мэдээ
ТЭЦ-5 станц 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэнэ

Админ
2025 оны 10 сарын 03

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлээр Баянгол дүүргийн 20 дугаар хороонд 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай ТЭЦ-5 дулааны цахилгаан станцыг барина. Уг төслийг хэрэгжүүлэх хувийн хэвшлийн түншлэгчээр “Митайм Интернэшнл” ХХК шалгарсан. Есдүгээр сарын 1-ний өдрөөс төр, хувийн хэвшлийн түншлэлд үндэслэн хуулийн мэргэжлийн фирмтэй хамтран гэрээ байгуулах, гэрээний хэлцэл эхэлсэн бөгөөд ийн өнөөдөр дууслаа.
Уг ТЭЦ-5 дулааны цахилгаан станц ашиглалтад орсноор эрчим хүчний үнийг тогтвортой болгохын сацуу дотоодын үйлдвэрлэлийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад хувь нэмэр оруулна.
Мөн ТЭЦ-5 станц нь Таван шар, 21 дүгээр хороолол, Хилчин хотхон, Баянхошуу, 3, 4 дүгээр хороолол, Нэгдүгээр хорооллыг дулаанаар хангана. Түүнчлэн эрчим хүчний дэд бүтцийг сайжруулах, цахилгаан түгээх, дамжуулах байгууламжуудыг шинэчлэх, эрчим хүчний хангамжийг найдвартай болгох, цахилгаан дамжуулах шугамын хүчин чадлыг нэмэгдүүлнэ. Энэ хүрээнд орчин үеийн ухаалаг эрчим хүчний технологийг нэвтрүүлснээр Монгол Улсын эрчим хүчний салбарт технологийн шинэчлэлийг хурдасгах, цэвэр эрчим хүчний хөгжлийг дэмжих чухал ач холбогдолтой юм.
Ташрамд, Улаанбаатар хотын хүн амын төвлөрөл нэмэгдэхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ өссөөр байна. Тодруулбал, дулааны цахилгаан станцууд 1549 МВт хүчин чадалтай хэдий ч оргил ачааллын үед эрчим хүчний хэрэглээ 1636 МВт-д хүрдэг. Энэ нь цахилгаан үйлдвэрлэх нийт хүчин чадлаас 315 МВт-аар хэтэрч, улмаар өндөр үнээр импортын эрчим хүч нийлүүлж буй.
Улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон зөрчлийг илрүүлж, арилгуулж байна
Тээврийн хэрэгслийн улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг теле камерын ухаалаг системийн тусламжтайгаар илрүүлж, зөр...
8 цагийн дараа
Ж.Галбадрах: Монгол хүний боловсролын чанар дээшилж байж л Монгол Улс хөгжинө
УИХ-ын гишүүн Ж.Галбадрахтай ирэх оны батлагдсан төсөв болон боловсролын асуудлаар ярилцлаа. -Ирэх оны төсөв УИХ-аар батлагдлаа. Тан...
7 цагийн дараа
Шатар сонирхогчдын ДАШТ-ээс хоёр алт, нэг мөнгөн медаль хүртлээ
Серби улсын Врнячка Баня хотод шатар сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 5-13-ны өдрүүдэд болж өндө...
7 цагийн дараа
COP-30 ба уугуул иргэд
Бразилын Белем хотын НҮБ-ын уур амьсгалын дээд хэмжээний чуулган(COP30)-ын танхим руу Амазоны хөндийн уугуул иргэд уур амьсгалын өөр...
6 цагийн дараа
Дүүжин замын тээврийн төслийн бүтээн байгуулалтад НОБГ хамтран ажиллаж байна
Нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор “Дүүжин замы...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд



