Улаанбаатар

weather

Loading weather data...

9 сарын 29

Валютын ханш

value

мэдээ

“Онтрэ” хөрөнгө оруулалтын гэрээг хэлэлцэж байна

trend

Админ

img

2025 оны 9 сарын 29

img

34

news-img

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2025.09.29/-ийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байна

  • Онтрэ компанийн хөрөнгө оруулалтын гэрээ
  • Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • Хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
“Онтрэ” компанийн гэрээний хүүг шийдвэрлэхэд тун бага хугацаа үлдлээ
УИХ-ын гишүүн, Оюутолгойн Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдал Онтрэ компанийн хөрөнгө оруулалтын гэрээний талаар бүлгийн хуралд танилцууллаа. Оюутолгой стратегийн бүлэг ордын хил заагт орших Онтрэ компанийн эзэмшил “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайг ашиглахад Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжид нийцүүлэх, тэдгээрийн шаардлагыг хангуулах, түүнчлэн Оюутолгойн дахин тодотгосон хувь нийлүүлэгчийн гэрээнд заасан зээлийн хүүг хэлэлцэн бууруулах боломжит хугацаа 2025 оны сүүлээр дуусч байгаатай холбогдуулан, уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх талаар Засгийн газрын ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгаа гэв.
Оюутолгойн зээлийн хүүг бууруулах шалтгаан

– Долоон жил тутам зээлийн хүүг бууруулах гэрээнд заасан хугацаа 2025.12.31-нд дуусна.

-Оюутолгой төслийн эрсдэл өндөр үед зээлийн хүү 2009 онд 11.1 хувь байсан бол одоо эрсдэл 0 хувь болсон.

-Оюутолгой нэг гараараа Онтрэд 6.7 хувийн хүүтэй, нөгөө гараараа толгой компанидаа 11.1 хувийн хүүтэй зээлийн хүү төлдөг.

– Рио Тинто олон улсын зах зээлээс 4-5 хувийн хүүтэйгээр зээл авдаг атлаа Оюутолгойд 11.1 хүүтэйгээр зээл өгдөг.

Оюутолгой төслийг том зургаар нь авч үзвэл өнгөрсөн 16 жилийн хугацаанд дэлхийн хэмжээний бүтээн байгуулалтад 26 тэрбум ам.долларыг зарцуулсан. Энэ хөрөнгө оруулалтын 20 тэрбум нь зээлийн санхүүжилт. Өөрөөр хэлбэл, өнөөдрийг хүртэл 20 тэрбум ам.долларын зээл авсан, үүний 12 тэрбум ам.доллар нь хувь нийлүүлэгчдийн зээл. Анх авсан зээлээ эргэж төлөөд, 2010 оноос хойш 6.1 тэрбум ам.долларын зээлийг “Рио Тинто” компаниас Оюутолгой авсан. Үүний хүүгийн хүү нь өнөөдөр тооцогдож, бодогдож явсаар 12 тэрбум ам.долларт хүрсэн. Анх авсан зээл нь 6.1 тэрбум, харин зээлийн тэн хагас нь буюу зургаан тэрбум ам.доллар хүүгийн хүү байна. Анх өндөр хүүтэй зээл авсан нь өнөөдөр ийм байдалд хүрчихээд байгааг хэллээ. Гишүүдийн асуултаар хурал үргэлжилж байна.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Жүжигчин Б.Амарсайханы найруулан гол дүрд нь тоглосон “ШАЛЗ” УСК-ны нээлт ирэх аравдугаар сарын 10-нд болно

“17” продакшны найм дахь уран бүтээл болох “ШАЛЗ” уран сайхны киноны зураг авалт өнгөрсөн оны 9-12 дугаар сард үргэлжилсөн бол өдгөө...

img

23 минутын өмнө

Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажлын явц 70 хувьтай үргэлжилж байна

Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Тодруулбал, Э...

img

1 цагийн өмнө

Бусдын фэйсбүүк хаягаар нэвтэрч, 2.1 сая төгрөг залилжээ

Бусдын фэйсбүүк хаяг руу хууль бусаар нэвтрэн, танил хүмүүс рүү нь зурвасаар мөнгө гуйн, залилах гэмт хэрэг цөөнгүй бүртгэгдэж байга...

img

2 цагийн өмнө

УИХ-аар энэ 7 хоногт хэлэлцэх асуудлын тов, дараалал

УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы 2025 оны 09 дугаар сарын 30-наас аравдугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын...

img

2 цагийн өмнө

Монгол Улсын хамгийн өндөр цэгийг дахин тогтоолоо

Монголын хамгийн өндөр уулсын өндрийг орчин үеийн GNSS багаж ашиглан дахин тогтоолоо. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн е...

img

3 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд