мэдээ
Хэрэгтэй зөвлөгөө

ДЭМБЭЭГИЙН ОЮУНТУЯА
2025 оны 10 сарын 05

Тэтгэвэрт гарсны дараа хүн хэсэгтээ л ганцаарддаг гэдэг. Үр хүүхдүүдтэйгөө бужигнаж, найз нөхөдтэйгээ уулзавч өөрийгөө ганцаардуулахгүй, эрүүл, идэвхтэй, цагийг үр бүтээлтэй өнгөрөөдөг талаар нэгэн уншигчийнхаа туршлагыг хуваалцъя.
“Хамгийн түрүүнд хүн өөртөө таарсан хөдөлгөөн хийх хэрэгтэй. Заавал хүнд хэцүү дасгал, олон км алхалт хийх хэрэггүй. Өглөө сэрээд нүүрээ илэхээс л энэ хөдөлгөөн эхэлнэ. Тэгээд хэдэн минут сөхөрч суух, ойр зуур алхах гээд өөртөө амар хэрнээ бүх биеийн булчин хөдөлдөг хөнгөн дасгалуудыг сонгоорой. Эрүүл байх л хамгийн чухал.
Хоёрдугаарт, хүн шинэ соргог мэдээлэл байнга авч байх хэрэгтэй. Үүний тулд өдөр тутмын сонин захиалж унш. Өглөө гарч шуудангаас сонингоо авах, гэртээ ирээд тухтай сууж байгаад шинэ содон мэдээлэл, ярилцлага унших хэчнээн сайхан гээч. Дараа нь тэр мэдээллээ найз хөгшчүүлтэйгээ хуваалцах, хүүхдүүддээ дамжуулах гээд маш ашигтай. Унших, ярих, бусдад үнэ цэнтэй байх хэрэгцээгээ үүгээр хангана гэсэн үг. Миний хувьд “Өдрийн сонин”-г байнга захиалж уншиж байна аа.
Гуравдугаарт, хүн хөгжил хөөртэй байх ёстой. Сэтгэл санаагаа сэргэлэн байлгахын тулд би дуртай дуу, хөгжмөө сонсдог.
Дөрөвдүгээрт, их биш ч сайхан амттай хоол идэж байх ёстой. Өөрөө дуртай хоолоо хийгээд сурчих нь амар байдаг юм. Үр хүүхэд, найз нөхдөө ч хааяа дайлах сайхан байдаг юм.
Тавдугаарт, Найз нөхөдтэйгөө уулзаж бай. Инээж, ярьж хөөрөх ч сэтгэл сэргээх сайхан арга шүү.
Зургаадугаарт, Бусдад битгий гомд .
Ийм зөвлөгөөг манай нэгэн уншигч настан өглөө. Хэрэг болгож өөриймшүүлж аваарай.
Төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлав
Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.11.14) нэгдсэн хуралдаан гишүүдийн 50.8 хувийн ирцтэйгээр 10 ...
2 цагийн дараа
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд эв нэгдлийн уриалга гаргав
УИХ дахь МАН-ын бүлгийн зарим гишүүд өнөөдөр /2025.11.14/-ийн мэдээлэл хийв. Парламентад сонгогдсон МАН-ын гишүүд хоёр хуваагдсан гэ...
2 цагийн дараа
Төв Азийн орнууд Америктай хамтраад эдийн засгаа өсгөж байхад бид ардчилсан орон гэж хоосон цээжээ дэлдэхээс өөр зүйл алга
Тэртээ 1990 онд авторитар, дарангуйллын дэглэм давамгайлсан бүс нутагт хамгийн түрүүнд Монгол Улс тайван замаар ардчилсан тогтолцоон...
1 цагийн дараа
АН-ын ҮБХ энэ сарын 21-нд хуралдаж, дүрмээ батална
Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар улс төрийн намууд энэ онд багтаж намын Үндсэн дүрэм, хөтөлбөрийн төслөө Улсын ...
40 минутын дараа
“Токио 2025” дифлимпийн наадамд оролцох Монголын багийн тугийг гардууллаа
Япон улсын Токио хотод маргааш эхлэх Дифлимпийн наадамд Монгол Улсын баг тамирчид оролцоход бэлэн болжээ. Өнөөдөр Монгол Улсын багт ...
14 минутын дараа
Сэтгэгдлүүд



