мэдээ
Цэцэн мэргэн үлгэрт итгэсэн “Шүүдэр түүсэн бүсгүй”

ТЭРБИШИЙН ДАРХАНХӨВСГӨЛ
2025 оны 10 сарын 04

51

Яруу найрагч Мөнхөөгийн Билэгсайханыг мэдэхгүй яруу найрагт дуртай, утга зохиолыг шимтэн уншдаг уншигч гэж бараг л үгүй биз ээ. Нэгэн хэсэг аххүү “Болор цом” яруу найргийн наадамд ёстой л алга ташилтад булхаж, ард түмнийхээ хайр хүндлэлийг хүлээж асан билээ. Тэгвэл яруу найрагч маань ойрд нам гүмхэн уран бүтээлээ туурвин буй. Түүний “Хар азаргын нуруу”, “Эрчүүдээ өмөөрч бичсэн шүлэг”, “Гэгээн Монгол” гээд олон сайхан шүлгийг одоо ч хүмүүс цээжээр уншиж, үгийнх нь яруу сайхныг магтан дуулж байдаг юм. Тэгвэл түүнийг “Шүүдэр түүсэн бүсгүй” хэмээх дууны шүлгийг бичсэн гэдгийг тэр бүр мэддэггүй байж магад. Энэхүү дууны аялгууг Ц.Дашзэвэг хийж, “Завханы” хэмээн ард олондоо алдаршсан Ардын жүжигчин С.Батсүх дуулсан билээ. Ингээд хэлэхээр уншигч таны ой тойнд хөнгөн хэмнэлтэй
Цэцгэн дундаа шүүдэр түүсэн бүсгүй байна аа хө
Цэцэн мэргэн үлгэрт нь итгээ юу даа хө… гэсэн дууны мөртүүд харван орж ирж байгаа гэдэгт итгэлтэй байна. Тэгвэл энэхүү дууныхаа шүлгийн санааг яруу найрагч маань тун сонин байдлаар олсон гэдэг юм. Мөнхөөгийн Билэгсайхан найрагч үеийн нөхөдтэйгөө урьд орой нь хундага харшуулан шүлэг уншаад маргааш өглөө нь гэртээ зурагтын суваг эргүүлсэн шигээ хэвтэж байж. Гэтэл “Кофе юу, цай юу” хэмээх нэвтрүүлгээр Ардын жүжигчин, уртын дуучин Шарын Чимэдцэеэ гуай оролцон ээждээ шүүдрийн усаар цай чанаж өгсөн тухайгаа ярьжээ. Харин яруу найрагчид энэ нь үлгэр туульс мэт санагдаж, тэмдэглэлийн дэвтэртээ шүлгээ буулган
…Шүүдэр түүсэн хүний үрийн сэтгэл нь хө
Сүүгээ хөхсөн амин хайрын итгэл гэнэ лээ хө хэмээн бичсэн гэдэг. Удалгүй хөгжмийн зохиолч Ц.Дашзэвэгт шүлгээ аваачиж өгснөөр энэхүү дуу бүтэж, ард түмний дунд үнэн гэж итгэсэн үлгэр домог амилж, хөг эгшиг, яруу найргийн сайхнаар хүний үрсийн сэтгэлийг сэргээн сэнхрүүлж, өргөн тэтгэсээр байгаа билээ.





Сүлжээ дэлгүүр болон зах, худалдааны төвүүдээс гар утас, бараа бүтээгдэхүүн хулгайлдаг этгээдийг баривчиллаа
Нийслэлийн сүлжээ дэлгүүрүүд болон зах, худалдааны төвүүдээс гар утас, бараа бүтээгдэхүүн олон удаагийн үйлдлээр хулгайлсан этгээдий...
1 цагийн өмнө
С.Зоригийг 27 жилийн өмнө хэн, юу гэж дурсаж байв?
Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийн амь насыг бүрэлгэснээс хойш 27 жилийн хугацаа өнгөрлөө. Энэ хэрэг “…2017 онд ил...
2 цагийн өмнө
Энэтхэг, Хятадын хооронд шууд нислэгийг сэргээнэ
Энэтхэг, Хятадын хооронд шууд нислэгийг энэ сард сэргээнэ гэж Энэтхэгийн Гадаад хэргийн яамнаас мэдэгдсэн нь хоёр орны харилцааг ааж...
3 цагийн өмнө
Төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, цас орно
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Говь-Алтай аймгийн баруун болон хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, за...
4 цагийн өмнө
Томуугийн эсрэг дархлаажуулалт 65.1 хувьтай үргэлжилж байна
Монгол улс сүүлийн гурван жилийн хугацаанд нийт 1,1 сая хүн тун вакцинаар эрсдэлт бүлгийн хүн амыг дархлаажуулжээ. 2025-2026 оны том...
5 цагийн өмнө
Сэтгэгдлүүд