийн “Задгай”-д аймгийн төвөөс зүүн хойд зүгт 120 км-т, сумын төвд хашаанд хураалтт...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд