Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 12

Валютын ханш

value

мэдээ

Г.Уянгахишиг: Засгийн газар чиг үүргээсээ халиад улс төрийн тулаан руу яваад орчихлоо

trend

ТЭРБИШИЙН ДАРХАНХӨВСГӨЛ

img

2025 оны 10 сарын 08

news-img

Улсын Их хурлын гишүүн Гончигдоржийн Уянгахишигтэй ярилцлаа.


-Засгийн газрыг огцруулах бичгийг нэр бүхий гишүүд өнөөдөр/өчигдөр/ УИХ-ын дэд даргад өргөн барьчихлаа. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Миний хувьд Засгийн газрыг огцруулах бичиг дээр гарын үсэг зурсан гишүүдийн нэг. Яагаад огцрох ёстой гэж үзсэн бэ гэхээр нэгдүгээрт, Ерөнхий сайдын ХЗДХ-ийн сайдын томилгоо. Кабинетаа бүрдүүлэх нь Ерөнхий сайдын өөрийнх нь бүрэн эрхийн асуудал мөн. Гэхдээ одоогийн байгаа ХЗДХ-ийн сайд ямар учраас ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болоод дараагийн сайдыг томилох болов гэдэг асуудал огт хөндөгдөөгүй. Шинээр томилогдох буюу УИХ-д танилцуулагдах ХЗДХ-ийн сайдын хувьд энэ асуудал яригдахаас өмнө “Нүүрсний сонсгол”-ыг ахалж, сайд, дэд сайдаар ажиллаж байсан хүн. Энэ сонсгол чинь гурван жилийн өмнө болсон. Хэрвээ тэнд үнэхээр ноцтой үйл баримт, нотолгоо байсан бол тухайн үедээ яагаад шийдвэрлээгүй вэ. Эсвэл энэ талаар яагаад АТГ, прокурорт мэдээлэл өгөөгүй юм. Аливаа гэмт хэргийн шинжтэй үйл баримт, нотолгоог улс төрийн зорилготой зэвсэг болгон хэрэглэх нь өөрөө буруу. Үүнийг шалгадаг газрууд нь байгаа шүү дээ. Гэтэл одоо чинь эрх мэдэлтэй нь шалгуулахгүй байж болдог. Эрх мэдэлд очвол хэн нэгнийг шалгуулах эсэхийг шийддэг юм шиг ойлголтыг төрүүлээд, нийгэмд ийм мессэжийг өгөөд байна. Тиймээс хуульч хүний хувьд энэ бол байж болохгүй зарчим гэж харж байгаа. Энэ арга техникийг ашиглая гэж харж байгаа Ерөнхий сайдыг өөрийнхөө чиг үүргийг зөв зохистой, хууль ёсны байдлаар хэрэгжүүлж буй гэж харахад хэцүү. Хоёрдугаарт, МАН дээр болж буй дотоодын зөрчил, мөргөлдөөнийг аль нэг нь илүү хулгайч, эсвэл шударга учраас болоод байна гэж харахгүй байгаа. Намын дотоод асуудлаа нийгэм рүү авч орж ирээд байгаа нь өөрөө харамсалтай.

Олон жил эрх барьсан намын хувьд эрх мэдлийн хэт төвлөрөл чинь хоорондоо зохицож, идэж уусан зүйл нь дараа нь шахагдаж гардаг байдал руу орчихож байна. Тиймээс цаашдаа олон намын тогтолцоог улам төгөлдөржүүлж, харилцан хяналтыг сайжруулах хэрэгтэй гэдэг нь эндээс харагдаж байгаа юм. Энэ болгоныг хөндлөнгөөс хараад ажиглаж байгаагийн хувьд үүний цаана хяналтын тогтолцоо маш чухал юм байна. Эрх мэдэл нэг талдаа хэт төвлөрөхөөр ямар завхарсан зүйл болдогийг сүүлийн өдрүүдэд харж байна.

-Энэ их хэрүүл тэмцлээс болоод төрийн ажил явахгүй гацаж байна гэх шүүмжлэл байна шүү дээ?

-Ямар ч байсан төрийн ажил цаашаа явах ёстой. Явдгаараа явах байх. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт чуулган хуралдаагүй. Гэхдээ хэлэлцэх асуудлын товд бичигдсэн байсан асуудал байнгын хороон дээр хэлэлцэгдээгүй. Тиймээс хэлэлцэх асуудал байхгүй учраас чуулган хуралдаагүй. Гишүүдийн хувьд ийм л ойлголттой байгаа. Бүх хүнд хардах эрх бий. Тийм ч учраас янз бүрийн өнцөг яригдаж байна. МАН-ын дотор үүсээд байгаа энэ асуудал цаашдаа төрийн ажил саатахад нөлөөлөх юм бол үүнийг бид хүлээн зөвшөөрч огт болохгүй. Төсөв хэлэлцэх маш чухал цаг үе дээр явж байгаа. УИХ төсвөө цагтаа хэлэлцээд, батлаад, тэрний дагуу бүх үйл ажиллагаанууд явах ёстой. Төсөв нь батлагдахгүй бол ажил явахад хэцүү. Мөн Монгол Улс таван жил тутамд хөгжлийн төлөвлөгөө гэж гаргадаг. Гэтэл энэхүү төлөвлөгөө нь энэ оноор дуусчихсан. Харин ирэх онд ямар төлөвлөгөөгөөр ажиллах гэж байгаа юм гэхээр Засгийн газар энэ төлөвлөгөөгөө УИХ-аар батлуулаагүй. Хуулиараа хөгжлийн төлөвлөгөөгөө арваннэгдүгээр сарын 15-наас өмнө оруулж ирэх ёстой. Бид хугацаандаа оруулаад ирнэ гээд байгаа юм. Гэтэл уг нь эхлээд хөгжлийн төлөвлөгөө яригдчихаад, тэр төлөвлөгөөнийхөө дагуу ажлаа хийх гэсэн чинь ийм хэмжээний мөнгө хэрэгтэй байна гээд төсвөө оруулж ирэх ёстой. Даанч энэ дараалал нь алдагдчихсан. Ардчилсан намынхан ч үүн дээр шүүмжлэлтэй хандаж, төсвөө буцааж тат, хөгжлийн төлөвлөгөөгөө эхлээд оруулж ир гэсэн зүйлийг нэлээд ярьсан. Энэ асуудлыг бас эргэж харах ёстой юм байна гэж бодоод байгаа. Засгийн газрын хувьд 100 дахь хоногоо саяхан хийсэн. Энэ хугацаанд ажлаа хийсэн үү, үгүй юу гэж айхтар шүүмжлэхэд хэцүү. Уг нь энэ Засгийн газрыг цаашаа үргэлжлээд ажлаа хийгээсэй гэж бодоод байгаа. Даанч Засгийн газар маань өөрийнхөө чиг үүргээс халиад улс төрийн тулаан руу яваад орчихоор гүйцэтгэх засаглалын хууль ёсны байдлаа алдчихаад байна гэж хэлээд байгаа юм.

-Засгийн газрыг огцруулчихлаа гэхэд УИХ хуулийн хугацаандаа төсвөө баталж чадах юм уу?

-Төсөв өргөн баригдсан. Тэгэхээр Ерөнхий сайд, сайд нар нь уначихлаа гээд Монгол Улс гүйцэтгэх засаглалгүй болчихдог зүйл байхгүй. Тэр институци байдгаараа байна. Тийм болохоор нэгэнт өргөн баригдсан төсвөө УИХ үргэлжлүүлэн хэлэлцээд явахад ямар ч асуудал байхгүй. Засаг нь солигдсон байлаа ч гэсэн төсвөө хэлэлцээд л явна. Хууль зүйн талаасаа ямар нэгэн асуудал байхгүй гэж харагдаж байна. Заавал шинэ засаг гарч ирээд, төсвөө заавал сольж оруулж ир гэдэг зүйл байхгүй. Засгийн газрын хугацаа дараагийн Засгийн газар байгуулагдсанаар эрх үүрэг нь дуусдаг. Тэр болтол энэ засаг ажлаа хийгээд л явна. Магадгүй нэгэнт огцрох шийдвэр нь гарчихсан Засгийн газрын хувьд илүү үүргээ биелүүлээд явахаас биш эрхээ хэрэгжүүлэх нь хязгаарлагдах болов уу гэж бодож байна.

-Нөгөө талдаа зарим гишүүн УИХ-ын даргыг ажлаа өгөөд, гишүүнээсээ түдгэлзэж байгаад шалгуул гэдэг шаардлага тавьж байна. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Би хуульч хүн учраас мэргэжлийн талаасаа л хараад байгаа юм. Гэтэл одоо энэ яригдаад байгаа юм чинь ерөөсөө мэргэжлийн харагдахгүй байгаа байхгүй юу. Одоо яах юм, би чөлөөлөгдье, эрхээс татгалзъя, намайг шалга гэдэг чинь улс төрийн попролт шүү дээ. Хэрвээ үнэхээр тэр гэмт хэргийн мэдээлэл, баримт нотолгоо байгаа бол АТГ, прокурор дээрээ хэргээ үүсгээд, дараа нь УИХ руу хүсэлтээ өгдөг. Ерөнхий прокуророос шалгах шаардлагатай байгаа учраас энэ гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж өгөөч гэдэг. Процесс нь ингэж явах ёстой. Түүнээс биш би өөрөө шалгуулна гэж явах үүрэггүй. Ийм шийдвэр гаргахгүй байлаа гээд тэр хүн гэмт хэрэгтэн гэсэн үг биш. Харин тэр хүн гэмт хэрэгтэн мөн эсэхийг үнэхээр эрх баригч нам чинь хоёр хуваагдчихсан юм бол нөгөө талынхан нь задлаад тавь л даа. Мэдээллүүдээ өгөөд байхад прокурор нь шалгахгүй байвал шалгахгүй байна гээд УИХ дээр асуудлаа босгож ир л дээ. Ингээд явахгүй байна шүү дээ. Бүр болохгүй бол тэр үйл баримтыг нь бидэнд нууцын гэрээнд гарын үсэг зуруулаад, хаалттай хуралдаан хийгээд үзүүлчих хэрэгтэй. Гэтэл хэнд ч үзүүлж харуулсан зүйл байхгүй. Нэг хүн л маш сайн мэдээд байдаг. Надад баримт байгаа л гээд байна. Төрийн томоохон албан тушаалтны холбогдсон гэмт хэргийн гэм буруутайг нотлох баримт нотолгоо байгаа бол ийм процессоор явж болохгүй. Хуулийнхаа дагуу л явах ёстой. Тиймээс гүйцэтгэх засаглал, шүүх засаглал нь явдгаараа яваад, хууль тогтоох засаглал ч явдгаараа явах хэрэгтэй. Ерөнхийлөгч нь өөрийнхөө байранд, чиг үүргийнхээ дагуу бүрэн эрхээ хэрэгжүүлээд, эв нэгдлийн бэлгэ тэмдэг болоод байж байх ёстой. Харин хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дөрөв дэх засаглалынхаа үүргийг гүйцэтгээд эх сурвалжаа нууцалж байгаад эрэн сурвалжлах хэрэгтэй.

-Та ярианы эхэнд Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан гэдгээ хэлсэн. ХҮН намын зөвлөлийн хувьд байр суурь нэгтэй байгаа юу. Эсвэл гишүүд нь бие даасан шийдвэр гаргаж байгаа юм уу?

-ХҮН намын зөвлөл дээрээс нэгдсэн байдлаар шийдвэр гараагүй. Гаргахад ч нэлээд хэцүү болчихсон. Яагаад гэхээр манайх чинь Засгийн газарт байгаа нам. Засагт байгаа хоёр сайдаа бодох юм бол цаашаа үргэлжлээд яваасай. Гадаад, дотоод хөрөнгө оруулагч нартай ярьчихсан, эхлүүлсэн ажлууд байна. Боловсролын салбарт л гэхэд үр дүн нь арай гараагүй болохоор шүүмжлүүлээд байгаа ч нэлээд олон ажил байгаа. Тэгэхээр эхлүүлсэн ажлуудаа үргэлжлүүлэх юмсан гэсэн хүсэл байна. Түүнээс сайдын албан тушаалдаа гол нь биш. Гэтэл нөгөө талдаа одоогийн засгийн явуулж байгаа асуудал болон МАН доторх тэмцэл төрийн ажил руу орж ирж байгаа нь манай намын гишүүдэд буруу харагдаад байгаа юм. Тийм болохоор гишүүдээс бие даасан шийдвэрүүд гарч байгаа. Минийхээр бараг хоёр сайдаас бусад нь Засгийн газрыг огцруулах талдаа байгаа байх гэж бодож байна.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг арванхоёрдугаар сарын 8-12-ны өдрүүдэд болно

Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүр...

img

7 цагийн дараа

2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын суудлын хуваарийг энэ сарын 25-аас хойш хэвлэж авах боломжтой

2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 14-ний 18:00 цаг хүртэл үргэлжилнэ. Бүртгэл дуусаад  энэ сарын 25-наас хойш ey...

img

6 цагийн дараа

Эхийн ачийг хариулах өдөр

Эхийн ачийг санах өдөр болж өнгөрлөө. Бурхан багш эхийнхээ ачийг энэ өдөр санаж олон галавын газар очиж ном уншин гэгээрүүлж эхээ ав...

img

6 цагийн дараа

Нийт нутгийн 68 хувьд цастай байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр аравнэгдүгээр сарын 10-ны б...

img

5 цагийн дараа

Өнгөрсөн долоо хоногт 37008 зөрчлийн талаарх гомдол мэдээлэл бүртгэгджээ

Прокурорын байгууллага 2025 оны 11 дүгээр сарын 03-ноос 10-ны өдрийг хүртэл хугацаанд улсын хэмжээнд зөрчил шалган шийдвэрлэх эрх бү...

img

5 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд