Улаанбаатар

weather

Loading weather data...

10 сарын 03

Валютын ханш

value

мэдээ

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө эрс сэрүүсэж 11 градус дулаан

trend

Админ

img

2025 оны 10 сарын 03

img

22

news-img

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө +4…+6 градус, өдөртөө эрс сэрүүсэж +9…+11 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө +2…+4 градус, өдөртөө эрс сэрүүсэж +9…+11 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө +1…+3 градус, өдөртөө эрс сэрүүсэж +7…+9 градус дулаан байна.

2025 оны 10-р сарын 04-нөөс 10-р сарын 08-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

4-нд Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас, 5-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 7-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орно. Салхи ихэнх нутгаар секундэд 7-12 метр, 5-нд Алтайн салбар уулсаар, 6-нд нутгийн зарим газраар, 7-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар эрс сэрүүсэж Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -15…-20 градус хүйтэн, өдөртөө -4…+1 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -9…-14 градус хүйтэн, өдөртөө 0…+5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +1…+6 градус, өдөртөө +11…+16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +4…+9 градус дулаан байна.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

“Усан тойрог” задгай талбайн үзэсгэлэн маргааш эхэлнэ

“Бидний ус – Бидний ирээдүй” уриатай “Усан тойрог” задгай талбайн үзэсгэлэн маргааш буюу аравдугаар сарын 4-...

img

32 минутын өмнө

Мансууруулах үйлчилгээтэй ургамал тариалсан гэх хэргийг илрүүлжээ

Цагдаагийн байгууллагаас хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх чиглэлээр хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна. Энэ оны есдүг...

img

2 цагийн өмнө

АТГ: Төрийн үйлчилгээ, ёс зүйн асуудлаарх 10 гомдол, мэдээллийг хянан шалгав

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2025 оны 9 дүгээр сарын 22-26-ны өдрүүдэд авлигын шалтгаан, ...

img

3 цагийн өмнө

ТЭЦ-5 станц 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэнэ

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлээр Баянгол дүүргийн 20 дугаар хороонд 340 Гкал дула...

img

4 цагийн өмнө

Иргэний үнэмлэхний QR кодоо уншуулан шахмал түлшээ авдаг боллоо

Иргэний үнэмлэхний QR кодоо уншуулан шахмал түлшээ авдаг боллоо Өндөр настан, ухаалаг утасгүй иргэд борлуулалтын цэг дээр иргэний үн...

img

4 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд