Улаанбаатар

weather

Loading weather data...

9 сарын 19

Валютын ханш

value

мэдээ

 Улс төрийн “вангачид” Д.Амарбаясгалан Ерөнхий сайд, Л.Энх-Амгалан УИХ-ын дарга болох нь гэж “бошиглов”

trend

Админ

img

2025 оны 9 сарын 19

img

46

news-img

Улс төрийн нөхцөл байдлыг тааварлан таавар дэвшүүлж тооцох нь дэлхийн хэвлэлийн жишиг юм. Манай улс ч мөн ийм тоймчдоор дутаж байсан удаагүй бөгөөд тэдний тааварласныг хэвлэл мэдээлэл уралдан мэдээлдэг. Онох нь ч бий, алдах нь ч бий. Онож алдах нь тухайн тоймчийн мэдээлэл дээрээ анализ хийх, мөн шинэ мэдээлэл дутагдах гэх мэт олон шалтгаантай байдаг. Урьд зуунд зүүн европ даяар алдартай байсан үзмэрч Болгар улсын иргэн Ванга гэж байв. Тэрбээр оносон нь олон байдаг бол бас алдсан ч их байдаг л даа. Яг үүн шиг бид улс төрийн таамаг гаргагчдыг “энэ маань яагаад вангадаад унав.Үнэн үү, худал уу” хэмээн шоглон ярилцдаг. Тиймээс манай улс төрийн ажиглагчдын ирээдүйн улс төрийн хөдөлгөөний тухай ярьсан яриаг бас бяцхан шоглож “вангадлаа” хэмээн үзэж энэ мэдээг нийтэлж байна. За манай улс төр судлаачид МАН-ын даргын талаар болон Монголд өрнөж байгаа далд улс төрийг юу гэж “вангадаж” байгаа вэ.

Бужигнаж байна л гэцгээж байна. Намын дарга, Ерөнхий сайд Д.Амарбаясгалан болно, энэ бол том гурван хүний хооронд болсон тохироо гэж нэгэн дуугаар хэлцгээх аж. Том дарга нарын хооронд ийм тохироо явагдсан ч нэг хүн сүүдэрт их ууртай байгаа. Тэр уурлаад яадаг юм гэж бас орхиж болохгүй. Тэр бол намын дарга Л.Оюун-Эрдэнэ, одоохондоо дэлээ засуулчхаагүй байгаа учир бас түүний юу гэх нь маш их нөлөөтөй байгаа аж. Түүний уур юунд хүрээд байгаа юм гэхээр “Баялгийн хулгайч нартай нийлээд намайг унагасан” гэсэн заргатай байдаг сурагтай. Дээрх гурвын хамгийн том нь бас энэ талаар санаа нь зовонгуй байгаа бөгөөд “Энэ бүх улс төр наадахын чинь хийж байгаа л зүйл” гэж бодсон байхыг үгүйсгэхгүй гэцгээж байна. Г.Занданшатар намын даргад өрсөлдөхөө зарлаагүй байгаа, зарлахгүй ч байхыг хэн байгаа гэх вэ гэцгээх бөгөөд энэ нь иймэрхүү учиртай гэж таацгааж байна. Тэрбээр 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр ирээдүйн намын даргатайгаа наймаалцсан байж магадгүй аж. Энэ наймааг нь ч ивээнгүй харж байгаа хүн бий гэнэ. Гэвч энэ бүхэн зүгээр л одоо ярьж байгаа таамаг төдий зүйл. УИХ- ын даргад Л.Энх-Амгалан бол яригдаад удаж байгаа, бараг болчих байх гэцгээсэн хүмүүс их байна.Бодвол нөгөө тохирдог гурав, дөрвөн хүмүүсийн тохироог л хэлж байгаа байлгүй. Улс төр гэдэг бол болокуудын хөдөлгөөн гэдэг. Тэгвэл манай УИХ-д байгаа намуудын дотор хөдөлгөөн их болж хуучин болокууд задарч, шинээр эмхлэн байгуулагдах хөдөлгөөн ид явагдаж байгаа аж. Иймд гишүүдийн яриа хөөрөө их болж байгаа бөгөөд гэм нь уулзалт бүр нийтэд болон бусад эрх бүхий байгууллагуудад хүрч нууц алдаад байгаа. Үүнээс болоод биднийг цагдаад байна гэсэн гишүүд намын зүтгэлтнүүд их болжээ. Мөн эгүүлэн татах гишүүдийн тухай яриа хурцдаж, эрт орой хэзээ нэгэн цагт оруулаад ирж магадгүй. Гэвч гишүүд үүнийг зориуд хийгээд байна, хууль зөрчсөндөө ч биш, биднийг айлгаж үгэндээ оруулах гэсэн л оролдлого гэж үзэж байгаа нь олзуурхууштай. Мөн үүнээс үүдэлтэй АТГ-ыг татан буулгах, прокурорын дэргэдэх мөрдөнг байгуулах тухай яриа ч үе үе цухалзах болсон. Энэ нь УИХ-ын даргын энэ сарын 17-ны чуулган дээр хэлсэн “Хууль шүүхийн байгууллагад иргэдийн сэтгэл маш дундуур байна.Хууль шүүхийн байгууллага шударга ёс тогтоохын төлөө ажилладаг болохоос биш хэн нэгний дохиур хэлбэрээр ажилладаг байж болохгүй /2025-09-17/ гэснийг юу хэний тохиур хэлбэрээр, яаж ажиллаад, юу хийгээд байгааг бас бодох л асуудал.

 

Ө.Тулга

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Ард Аюушийн өргөн чөлөөний авто замыг хэсэгчлэн хааж, шугам шилжүүлнэ

Нийслэлийн Баянгол дүүргийн Ард Аюушийн өргөн чөлөө, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хойд талын авто замыг шөнийн цагаар хэсэг...

img

8 цагийн дараа

Сүхбаатар дүүрэгт орон сууц хамгийн өндөр үнэтэй байна

Шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн үнэ нийслэлийн Сүхбаатар дүүрэгт 5.40 сая төгрөг, Хан-Уул дүүрэгт 4.73 сая төгрөг, Баянзүрх ...

img

7 цагийн дараа

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын COP17 хурлаас Монгол улс 1.5 тэрбум ам долларын санхүүжилт босгох боломжтой

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулна. ...

img

7 цагийн дараа

 Улс төрийн “вангачид” Д.Амарбаясгалан Ерөнхий сайд, Л.Энх-Амгалан УИХ-ын дарга болох нь гэж “бошиглов”

Улс төрийн нөхцөл байдлыг тааварлан таавар дэвшүүлж тооцох нь дэлхийн хэвлэлийн жишиг юм. Манай улс ч мөн ийм тоймчдоор дутаж байсан...

img

6 цагийн дараа

Баян-Өлгий аймагт 45 тонн өвс шатаж байсныг унтраажээ

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Хос харгай багийн “Задгай”-д аймгийн төвөөс зүүн хойд зүгт 120 км-т, сумын төвд хашаанд хураалтт...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд