Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 22

Валютын ханш

value

мэдээ

Г.Ганцэцэг: “Orchestra Night III” буюу хөгжмөөр 63 дахь тоглолтын улирлаа нээнэ

trend

Админ

img

2025 оны 9 сарын 28

news-img

Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын уран сайхны удирдагч, хөгжим судлаач, дэд профессор Г.Ганцэцэгээс 63 дахь тоглолтын улирлын нээлтийн талаар тодрууллаа.


-Дуурь бүжгийн эрдмийн театрын 63 дахь тоглолтын улирлын нээлт энэ сарын 27, 28-нд болох гэж буй юм байна. Шинэ улирлын нээлт өвөрмөц болно гэсэн. Та энэ талаар тодруулан яриач?

-Манай Дуурь бүжгийн эрдмийн театрын хувьд 2025 он маш том өөрчлөлтийн жил болж байна. Учир нь шинэ удирдлага 2025-2028, 2028-2030 он хүртэлх стратеги төлөвлөгөөгөө гаргаж, алсын хараагаа бид “Дэлхийн стандарт бүхий үндэсний хөгжмийн театр” болно гэж тодорхойлсон байгаа. Дэлхийн стандарт бүхий гэхээр бид мэргэжлийн урлагийг дэлхийн стандартын түвшинд аваачиж тавина, энэ нь ур чадвар, уран бүтээл, урын сангаараа гэсэн үг шүү. Ур чадвар бол олон хүнтэй хамаатай. Энэ бол боловсон хүчний асуудал. Ур чадвар ямар байхаас уран бүтээл буй болдог. Уран бүтээлээ туурвилаа, тэрхүү бүтээл нь манай урын санг бүрдүүлж байдаг. Манай байгууллагын нэг том үнэт зүйл бол яах аргагүй урын сан маань юм. Урын сангийн баяжилт сайтай театруудын нэр нүүр дэлхийд танигдаж явдаг. Манай Соёл урлагийн их сургууль, Монгол Улсын консерваторийг төгсөж байгаа шинэ, залуу уран бүтээлчид дэлхийд танигдаад эхэлчихлээ шүү дээ. Өөрөөр хэлбэл, манай сургалтын чанар тодорхой түвшинд оччихжээ. Тийм ч учраас дэлхийд нэртэй уран бүтээлчид төрөөд байна. Манайхан мэднэ дээ, гавьяат жүжигчин Э.Амартүвшин, Г.Ариунбаатар, Ч.Бадрал гээд мундаг залуучууд бий. Одоо араас нь Бат-Эрдэнэ, Батчимэг, Энхбат, Даваадорж гээд залуучууд шил дараалж орж ирж байна. Бид анх П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдаанаас тусгай, гурав, хоёрдугаар байр эзлэхдээ маш том амжилт гэж үздэг байлаа. Тэнд манай улсаас ч маш олон шүүгч ажилладаг байсан. Урлагийнхны хувьд энэхүү уралдаан нь “олимп” гэсэн үг. Бид одоо “олимпийн аварга”-аа төрүүлчихсэн. Гран-приг нь аваад ирсэн гэхээр монголчууд мэргэжлийн урлагаа ямар түвшинд хөгжүүлэн авч яваа нь харагдана. Гэхдээ аливаа амжилтын ард дандаа хөдөлмөр байдаг. Хэн сайн хөдөлмөрлөж чадна, тэр хүн л амжилтад хүрнэ.

-Шинэ улирлын нээлтийн тоглолтоор ямар бүтээлүүд тавигдах вэ?

-Шинэ бүтэц, зохион байгуулалтаар явж байгаа Дуурь бүжгийн эрдмийн театрын 63 дахь тоглолтын улирал “Orchestra Night III” тоглолтоор энэ амралтын өдрүүдэд нээгдэнэ. Бямба гаригт Францын хөгжмийн зохиолчид бүтээлээ толилуулж, залуу уран бүтээлч, гоцлоочид оролцон соло хөгжимдөнө. Харин ням гаригт Италийн хөгжмийн зохиолчид бүтээлээ толилуулах юм. Италийн хийлч, төгөлдөр хуурчидтай манай хөгжимчид хамтран тоглоно. Энэ жил Монгол Улс, Итали улстай дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож байна. Харин дуурийн төрөл ирэх сарын 4, 5-нд Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн маш ухаантай хатны тухай өгүүлдэг “Гүнгэрийн гүнж”-ээр нээлтээ хийнэ. Хамгийн олон симфони бичиж уран бүтээлээ туурвисан хөгжмийн зохиолч бол Ц.Нацагдорж. Ирэх жил энэ хүний 75 насны ой тохионо. Балетыг П.И.Чайковскийн “Хунт нуур”-аар ирэх сарын 10, 11, 12-нд нээх юм. “Хунт нуур” балет тавигдсаны 150 жил, Монголд тавигдсаны 50 жил мөн энэ онд тохиож байгаа. Тийм учраас бид тодорхой тэмдэглэлт ойнуудад зориулаад балет, дуурийн нээлтээ хийж байна гэсэн үг. Товчхондоо, энэ жил манай театрын 63 дахь тоглолтын улирал хөгжим, дуурь, балет гэсэн гурван том төрлийн тоглолтоор нээж байгаагаараа онцлогтой.

-Урын сангаа яаж баяжуулав?

-Бид энэ 2025 оныг дуустал бүх төлөвлөгөөгөө гаргачихсан байгаа. 2026 оноос дахин шинэчилсэн загвараар тоглолтуудаа хийхээр төлөвлөж байгаа юм. Нэг сарын турш балет, дараагийн сард нь дуурь гэх мэтчилэнгээр дан дангаар сөөлжлөөд тоглож үзнэ. Энэ нь тухайн уран бүтээл туурвиж байгаа хүмүүстээ эрх чөлөөтэй. Дэлхийн том театрууд яг ингэж тоглодог юм. Зундаа бол амфитеатртаа очиж тоглодог. Өвөлдөө театртаа орчихдог юм байна. Ийм боломж Монголд бас бүрдэж эхэлж байгаа. Энэ жилийн манай уран бүтээлийн цуврал төлөвлөгөөнд буюу урын санд таван дуурь, гурван балет байгаа. Энэ бол манай төлөвлөгөөт тоглолтууд. Үүнээс гадна бид урилгын, хамтарсан, олон улсын тоглолтуудыг хийж байгаа. Ялангуяа, энэ есдүгээр сар их онцгой болж өнгөрч байна. Тухайлбал, манай театрт ОХУ-ын Эзэн хааны балетын театрынхан 40 хүний бүрэлдэхүүнтэй ирж “Хунт нуур” балетыг тоглосон. Бид өөрсдийнхөө үндсэн тоглолтод орохоосоо өмнө энэ мэтчилэн гадны тоглолтыг үзүүлэн болгон авчирч, мастер класс болгож орууллаа. Дуурь бүжгийн эрдмийн театр мөн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нэг том хүмүүнлэгийн ажил хийсэн. Энэ сарын 16-нд БНСУ-ын дауны хам шинжтэй хүүхдүүдийн бүрэлдэхүүнтэй хамтлаг удирдаачтайгаа Монголд ирж тоглолоо. Тусгай хэрэгцээт хүүхдүүдийг хөгжмөөр анагаан хөгжүүлэхэд ямар түвшинд хүрч болдог юм бэ гэдэг нэг тод жишээг тэд харуулсан. Манай улсад ч аутизм, дауны хам шинжтэй хүүхдүүдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа. Тэднийг яаж урлагаар буюу хөгжмөөр анагаах вэ гэдэг туршилгыг хуваалцсан. Тоглолтын дараа өдөр буюу энэ сарын 17-нд Хавдар судлалын үндэсний төв дээр очиж “Хөгжмөөр анагаахуй” хөтөлбөрт оролцсон юм. Тэгэхдээ манай СУИС-д сурдаг тусгай хэрэгцээт оюутныг ч хамруулан төгөлдөр хуур тоглуулсан зэргээр хамтраад нөлөөллийн нэлээд олон ажил хийсэн.

 

Г.ГАНЧИМЭГ

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Б.Очирсүх: Краны жолооч сард дунджаар 5-7 сая төгрөгийн орлоготой байдаг

Краны оператор Б.Очирсүхтэй ярилцлаа. -Краны жолоочоор хэд дэх жилдээ ажиллаж байгаа талаараа эхлээд ярихгүй юу? -Би бол жолооч аавы...

img

7 цагийн дараа

Инж

Монголчууд “Мэнд нь хойноо, мэдэл нь зүүн талдаа” гэж ярих нь бий. Гэтэл энэ нь зүгээр ч нэг эрх мэдэл булаалдсан төдий биш аж. Цаад...

img

7 цагийн дараа

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 0-2 хэм хүйтэн

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 22-нд Увс, Завханы нутаг, Ховд, Говь-Алтайн хойд хэсгээр, 23-нд нутгийн зүүн хагаст цас орж, ц...

img

6 цагийн дараа

Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож цэрэг жолооч хоёр нас баржээ

Цагдаагийн байгууллагад энэ оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр Архангай аймгийн нутаг Цагаан давааны ар руу уруудах замд  “Howo” ма...

img

11 цагийн өмнө

Ирэх 7 хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд

Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы 2025 оны 11 дүгээр сарын 24-нөөс 28-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, да...

img

12 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд