мэдээ
Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл багасжээ

Админ
2025 оны 10 сарын 04

45

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл энэ оны эхний 8 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 27.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.7 (5.8 хувь) их наяд төгрөгөөр багаслаа.
Үүнд уул уурхай олборлолт 2.4 (10.7 хувь) их наяд төгрөгөөр багассан нь нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл энэ оны эхний 8 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 20.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 2.4 (10.7 хувь) их наяд төгрөгөөр багасахад чулуун, хүрэн нүүрс олборлолт 4.8 (32.9 хувь) их наяд, газрын тос олборлолт 105.1 (13.6 хувь) тэрбум төгрөгөөр багассан нь нөлөөлжээ. Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт төмрийн хүдрийн баяжмал, цайрын баяжмал, төмрийн хүдэр, хайлуур жонш, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 10.5-77.4 хувиар нэмэгдэж, харин хүрэн нүүрс, чулуун нүүрс, газрын тос, цэвэршүүлээгүй алт, мөнгөний баяжмал 9.7-34.7 хувиар багассан байна.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт шингэн сүү, гурил, цемент, шохой, катодын зэс, самнасан ноолуур зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 5.3-93.9 хувиар нэмэгдсэн бол ус, ундаа жүүс, металл бэлдэц, малын мах, цагаан архи, цэвэр спирт, ноолууран сүлжмэл эдлэл, янжуур тамхи, нүүрсэн шахмал түлш зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.6-29.6 хувиар багассан аж.
Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн оны эхний 8 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 34 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 106.2 (0.3 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Үүнд боловсруулах салбарын борлуулалт 706.1 (13.1 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн өмнөх оны мөн үеийнхээс 1 (3.9 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдэхэд металлын хүдэр олборлолтын салбарын борлуулалт 5.9 (63.1 хувь) их наяд, уул уурхайн туслах үйл ажиллагааны салбар 55.7 (19.4 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.
Гадаад зах зээлд оны эхний 8 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 23.6 их наяд төгрөгийн борлуулалт хийсний 22.7 их наяд нь уул уурхай, олборлох салбарын борлуулалт байв. Уул уурхайн бүтээгдэхүүний гадаад борлуулалтын 37.5 хувийг нүүрс, 58.1 хувийг металлын хүдэр, 2.8 хувийг газрын тос, 1.6 хувийг бусад ашигт малтмал олборлолтын салбар эзэлж байна.





Сүлжээ дэлгүүр болон зах, худалдааны төвүүдээс гар утас, бараа бүтээгдэхүүн хулгайлдаг этгээдийг баривчиллаа
Нийслэлийн сүлжээ дэлгүүрүүд болон зах, худалдааны төвүүдээс гар утас, бараа бүтээгдэхүүн олон удаагийн үйлдлээр хулгайлсан этгээдий...
1 цагийн дараа
С.Зоригийг 27 жилийн өмнө хэн, юу гэж дурсаж байв?
Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийн амь насыг бүрэлгэснээс хойш 27 жилийн хугацаа өнгөрлөө. Энэ хэрэг “…2017 онд ил...
18 минутын дараа
Энэтхэг, Хятадын хооронд шууд нислэгийг сэргээнэ
Энэтхэг, Хятадын хооронд шууд нислэгийг энэ сард сэргээнэ гэж Энэтхэгийн Гадаад хэргийн яамнаас мэдэгдсэн нь хоёр орны харилцааг ааж...
42 минутын өмнө
Төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, цас орно
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Говь-Алтай аймгийн баруун болон хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, за...
2 цагийн өмнө
Томуугийн эсрэг дархлаажуулалт 65.1 хувьтай үргэлжилж байна
Монгол улс сүүлийн гурван жилийн хугацаанд нийт 1,1 сая хүн тун вакцинаар эрсдэлт бүлгийн хүн амыг дархлаажуулжээ. 2025-2026 оны том...
3 цагийн өмнө
Сэтгэгдлүүд