мэдээ
Өнөөдрийн байдлаар 102.000 м.кв явган хүний замыг шинэчлээд байна

Админ
2025 оны 9 сарын 29

28

Нийслэлийн хэмжээнд энэ онд 167 мянган м.кв явган зам талбайг шинэчлэхээр төлөвлөсөн.
Өнөөдрийн байдлаар 102 мянган м.кв талбайг шинэчилсэн бөгөөд ажлын явц 55 хувьтай үргэлжилж байна. Энэ хүрээнд НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан СХД-ийн 15 дугаар хороо, Хархорин зах орчимд ажиллалаа.
Улаанбаатар хотын хэмжээнд 13 байршилд 12 ААН явган зам шинэчилж буй. Өнөөдрийн байдлаар 3 ААН ажлаа дуусгаж, улсын комисст хүлээлгэн өгөөд байна. Үлдсэн 10 байршилд явган зам шинэчлэлийн ажил үргэлжилж байгаа бөгөөд Их, Бага тойруугийн явган замын ажил удаашралтай байгааг НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай хэлж байв.
Хархорин зах орчмын явган хүний замын ажил 86 хувьтай үргэлжилж байна. Гүйцэтгэгчээр “Бадрах инженеринг” компани ажиллаж байна. Тус компани 16 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа бөгөөд тус хэсгийн явган хүний замыг ирэх сарын 15-нд дуусгахаар ажиллаж байна.
Энэ үеэр Бадрах инженеринг, Төрөлх мөрөн, Тасо ХХК-нд хариуцсан хэсгийн замаа чанартай шинэчилж, хугацаандаа ажлаа дуусгахыг анхаарууллаа.





Жүжигчин Б.Амарсайханы найруулан гол дүрд нь тоглосон “ШАЛЗ” УСК-ны нээлт ирэх аравдугаар сарын 10-нд болно
“17” продакшны найм дахь уран бүтээл болох “ШАЛЗ” уран сайхны киноны зураг авалт өнгөрсөн оны 9-12 дугаар сард үргэлжилсөн бол өдгөө...
23 минутын өмнө
Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажлын явц 70 хувьтай үргэлжилж байна
Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Тодруулбал, Э...
1 цагийн өмнө
Бусдын фэйсбүүк хаягаар нэвтэрч, 2.1 сая төгрөг залилжээ
Бусдын фэйсбүүк хаяг руу хууль бусаар нэвтрэн, танил хүмүүс рүү нь зурвасаар мөнгө гуйн, залилах гэмт хэрэг цөөнгүй бүртгэгдэж байга...
2 цагийн өмнө
УИХ-аар энэ 7 хоногт хэлэлцэх асуудлын тов, дараалал
УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы 2025 оны 09 дугаар сарын 30-наас аравдугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын...
2 цагийн өмнө
Монгол Улсын хамгийн өндөр цэгийг дахин тогтоолоо
Монголын хамгийн өндөр уулсын өндрийг орчин үеийн GNSS багаж ашиглан дахин тогтоолоо. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн е...
3 цагийн өмнө
Сэтгэгдлүүд