Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 14

Валютын ханш

value

мэдээ

Л.Энхсайхан: Эмч нар хүүхдийнхээ сургалтын төлбөрийг зээлээр бус цалингаараа төлдөг болмоор байна

trend

Админ

img

2025 оны 10 сарын 08

news-img

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд дарга Л.Энхсайхантай эмч нарын цалин хөлсийг нэмэх асуудлаар ярилцлаа.


-Дэлхийн ихэнх улс орон эмч, багш, цагдаа нарынхаа цалинг хамгийн түрүүнд нэмдэг. Гэтэл манайд яагаад нэмэхгүй байна вэ?

-Төсвийн хуваарилалтаа зөв хийж чадахгүй байгаатай холбоотой. Барилгын салбарт хамаг төсвөө хуваарилаад байдаг. Төсөв бол хангалттай боломжийн байгаа. Эмнэлгүүд даатгалын сангаас авсан мөнгөөрөө ажилчдынхаа цалинг тавиад, эмнэлгийн тусламж үйлчилгээгээ үзүүлж байгаа. Гэтэл даатгалын сан чинь одоо бараг хоосорчихсон. Тиймээс даатгалын сангаар дамжуулан цалин нэмэх ямар ч боломжгүй гэдгийг хэлмээр байна. Тэр бүү хэл бүх эмнэлэг тусламж үйлчилгээгээ хязгаарлаж байна. Хуваарилсан төсөв нь хүрэхгүй байгаа. Гэтэл манай эрх баригчид байшин барилга барихад л хэт их төсөв хуваарилаад байдаг. Төсөв хуваарилахдаа аль болох чухлын дарааллыг баримталж ажилламаар байна. Тэгвэл эрдэнэт хүний амь нас нэгдүгээрт бичигдэх байх. Эмч, эмнэлгийн мэргэжилтэн, сувилагч гэдэг бол юугаар ч орлуулшгүй мэргэжил. Жишээ нь, мэс заслын эмчийг дотрын, бөөрний эмч орлоод мэс засал хийх боломжгүй. Өөр мэргэжлийг бол хэн нэгэн орлоод явах боломжтой байдаг. Чи миний оронд өнөөдөр ээлжинд гараад өгөөч гэж хэлэх эрх эмч нарт байдаггүй.

-Сувилагчийг ч гэсэн орлох боломжгүй юу?

-Хагалгааны нарийн мэргэжлийн сувилагчийг ердийн сувилагч бас орлож чадахгүй. Эмч нар доод тал нь 10 жил сурч байж нарийн мэргэшдэг. Дэлхий дахинд эмч нарын энэ бүх хөдөлмөр, үнэ цэнийг үнэлээд хамгийн өндөр орлоготой мэргэжил болгосон. Бүх өндөр хөгжилтэй оронд хамгийн өндөр орлоготой хүмүүс бол эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд байдаг. Гэтэл манайд ямар ч үнэ цэнэгүй болчихсон. Хамгийн ядуу бүлэг нь эмч, багш болчихсон. Өнөөдөр бид дэлхийн хэмжээний цалин орлого шаардаагүй. Угаасаа манай төсөв дийлэхгүй. Тийм учраас эх орондоо аятайхан амьдарч болохуйц цалинтай болмоор байна. Манай эмч нар үр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг зээлээр бус цалингаараа төлдөг болмоор байна шүү дээ. Ядахдаа Монгол Улсын цалингийн дунджаас арай дээгүүр түвшинд хүргээд өгөөч гэх хүсэлтэй байгаа. Манай эмнэлгийн салбарын 82 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Ихэнх эмэгтэй эмч нарын хувьд нөхрүүд нь ажил хийгээд ар гэрээ аваад явдаг байх. Харин эрэгтэй эмч нарын хувьд ар гэрээ авч явах ёстой шүү дээ. Мэргэжилдээ хайртай боловч ар гэрээ тэжээхийн тулд нүүрсний машины жолооч, автобусны жолооч болоод ажлаасаа гарсан олон эрэгтэй эмчийн жишээ байдаг.

-Одоо эмч нарын цалин хугацаандаа олгогдож чадаж байгаа юу?

-Угаасаа чадахгүй байгаа. Эмч нарын энэ сарын хагас цалинг олгож чадахгүй болохуйц нөхцөл байдал үүсэхэд ч бэлэн байна. Одоо эмнэлгүүд 11, 12 сарын сарын цалингаа яаж тавих вэ гэх асуудалтай нүүр тулсан. Ер нь эмч нарын цалин дандаа хугацаа хэтэрч олгогддог. Олон хоногоор хүлээлгэдэг. Түүнчлэн шөнийн цагаар ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнууд нэмэгдэл авах ёстой. Хөдөлмөрийн хуулиараа бол 1.2 дахин илүү цалин авах ёстой. Гэтэл бодит байдал дээр үүнийгээ манай эмч нар цагийн 1000 төгрөгөөр тооцуулж авч байгаа. Жишээ нь, нэг сая 500 мянган төгрөгийн үндсэн цалинтай эмч нэг шөнөдөө 80 мянган төгрөг авах ёстой. Гэтэл ийм мөнгөн дүнг олгодог эмнэлэг Монголд бараг байхгүй. Хуулиараа 10 удаа шөнийн ээлжинд гарсан хүн 800 мянган төгрөг авах ёстой биз дээ. Үнэндээ ийм нэмэгдэл авсан эмч Монголд байхгүй. Гэсэн ч шөнийн ээлжиндээ гарахаас өөр аргагүй. Багш, эмч нар үр дүнгийн үнэлгээний мөнгө гэж авах ёстой байдаг. Тэр нь цалингийн 60 хувиар тооцогддог. Бодит байдал дээр бас л 10-15 хувийг өгдөг.

 

А.Даваадулам

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

О.Саранчулуун: УИХ-ын чуулганы хуралдааны 90 орчим хувийг иргэд, олон нийт хардаггүй, сонсдоггүй, мэддэггүй

УИХ-ын гишүүн О.Саранчулуунтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Ирэх оны төсвийг энэ долоо хоногтоо багтаан батлах ёстой. Зарим гишүүд...

img

7 цагийн дараа

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, цас орохгүй. Өдөртөө үүлшиж, оройдоо цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секу...

img

6 цагийн дараа

ТОЙМ: Төв Азийн орнууд Америктай хамтраад эдийн засгаа өсгөж байхад бид ардчилсан орон гэж хоосон цээжээ дэлдэхээс өөр зүйл алга

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. “Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн Ж.Галбадр...

img

6 цагийн дараа

С.Амарсайхан шинээр томилогдсон Шадар сайд Х.Ганхуягт ажлаа хүлээлгэн өглөө

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тус албанд шинээр томилогдсон Х.Ганхуягт албан ёсоор ажлаа хүлээлгэн өглөө. Монгол Улсын Шадар ...

img

8 цагийн өмнө

Улсын хэмжээнд галт зэвсгийн тооллого үргэлжилж байна

Улсын хэмжээнд галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгслийн үзлэг тооллогын арга хэмжээ 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 12 дугаар...

img

9 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд