Улаанбаатар

weather

Loading weather data...

10 сарын 03

Валютын ханш

value

мэдээ

Б.Пунсалмаа: Цаг хугацааны хайчинд шахагдаж байна гээд төсвийг хуудуутай баталж болохгүй

trend

ТЭРБИШИЙН ДАРХАНХӨВСГӨЛ

img

2025 оны 10 сарын 03

img

60

news-img

Улсын Их хурлын гишүүн Бадамдоржийн Пунсалмаатай ярилцлаа.


-Өнөөдөр (өчигдөр) Санжаасүрэнгийн Зориг агсны бусдын гарт амь насаа алдсан өдөр. Энэ өдрөөр Ардчилсан намынхан ямар үйл ажиллагаа, ажлыг зохион байгуулав?

-С.Зориг агсан 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр харамсалтайгаар амь насаа алдаж, монголчууд маань хайртай хүүгээ алдсан. Энэ хэргийн үнэн мөнийг хүмүүс мэдэхийг хүсч, янз бүрийн байдлаар тайлбарласаар ирсэн. Харин сүүлийн үед энэ хэргийг хэтэрхий их улстөржүүлж, сэдэв болгоод яваад байгаад харамсалтай байдаг. Үүний үнэнийг мэдэх гэсэн ард түмний хүсэл сэтгэл дээр тоглоод байгаа харагддаг.

-Нэг хэсэг гэмт хэрэгтнүүдийг нь барьчихлаа гэж шуугиад дараа нь буруу хүмүүс барьсан болж таарсан. Энэ нь МАН-ынхан энэ хэргийг улс төрдөө ашигладаг, ашиглаж байна гэсэн шүүмжлэлийг дагуулдаг шүү дээ?

-Манай намын хүн шүү дээ, С.Зориг агсан. Бид намынхаа хүнийг алдчихаад, хамгийн их намаараа хохирдог ийм л сэдэв. Тийм байтал эргээд биднийг, намынх нь нөхдийг буруутгах гээд зүтгээд, оролдоод байдаг нь харамсалтай. Миний хувьд С.Зориг агсныг үнэндээ сайн мэдэхгүй. Гэхдээ монголчуудынхаа нэгэн адил энэ хэргийн үнэн мөн нь тогдоогдоосой. Гэмт хэрэгтнүүдийг баригдаасай гэж чин сэтгэлээсээ хүсдэг. Тийм ч учраас ер нь зориг гэж юу юм бэ гэж бодож байгаад, намынхаа хэсэг нөхөдтэй ярилцаад “Зориг” гэж уран сайхны кино хүртэл хийж байсан. Энэ киногоороо яг С.Зориг агсны тухай үзүүлээгүй ч гэсэн ер нь зоригтой байх, улс төрийн бужигнаантай үеийг харуулсан.

-Өнөөдөр (өчигдөр) УИХ-ын чуулганыг Ардчилсан намын бүлэг орхин гарлаа. Яг ямар шалтгаанаар та бүхэн чуулганыг орхин гарсан юм бэ?

-Манай Ардчилсан намын бүлгийн энэ долоо хоногийн даваа гарагийн хуралд АН-ын Үндэсний бодлогын хороо оролцож, өргөтгөсөн хуралдаан болсон.

Тэр хурал дээр бид МАН-ын даргын төлөөх энэ том зодоон нь өөрөө төрийн хямралыг бий болгох гээд байна. Парламентын хямрал руу хөтлөөд байна. Тийм болохоор сөрөг хүчний зүгээс ямар байр суурь баримтлах вэ гэдэг дээр ярилцсан. Бид МАН-ын фракцуудын тэр нь зөв, энэ нь буруу гэж хэлэхгүй. Тэгж оролцох боломж ч байхгүй. Харин бид төр төвшин байх ёстой. Төсвийг эзэнгүйдүүлэхгүйгээр батлах ёстой гэдэг дээр гишүүд байр сууриа нэгтгэсэн. Улмаар явцын дунд МАН-аас үүдэлтэй олон ээдрээтэй асуудлууд бий болж, тэр бүр дээр нь бид чуулганд оролцоод явах боломжгүй болж байна. Энэ удаад бид албан ёсоор завсарлага аваагүй. Бүгдээрээ цагаа бүртгүүлж байгаа. Гэхдээ намын асуудал нь төрийн асуудал болчихсон үед дэмжээд суугаад байх нь төвөгтэй байна гэдэг үүднээс чуулганаас гарч ирээд бүлэг дээрээ дахиад байр сууриа нэгтгэж хуралдсан.

-Та сая байр суурь нэгтэй байгаа, нэгтгэсэн гэж ярилаа. Тэгвэл танай намын дарга О.Цогтгэрэл мэдээлэл хийж, шаардлага хүргүүлж байгаагаа хэлсний дараа хэд хэдэн гишүүн энэ зөвхөн түүний л шаардлага гэсэн байдлаар хэвлэлд яриа өгсөн шүү дээ. Тэгэхээр та бүхэн бүлэг дээрээ нэг байр суурьтай байж чадаж байгаа юм уу?

-Мэдээж бүгд нэг бодолтой байхгүй. Гэхдээ бид нэгдсэн байр суурьтай байя гэдэг дээрээ санал нэгдсэн. УИХ дахь Ардчилсан намын бүлэг Улс төрийн зөвлөлтэйгөө нэгдсэн нэг байр суурьтай байгаа.

-Өнөөдөр (өчигдөр) танай бүлэг хаалттайгаар хуралдсан. Энэ хурлаар ямар шийдэлд хүрсэн бэ. Дараа, дараагийн чуулганы хуралдаанд танай бүлгийг оролцохгүй байх нь гэж ойлгож болох уу?

-Оролцоно, бид хурлууддаа оролцож байгаа. Гэхдээ одоо яригдаж байгаа зүйлүүдийг дэмжээд оролцох боломжгүй байгаа учраас цагаа бүртгүүлээд бүлгээрээ хаалттай хуралдаан хийсэн. Манай Ардчилсан намын гол зорилго нь улс төрд үүсээд байгаа нөхцөл байдал нь нийгэм, эдийн засагт ямар нөлөөтэй байгаа юм гэдэг нь байна. Түүнээс биш бидэнд МАН-ын дарга нь Готов нь байна уу, Шадав нь байна уу хамаагүй байхгүй юу. Гэтэл үүний цаана ахмадуудын тэтгэвэр тэтгэмж хүрэхгүй байна. Тэд маань хэдэн өдөр ордны гадаа жагсаж байгаа. Маш өрөвдөлтэй байдалтай байна. Бид боломжтой байсан бол тэднийхээ тэтгэврийг нэмчихмээр байна. Даанч бидэнд хийж чадах зүйл нь сөрөг хүчин гэдгээрээ байр сууриа илэрхийлэхээр АН-ынхан хурал орхиж гараад байна гэх юм. Өөр олон асуудал байна. Өнөөдөр манай улс 14 мянган багшийн дутагдалтай. Дунд сургуулийн сурагчид маань сурах бичгээ худалдаж авч дийлэхгүй хэмжээнд оччихлоо. Бид чинь уг нь ядуу буурай орны түвшнээсээ ахиад хөгжиж буй гэдэг ангилалд орсон. Гэтэл ядуу буурай оронд ажиглагддаггүй зүйлүүд манай улсад гараад байна. Эдийн засаг чинь хий хөөсрөөд худлаа дүн яваад байна. Дээрээс нь эрүүл мэндийн салбар маань өнөөдөр элгээрээ хэвтчихлээ. Бид эмч нартай ярилцсан.

-Эмч нар юу гэж байна вэ?

-Бүх шатны эмнэлэг бүгд жигд ажилладаг болчих юм бол ийм их ачаалал үүсэхгүй гэдгийг хэлж байна. Өрхийн эмнэлгүүдийн чадавхыг сайжруулаад, тэндээсээ дараагийн түвшний эмнэлэг рүү хүмүүсээ явуулдаг. Харин дараагийн шатлалын эмнэлэг нь үзээд дараагийн шатлал руугаа явуулдаг байх юм бол сарын дараа цаг өгдөг зүйл байхгүй болно. Эрх баригчид энэ бүхнээ хийхгүй байгаа учраас бид ийм шахалт үзүүлээд буй юм. Г.Занданшатарыг Ерөнхий сайд болж байхад би хувь гишүүнийхээ хувиар баярлаж байсан. Одоо л ажил хийх нь, маш гоё зүйл ярьж байна гэж бодсон. Гэтэл энэ төсөв өргөн барьсан үед үнэхээр учир дутагдалтай байна. Яагаад гэхээр тэр хүн “Боловсролын жил” болгон зарласан. Даанч урьд өмнөх жилүүдэд тавигддаг байсан өнөө л төсөв, бодлого хэвээрээ орж ирсэн. Нэмэгдсэн, шинэчлэгдсэн зүйл огт байхгүй. Ийм л байсан юм бол яах гэж “Боловсролын жил” гэж тунхагласан юм. Уг нь энэ тунхаг нь төсвийн тоон дээр орж ирэх ёстой. Ингэж байж үйл хэрэг нь бодитой бий болно. Хоёрдугаарт, төрийн өмчийн оролцоог бууруулна гэсэн. Ямар ч тийм зүйл төсөв дээр орж ирээгүй. Эдийн засгийг либералчилж, хувийн хэвшлийг дэмжинэ гэсэн нь ч байхгүй. Өнөөдөр ХХААХҮЯ-ны төсвийг үзэхээр 2-3-хан Аж үйлдвэржилтийн парк гэж дуугармар аядаад хаячихсан байна лээ. Зүй нь бол олон жижиг байдлаар төсвийг тарамдуулж байхаар богино хугацаанд, чанартайгаар нэг загвар төслөө бэлэн болгочхоод дараа, дараагийн төслүүдээ эхлүүлмээр байгаа юм. Засгийн газар уг нь урт хугацааны, дунд хугацааны хөгжлийн бодлого төлөвлөлтөө сайтар хийгээд дараа нь жилийн төлөвлөлтөө сайн хиймээр байгаа юм. Даанч бид 2020-2025 оны буюу дунд хугацааны бодлого төлөвлөлтөө гаргаагүй л явж байна. Тэгснээ шууд 2026 оны төлөвлөлт гээд явчихсан. Ингэхээр Чингис хааны хэлсэнчлэн “Холын зорилго үгүй бол ойрын зовлон тасрахгүй” л байхгүй юу. Мөн манай гишүүдэд ч учир байна.

-Тэр нь юу вэ?

-Засгийн газрынхаа ажлыг хийлгэсэн шиг хийлгэхгүй өөрийнхөө тойргийн жижиг, жижиг төсөв барьж гүйдэг. Түүнийгээ батал гэж шахдаг. Жишээлбэл, орон нутгийн чанартай жижиг, жижиг замуудыг маш ихээр тавьсан байгаа юм. Түүнийгээ хэсэг хугацаандаа болих хэрэгтэй.

-Улс төр энэ янзаараа өрнөөд байвал бид ирэх оныхоо төсвийг баталж чадахгүй байх вий гэсэн болгоомжлол байна. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Парламент өмнө нь аравдугаар сарын 1-нд чуулганаа нээдэг байсан. Харин энэ удаад есдүгээр сарын 15-нд нээж, харьцангуй өмнө нь орж ирж төсвөө үзэцгээж, харж эхэлсэн. Тэр утгаараа бидэнд 15 хоногийн хугацаа илүү ногдож байгаа. Гэхдээ цаг хугацааны хайчинд шахагдаж байна гээд төсвийг хуудуутай баталж болохгүй. Юуны төлөө 126 гишүүнтэй болсон билээ. Энэ хүмүүс дотор чинь маш олон нарийн мэргэжлийн экспертүүд, шилдэг мэргэжилтнүүд , орж ирсэн. Энэ хүмүүсийнхээ санаа бодлыг сайтар шингээж зөв л төсөв гаргаж ирэх ёстой. Саяхан Ховд явахдаа иргэдтэй уулзахад малчид малынх нь арьс шир хаягдаад байгааг хэлэхдээ хоолой нь зангирч байна лээ. Ийм байхад энд бид нэг сумаас нөгөө рүү зам тавих тухай яриад сууж байж таарахгүй . Харин үүнийхээ оронд энэ мэт тэвчиж болох зүйлсээ тэвчээд хамгийн түрүүнд орчин үеийн технологи шингээсэн хөдөө аж ахуйг бий болгохыг зорих хэрэгтэй. Одоо бол хамгийн дөхчихсөн, хамгийн олон хөдөө аж ахуйн асуудлыг шийдэх төсөл бол “Эмээлт” аж үйлдвэржилтийн парк байгаа юм. Тиймээс энэ олон орон нутгийн чанартай замуудаа түр хүлээлгэж байгаад энэ мэт үйлдвэрүүддээ хөрөнгө оруулах нь хэрэгтэй гэж хувьдаа үзээд байгаа юм.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

“Усан тойрог” задгай талбайн үзэсгэлэн маргааш эхэлнэ

“Бидний ус – Бидний ирээдүй” уриатай “Усан тойрог” задгай талбайн үзэсгэлэн маргааш буюу аравдугаар сарын 4-...

img

1 цагийн өмнө

Мансууруулах үйлчилгээтэй ургамал тариалсан гэх хэргийг илрүүлжээ

Цагдаагийн байгууллагаас хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх чиглэлээр хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна. Энэ оны есдүг...

img

3 цагийн өмнө

АТГ: Төрийн үйлчилгээ, ёс зүйн асуудлаарх 10 гомдол, мэдээллийг хянан шалгав

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2025 оны 9 дүгээр сарын 22-26-ны өдрүүдэд авлигын шалтгаан, ...

img

4 цагийн өмнө

ТЭЦ-5 станц 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэнэ

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлээр Баянгол дүүргийн 20 дугаар хороонд 340 Гкал дула...

img

5 цагийн өмнө

Иргэний үнэмлэхний QR кодоо уншуулан шахмал түлшээ авдаг боллоо

Иргэний үнэмлэхний QR кодоо уншуулан шахмал түлшээ авдаг боллоо Өндөр настан, ухаалаг утасгүй иргэд борлуулалтын цэг дээр иргэний үн...

img

5 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд