мэдээ
Монгол Улсын хамгийн өндөр цэгийг дахин тогтоолоо

Админ
2025 оны 9 сарын 29

25

Монголын хамгийн өндөр уулсын өндрийг орчин үеийн GNSS багаж ашиглан дахин тогтоолоо.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас санаачлан Монголын уулчдын үндэсний холбоо ТББ, Монголын геодези, фотограмметр, зураг зүйн холбоо ТББ, геодезийн мэргэжлийн аж ахуйн нэгжүүд болох Геомастер ХХК, Некст Жи Ай Эс ХХК, Геосурвей ХХК, Этүгэн инженеринг ХХК, Геосан ХХК-тай хамтран 2025 оны 08-09 сард Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт орших Монгол Улсын хамгийн өндөр цэг “Хүйтэн уул”, Гурван улсын Улсын хилийн баруун уулзварын цэг “Таван Богд уул”, Баян-Өлгий, Ховд аймгийн заагт орших “Мөнххайран уул”, “Хар Ан уул”-ын солбицол, өндрийг орчин үеийн, өндөр нарийвчлалын GNSS-ийн багаж ашиглан шинэчлэн тогтоолоо.
Геодезийн хэмжилтээр дараах үр дүн гарлаа. Үүнд:
- Таван Богд уулын өндөр зарим эх сурвалжид 4104, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1980 оны 149 дүгээр тогтоолд 4082 м гэж батлагдсан байдаг. Харин 2025 оны 8 дугаар сарын геодезийн хэмжилтээр Таван Богд уулын оройн цэгийг 4081 м байгааг тодорхойлов.
- Монгол Улсын хамгийн өндөр цэг – Хүйтэн уулын өндөр 4374 м гэж дунд сургуулийн сурах бичгээс эхлүүлэн олон эх сурвалжид тэмдэглэгдсэн байдаг бол бусад эх сурвалжид 4352 м байсан, 2025 оны 8 дугаар сард өндрийг хэмжиж тодорхойлоход 4351 м байлаа.
- Мөнххайрхан уулын өндрийг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1980 оны 149 дүгээр тогтоолоор 4204 гэж батлагдсан бол зарим эх сурвалжид 4362 м гэж тэмдэглэгдсэн байсан. Харин 2025 оны 09 дүгээр сарын геодезийн хэмжилтээр 4196 м болох нь тогтоогдлоо.
Мөн эдгээр хэмжилт, судалгааны үндсэн дээр БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1980 оны 149 дүгээр тогтоолыг шинэчлэн Засгийн газрын тогтоолоор батлуулахаар ажиллаж байна.
Эх сурвалж:Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар





Жүжигчин Б.Амарсайханы найруулан гол дүрд нь тоглосон “ШАЛЗ” УСК-ны нээлт ирэх аравдугаар сарын 10-нд болно
“17” продакшны найм дахь уран бүтээл болох “ШАЛЗ” уран сайхны киноны зураг авалт өнгөрсөн оны 9-12 дугаар сард үргэлжилсөн бол өдгөө...
2 цагийн дараа
Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажлын явц 70 хувьтай үргэлжилж байна
Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Тодруулбал, Э...
1 цагийн дараа
Бусдын фэйсбүүк хаягаар нэвтэрч, 2.1 сая төгрөг залилжээ
Бусдын фэйсбүүк хаяг руу хууль бусаар нэвтрэн, танил хүмүүс рүү нь зурвасаар мөнгө гуйн, залилах гэмт хэрэг цөөнгүй бүртгэгдэж байга...
27 минутын дараа
УИХ-аар энэ 7 хоногт хэлэлцэх асуудлын тов, дараалал
УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы 2025 оны 09 дугаар сарын 30-наас аравдугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын...
2 минутын дараа
Монгол Улсын хамгийн өндөр цэгийг дахин тогтоолоо
Монголын хамгийн өндөр уулсын өндрийг орчин үеийн GNSS багаж ашиглан дахин тогтоолоо. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн е...
23 минутын өмнө
Сэтгэгдлүүд