Улаанбаатар

weather

Loading weather data...

10 сарын 30

Валютын ханш

value

мэдээ

3I/ATLAS гэж юу вэ?

trend

Админ

img

2025 оны 10 сарын 01

img

1191

news-img

Олон нийийн сүлжээнд “Нарны аймгийн бус, таван км диаметртэй харийн биет секундэд 60 км хурдаар манай дэлхийг чиглэн айсуй” гэсэн мэдээ шуугиан тарьж байна.Иймээс Европын Сансар судлалын агентлаг энэ биетийн талаар иргэдээс ирүүлсэн асуултад юу гэж хариулсныг уншигчдадаа хүргэж байна.


-3I/ATLAS солир гэж юу вэ?

-Сүүлт од 3I/ATLAS нь шинээр илрүүлсэн од хоорондын гаралтай биет юм. Энэ нь манай Нарны аймгаас гаднаас ирсэн гэсэн үг. Энэ нь ийм төрлийн гурав дахь тохиолдол болж байгаа бөгөөд анх 2017 онд 1I/Oumuamua, 2019 онд 2I/Borisov гэсэн биетүүдийг илрүүлж байсан.

-Яагаад ийм биетийг илрүүлж, судлах нь чухал гэж?

-Эдгээр сүүлт одод бол үнэхээр гадны биетүүд юм. Манай Нарны аймаг дахь бүх гариг, дагуул, солир, сүүлт од болон бусад биетүүд бүгд нэг гаралтай. Харин од хоорондын сүүлт одод бол жинхэнэ “гадныхан” буюу өөр орчлонгийн гаригууд хэрхэн бүрэлдсэн тухай мэдээлэл тээж явдаг юм.

-Хэзээ, яаж илрүүлсэн бэ?

-Энэ оны долдугаар сарын 1-нд Чилийн Río Hurtado дахь ATLAS телескопоор анх олж харсан. Түүний ер бусын тойрог зам даруй од хоорондын зайнаас ирсэн байж магадгүй гэсэн сэжиг төрүүлсэн. Дараа нь дэлхийн олон орны одон орон судлаачид энэ таамгийг баталгаажуулж, түүнд албан ёсны нэршил болох 3I/ATLAS-ыг өгсөн.

-“3I/ATLAS” гэдэг нэрний учир юу вэ?

-Өмнө нь сүүлт одыг нээсэн хүний нэрээр нэрлэдэг байсан. Одоо бол Олон улсын Астрономийн холбооны боловсруулсан кодчилсон системийг ашигладаг. Үүнд “I” үсэг нь Interstellar буюу “од хоорондын” гэсэн ангиллыг заана. “3” тоо нь энэ ангиллын гурав дахь биет гэдгийг илтгэнэ. “ATLAS” гэдэг нь уг биетийг анх илрүүлсэн телескопын нэр юм.

Эдгээр сансрын биетийн тухай нийтлэг товч мэдээлэл нь юу вэ?

-Хэмжээ нь хэдэн зуун метрээс хэдэн км. Хурд нь нарны аймагт буй хамгийн хурдан буюу 210 000 км/цаг байдаг. Нас нь хэдэн тэрбум жил. Тэдгээрийн ийм өндөр хурд нь орон зайд маш удаан хугацаанд тэнүүчилж явсны баталгаа болдог. Дэлхийд хамгийн ойртох зай нь 240 сая км. Харин Ангараг гаригт хамгийн ойртох зай нь 30 сая км байдаг.

-Дэлхийд аюултай юу?

-Энэ сүүлт од дэлхийгээс 240 сая км-ээс ойртохгүй. Энэ нь дэлхий ба нар хоёрын хоорондох зайнаас 1.5 дахин их гэсэн үг. Хамгийн ойртох үедээ нарны нөгөө талд байх тул манай гаригт болон бусад гаригуудад ямар ч аюул заналхийлэл учруулахгүй.

-Европын Сансар судлалын агентлагийн Дэлхийг хамгаалах алба энэ биетийг мөрдөж байгаа юу?

-Тийм. Манай судлаачид энэ нээлтийн дараа шууд оролцож, Гавай, Чили, Австралид байгаа дэлхийн телескопуудыг ашиглан замналыг нь хянаж байна. Мөн энэ бол дэлхийн ойролцоох биетүүдийг илрүүлэх, шинжлэх өргөн хүрээний манай зорилгын нэг хэсэг юм. Харин 3I/ATLAS нь дэлхийгээс хэт хол учир “near-Earth object” ангилалд орохгүй.

-Ойрын саруудад юу болох вэ?

3I/ATLAS бол идэвхтэй сансрын биет буюу сүүлт од. Hubble сансрын телескоп аль хэдийнэ нарны гэрэл талаасаа гарч буй тоосон бүрхүүл, сүүлний эхлэлийн зургийг авсан. Тэр нарны аймгийн сүүлт ододтой ижил зан төлөв үзүүлж байна. Нар руу ойртох тусам царцсан хий нь ууршиж, тоос, мөсийг сансарт цацах болно. James Webb телескоп аль хэдийнэ түүний “үүлэн бүрхүүл”-ээс нүүрстөрөгчийн давхар исэл, ус, нүүрстөрөгчийн дан исэл, нүүрстөрөгчийн сульфат, усны мөс илрүүлээд байна.

-Танай агентлаг 3I/ATLAS руу очихоор төлөвлөж байгаа юу?

-2025 оны аравдугаар сарын сүүлээр сүүлт од нарны хамгийн ойрхон цэгтээ хүрээд Ангарагийн тойрог зам руу дотогш нэвтэрнэ. Түүний дараа маш хурдан холдож одно. Ийм богино хугацаанд, ийм өндөр хурдтай байгаа учир сансрын хөлөг илгээх боломжгүй. Тиймээс зөвхөн зайнаас телескопуудаар ажиглаж байна.

-Танай ямар дурангууд энэ биетийг ажиглах вэ?

-Hubble ба James Webb телескоп аль хэдийнэ ажиглаж байна. Ирэх саруудад Mars Express, ExoMars Trace Gas Orbiter, Jupiter Icy Moons Explorer (Juice) зэрэг сансрын дурангууд нэмэлт ажиглалт хийнэ. SOHO телескопын харааг дайрч өнгөрөх ч хэт бүдэг тул харагдахгүй гэж үзэж байна.

-Ангарагийн тойрог руу орохыг яаж ажиглах вэ?

-2025 оны аравдугаар сарын 3-нд Ангарагт 30 сая км ойртох үед Mars Express болон ExoMars TGO камер, спектрометрүүдийг ашиглан ажиглана. Сүүлт од маш хол тул зураг дээр ганцхан пиксел хэмжээнд л харагдана гэж тооцоолж байна. Гэхдээ хий, сүүлнээс нь тодорхой мэдээлэл олж авах боломжтой юм.

-Танай “Juice” дагуул хөлөг энэ ажиглалтад оролцох уу?

-Манай Jupiter Icy Moons Explorer (Juice) 2025 оны арваннэгдүгээр сард камер, спектрометр, тоосонцор мэдрэгч гэх мэт хэд хэдэн багаж ашиглан ажиглалт хийнэ. Мөн NASA-ийн Europa Clipper-тэй хамтран ажиллаж магадгүй. Харин дэлхий эдгээр өгөгдлийг 2026 оны хоёрдугаар сараас өмнө авах боломжгүй.

 

Г.АМАРСАНАА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

 Хүмүүсээ утсаа хаяад өөд өөдөө инээмсэглэцгээе

Хүн бүр ухаалаг гар утастай болсон. Ухаалаг гэдгийг нь ч тодруулах хэрэг байхгүй. Ухаалаг утасгүй бол хэн тэрийг гар утастай гэхэв д...

img

20 минутын өмнө

Д.Тайван: СХД-ийн 129 дүгээр сургууль орчмын авто замын ажил ирэх сард дуусна

СХД-ийн 129 дүгээр сургуулиас урагшаа 160 метр авто замыг шинээр барьж буй. Өнөөдрийн байдлаар ажлын явц 90 хувьтай үргэлжилж байна....

img

1 цагийн өмнө

Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааныг маргааш товложээ

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааныг 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр товлолоо. Нийт шүүгчийн хуралдаанаар дараах...

img

1 цагийн өмнө

МИАТ: Улаанбаатар-Баянхонгор чиглэлийн орон нутгийн шинэ нислэгээ албан ёсоор эхлүүллээ

МИАТ ТӨХК нь өчигдөр буюу 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар – Баянхонгор чиглэлийн орон нутгийн шинэ нислэгээ албан ё...

img

2 цагийн өмнө

НҮБ-ын бие даасан комиссын тайлан

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн шийдвэрээр 2022 оны гуравдугаар сард байгуулагдсан Украинд гарсан зөрчлийг мөрдөн шалгах бие даасан ол...

img

2 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд