Улаанбаатар

weather

Loading weather data...

9 сарын 29

Валютын ханш

value

мэдээ

Саудын Арабын ҮОХ-ны Дэд Ерөнхийлөгчийг Олимпик хауст хүлээн авч уулзав

trend

Админ

img

2025 оны 9 сарын 29

img

22

news-img

ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б. Баттүшиг өнөөдөр Саудын Арабын Үндэсний Олимпийн Хорооны дэд ерөнхийлөгч, Дэлхийн тэмээн холбооны ерөнхийлөгч, Азийн триатлоны холбооны Ерөнхийлөгч Ханхүү Фахад Бин Жалави Ал Сауд тэргүүтэй Хүндэт зочдыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд цаашид ҮОХ-дын хамтын ажиллагааг өргөжүүлэх, үүний дотор тэмээн спортын чиглэлээр хамтран ажиллах, харилцан туршлага солилцох талаар санал солилцлоо.

Саудын Араб нь 2026 оны 12 дугаар сард “Рияд 2026” Азийн танхимын болон тулааны спортын наадмыг спортын 16 төрлөөр зохиохоор бэлтгэл ажил хангаж байгаа бөгөөд  “Неом 2029” Азийн өвлийн наадмыг 2029 онд, “Рияд 2034” Азийн зуны наадмыг тус тус зохион байгуулна.
ҮОХороод, олон улсын спортын холбоодтой харилцаагаа өргөжүүлж, шинэ чиглэлээр хамтын ажиллагаа эхлүүлэх нь Монголын спортын хөгжилд чухал ач холбогдолтой юм.

Уулзалтад МҮОХ-ны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Ч. Наранбаатар, Монголын тэмээн соёл уралдааны холбооны ТУЗ-ын дарга, УИХ-ын гишүүн Р. Сэддорж тус холбооны  ерөнхийлөгч Б. Батбаяр нарын төлөөлөгчид оролцов гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Жүжигчин Б.Амарсайханы найруулан гол дүрд нь тоглосон “ШАЛЗ” УСК-ны нээлт ирэх аравдугаар сарын 10-нд болно

“17” продакшны найм дахь уран бүтээл болох “ШАЛЗ” уран сайхны киноны зураг авалт өнгөрсөн оны 9-12 дугаар сард үргэлжилсөн бол өдгөө...

img

44 минутын дараа

Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажлын явц 70 хувьтай үргэлжилж байна

Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Тодруулбал, Э...

img

1 минутын өмнө

Бусдын фэйсбүүк хаягаар нэвтэрч, 2.1 сая төгрөг залилжээ

Бусдын фэйсбүүк хаяг руу хууль бусаар нэвтрэн, танил хүмүүс рүү нь зурвасаар мөнгө гуйн, залилах гэмт хэрэг цөөнгүй бүртгэгдэж байга...

img

41 минутын өмнө

УИХ-аар энэ 7 хоногт хэлэлцэх асуудлын тов, дараалал

УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы 2025 оны 09 дугаар сарын 30-наас аравдугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын...

img

1 цагийн өмнө

Монгол Улсын хамгийн өндөр цэгийг дахин тогтоолоо

Монголын хамгийн өндөр уулсын өндрийг орчин үеийн GNSS багаж ашиглан дахин тогтоолоо. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн е...

img

2 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд