Улаанбаатар

weather

Loading weather data...

9 сарын 29

Валютын ханш

value

мэдээ

Б.Баярбаатар: Цаашдаа бид газрын ховор элементээ дэлхийн хөгжилд нийцүүлэн олборлож, баяжуулах хэрэгтэй

trend

ТЭРБИШИЙН ДАРХАНХӨВСГӨЛ

img

2025 оны 9 сарын 29

img

105

news-img

УИХ-ын гишүүн, МАН-ын Хяналтын хорооны дарга Баярмагнайн Баярбаатартай ярилцлаа.


Саяхан “Халзан бүрэгтэй” төсөлтэй холбоотой хяналтын сонсголыг зохион байгуулсан. Таны хувьд даргалсан. Тус сонсголыг ер нь ямар болсон хэмээн дүгнэж байна вэ?

-Юуны түрүүнд уншигч олондоо энэ өдрийн мэндийг хүргэе. Наадмын өмнө буюу долдугаар сарын 8-ны өдөр Эдийн засгийн байнгын хороо, Байгаль орчин, Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар “Халзан бүрэгтэй” ордын талаарх нээлттэй хяналтын сонсголыг зохион байгуулах шийдвэр гарсан. Товыг нь есдүгээр сарын 23-ны өдрөөр тогтоод сонсголын ахлагчаар намайг санал хуралдаар томилсон. Өнгөрсөн хугацаанд яг энэ ордтой холбоотой судалгаануудыг хийж, есөн шинжээч томилж ажиллуулсан. Нэгдүгээрт, миний гол зорилго юу байсан бэ гэхээр газрын ховор металл гэж юу юм. Үүнийг иргэд юу гэж ойлгож байна гэдэг судалгааг хийлгэсэн. Хоёрдугаарт, газрын ховор элементийг бид хэрэв олборлох юм бол байгаль, экологид хэр хохиролтой юм. Хүн, малын эрүүл мэндэд эрсдэл бий юу. Гуравдугаарт, үүнийг олборлосноор геополитикийн хувьд Монгол Улс ямар байр суурьд очих юм. Дэлхийн зах зээл дээр газрын ховор элемент яг ямар байна. Эрэлт, нийлүүлэлт нь хэр байдаг юм гэсэн судалгаануудыг хийлгэсэн. Дараагийн зүйл нь газрын ховор элемент дээр бид өнөөдөр хайгуулын асуудал л ярьж байгаа. Олборлолт огт яригдаагүй. Нөөцөө тогтоогоод явж байгаа газрын ховор элементтэй зургаан орд байдаг. “Алсын хараа-2050” дээр энэ газрын ховор элементтэй холбоотой оруулсан заалт байдаг. Нөөцийг нь эрчимжүүлж, нэмэгдүүлж тогтоох гээд заачихсан.

Ер нь дэлхийн зах зээлийн эрэлтийг 100 хувь гэж тооцох юм бол өнөөдөр дөнгөж 25 хувийг нь л хангадаг юм байна. Цаана нь 75 хувийн эрэлттэй гэсэн үг. Тэр 25 хувийнх нь 80 хувийг БНХАУ нийлүүлдэг. Одоо эргээд бодоход Америк, Хятад чинь бие биедээ эдийн засгийн хориг тавиад, Худалдааны дайн хийгээд байгаагийн гол асуудал чинь газрын ховор элемент л байсан юм билээ. Тэгэхээр геополитикийн хувьд Монгол Улсад ямар үр нөлөөтэй юм бэ гэдгийг үүнээс харж болно. Ингээд сонсгол хийлээ. Хяналтын сонсгол бол нэгдүгээрт, иргэдийг мэдээлэлжүүлэх зорилготой. Хоёрдугаарт, иргэдийн үзэл бодлыг сонсох ёстой.

-Оролцсон хүмүүсийг хэрхэн сонгосон юм бэ?

-Сонсгол даргалагчийнхаа хувиар нээлттэй бүртгэл авсан. Ингээд иргэд, иргэний нийгмийн байгууллагууд маань нээлттэйгээр оролцлоо. Дээрээс нь Мянгад сумаас 50, Ховд аймгаас 15 хүнийг оролцууллаа. Мэргэжлийн эрдэмтэд, судлаачид, шинжээчид байлцлаа. Төрийн байгууллагуудын төлөөлөл асуултад хариуллаа. УИХ-ын гишүүд орж ирж, асуулт асуусан. Хамгийн гол нь бүх зүйл нээлттэй байх ёстой учраас МҮОНТ болон бусад хэвлэлээр нээлттэй явуулсан. Үүний үр дүнд яг үнэн бодит байдлыг иргэд маань харсан болов уу гэж би бодож байгаа.

-Ямар ч байсан иргэдийг мэдээлэлжүүлэх үүргээ гүйцэтгэсэн гэж үзэж байна уу?

-Гүйцэтгэсэн, жишээлбэл газрын ховор элемент гэдэг чинь уран биш байхгүй юу. Гар утас, телевизийн дэлгэц, приусс машины батарей, тэр бүү хэл онгоцны моторны өндөр даралтад тэсвэртэй байдаг соронзлог зүйлүүдийг бүгдийг нь газрын ховор элементээр хийдэг. Дээрээс нь олборлоход ямар ч хүхрийн хүчил ордоггүй. Нүүрсийг яаж олборлодог вэ, яг л тэр арга. Тэгээд түүнийгээ үйлдвэрт аваачиж баяжуулдаг. “Халзан бүрэгтэй” ордод нийт дөрвөн янзын газрын ховор элемент бий. Хүнд болон хөнгөн аль аль нь байгаа. Яг хүчтэй соронзлог бүтээгдэхүүнийг хийдэг элементүүд нь байдаг. Энэ талын мэдээллүүдийг сайн өгсөн байх гэж бодож байгаа. Мэдээж нутаг орон, уул усаа хайрладаг, тухайн нутгийн хүмүүсийн байр суурийг бид хүндэтгэж үзэх ёстой. Бид ер нь үүнийг огт олборлож үзээгүй улс. Одоо зөвхөн хайгуулаа л хийж байгаа. Алсын хараад тусгасан ганц өгүүлбэрээс өөр төрийн бодлого байхгүй. Тэнд нэг байгууллага хөрөнгө мөнгө гаргаад хайгуул хйигээд байдаг. Гэтэл нөгөө талд нь иргэд эсэргүүцдэг. Тиймээс зохицуулалт хийхийн тулд аргаа бараад төр орсон юм болов уу л гэж харлаа шүү дээ. Иймээс би дүгнэлтдээ нэгдүгээрт, газрын ховор элементийн талаар төр бодлогогүй байна. Үүнийг тодорхойлох ёстой. Өнөөдөр Цөмийн энергийн болон Ашигт малтмалын тухай хууль дээрх энэ талын заалт нь хоорондоо зөрчилддөг. Цөмийн энергийн хууль дээрээ уран гээд ойлгуулчихсан. Энэ зөрчлийг арилгах ёстой гэдгийг хэлсэн. Цаашдаа бид энэ бүтээгдэхүүнээ дэлхийн хөгжилд нийцүүлж, олборлож, баяжуулах хэрэгтэй. Зүгээр нэг ухаад машин дээр ачаад зөөгөөд байвал ямар ч ашиг байхгүй. Тодорхой түвшинд үйлдвэрт баяжуулж, ялгаж салгаж байж гаргах нь эдийн засагт ашигтай гэж харж байгаа. Гэхдээ аль аль талдаа хүндэтгэлтэй хандах ёстой. Наанадаж тухайн орон нутгийн иргэдэд хүртээх ашгийг хуульчлах ёстой юм байна. Учир нь иргэд чинь итгэхгүй байна шүү дээ. Тиймээс л хууль эрх зүйн орчныг нь сайн бүрдүүлэх ёстой. Дээрээс нь олборлож байгаа улсуудын сайн туршлагыг судлах хэрэгтэй юм байна. Өнөөдөр бид олборлох гээд байгаа зүйл огт биш. Гэхдээ бид нөөцөө тогтоочихоод л сууж байхад болно. Дараа нь тэр чинь геополитикийн хувьд маш том “хөзөр” байхгүй юу. Ямар ч улс аюулгүй байдал талаасаа гуравдагч хөршийн бодлого гэдэг зүйлийг хангаж байх ёстой.

-УИХ-ын гишүүдийг энэ талын мэдлэг, мэдээлэлгүй, уран, газрын ховроо ялгахгүй байна гэж бодохгүй байгаа. Гэтэл илтэд худал яриад, мушгин гуйвуулж байгаа мэт тайлбаруудыг зарим гишүүн хийж байсан. Энэ нь гишүүдийн ёс зүйн зөрчилд орох уу?

-Би бол гишүүдийн байр суурьд хүндэтгэлтэй л хандана шүү дээ. Үгээ хэлэх ёстой. Ялангуяа тухайн бүс нутгаас сонгогдчихсон гишүүд байна. Улс төр л бол улс төр байдаг. УИХ-ын гишүүн гэдэг нэг талдаа хууль тогтоогч ч гэлээ нөгөө талдаа улстөрч хүн. Тэгэхээр тэр хүмүүсийн бас буруу биш. Дараа нь сонгууль болохоор тэр хүмүүсээсээ санал гуйгаад л явах юм чинь яах билээ.

-Монгол Улс томоохон төсөл хөтөлбөр явуулъя гэхээр эсэргүүцэл байнга гарах юм. Энэ бүхний цаана гадны оролцоо байдаг юм биш биз дээ гэсэн хардлагыг хүмүүс илэрхийлж байна. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Би үүн дээр байр суурь нэг байдаг юм. Гэхдээ тусгай албадын мэдээлэл байдаг учраас хамаагүй ил задлаад яриад байж болдоггүй. Ер нь бол тогтоосон тийм зүйлүүд байдаг юм билээ. Бид тодорхой мэдээллүүдийг авсан. Манай тусгай албадууд ажиллаж байна. Хэн, хаанаас санхүүжээд, ямар байдлаар асуудалд хандаж байгааг мэдэж байгаа. Хамгийн гол нь иргэдийн мэдээлэл боловсруулах чадвар маш их алдагдаж байна. Гар утас руугаа хэт их орж, олон мянган мэдээллийг авдаг болсноороо төөрөгдөлд орж, мэдээлэл боловсруулах чадвараа алдаад юунд ч хамаагүй итгэдэг байдал руу орж байна. Эсвэл юунд ч байсан итгэхээ больчихдог. Энэ нь Монгол Улсын ирээдүйд их хор хохиролтой юм болов уу гэж ажиглаад байгаа.

-Тантай уулзсаных асуухгүй байж болохгүй байх. МАН-ын даргын сунгаа ойрын өдрүүдэд явагдаж, сүүлдээ улсын хэмжээний хэрүүл маргаан дэгдэж, гэмт хэргийн шинжтэй олон ч зүйл яригдаж байна. Таны хувьд МАН-ын хяналтын хороог найман жил удирдаж байгаа хүний хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Ер нь аль ч шатны улс төрийн нам дангаар шийдвэр гаргадаггүй. Дандаа хамтын шийдвэр гаргаж байх ёстой. Улс төрийн намын институцичлэлийн гол аргачлалын нэг нь дотоод ардчилал байдаг. Өнгөрсөн хугацаанд манай нам олон Их хурал хийсэн. Дандаа л өрсөлдөөн дунд явагдаж байсан. Энэ удаагийн талцал хуваагдлыг хувь хүний байр сууриар дүгнээд хэлэхэд дотоод ардчиллаа хумих гэж оролдсон юм уу даа. Нэг хүн өрсөлдөгчгүй яваад л сайхан гар өргүүлээд гараад ирье гэсэн бодол байсан шиг. Гэтэл үүнд нь өрсөлдөгчөөр оролцоод явъя гэхээр намыг хагаллаа гээд, сүүлдээ сошиал орчинд бие биенээ хэлэх хэлэхгүй үгээр хэлээд, намынхаа асуудлыг нийгмийн асуудал болгоод, цаашлаад парламент руу чирж оруулаад, УИХ-ын гишүүдээ хуваагаад яваа нь маш зохисгүй зүйл. Дээр нь хариуцлагатай албан тушаалтан буюу УИХ-ын гишүүн хэвлэл мэдээллийн байгууллагаар хүний нэр цохож, шүүх нотлоогүй зүйлийг нотолчихсон мэт ярьж байгаа нь үнэхээр ёс зүйгүй үйлдэл гэж харж байгаа.

-Та ёс зүйгүй үйлдэл гээд хэлчихлээ. Тэгэхээр Б.Энхбаяр гишүүн дээр ёс зүйн хариуцлага яригдах болов уу?

-Хувь улстөрч өөрөө үүнйигээ ойлгоно биз дээ. Заавал би үүн дээр хариуцлага тооцох гээд байх нь хаашаа юм. Дээр нь УИХ-ын гишүүн чинь хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүй хуулийн заалттай байдаг. Дандаа хардаж байна, бодож байна, магадгүй, болзошгүй гэсэн үгээр хэлдэг. Түүнийг нь нийгэм үнэн мэтээр хүлээгээд авчихдаг. Дараа нь та тэгж хэлсэн гэхээр би зүгээр магадгүй л гэсэн гээд өөрийгөө аваад гарчихдаг. Энэ бол нийгэмд маш буруу хор уршиг авч ирж байгаа зүйл.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Жүжигчин Б.Амарсайханы найруулан гол дүрд нь тоглосон “ШАЛЗ” УСК-ны нээлт ирэх аравдугаар сарын 10-нд болно

“17” продакшны найм дахь уран бүтээл болох “ШАЛЗ” уран сайхны киноны зураг авалт өнгөрсөн оны 9-12 дугаар сард үргэлжилсөн бол өдгөө...

img

23 минутын өмнө

Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажлын явц 70 хувьтай үргэлжилж байна

Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Тодруулбал, Э...

img

1 цагийн өмнө

Бусдын фэйсбүүк хаягаар нэвтэрч, 2.1 сая төгрөг залилжээ

Бусдын фэйсбүүк хаяг руу хууль бусаар нэвтрэн, танил хүмүүс рүү нь зурвасаар мөнгө гуйн, залилах гэмт хэрэг цөөнгүй бүртгэгдэж байга...

img

2 цагийн өмнө

УИХ-аар энэ 7 хоногт хэлэлцэх асуудлын тов, дараалал

УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы 2025 оны 09 дугаар сарын 30-наас аравдугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын...

img

2 цагийн өмнө

Монгол Улсын хамгийн өндөр цэгийг дахин тогтоолоо

Монголын хамгийн өндөр уулсын өндрийг орчин үеийн GNSS багаж ашиглан дахин тогтоолоо. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн е...

img

3 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд