мэдээ
Эдийн засгийн талаар Б.Жавхлан сайд худлаа хэлсэн үү

Админ
2025 оны 10 сарын 08

106

Энэ долоо хоногийн даваа гарагт Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийсэн юм. Энэ үеэрээ Төрийн сангийн үйл ажиллагаа хэвийн явж байна. Өнгөрсөн долдугаар сард төсөвт тодотгол хийсэн. Батлагдсан төсвийнхөө дагуу, батлагдсан хуваарийнхаа дагуу Монголын төрийн бүх санхүүжилт хэвийн явж байгаа гэдгийг албан ёсоор хэлье. Хаана ч, ямар ч байдлаар саатсан зүйл байхгүй. Энэ жилийн хувьд төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 50 гаруй хувьтай байна. Жилдээ хоёр удаа ОУВС-гаас улс орнууд дээр очиж ажилладаг. Өнгөрсөн долоо хоногт ОУВС-ийн баг Монголд ирээд явлаа. Энэ багийн дүгнэлтээр ямар нэгэн эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарсан зүйлгүй, төлбөр тооцоо, гадаад зээлийн өр төлбөртэй холбоотой ямар ч эрсдэлтэй зүйл байхгүй хэмээн мэдэгдсэн юм.
Тэгвэл түүний мэдээлэлтэй холбогдуулан Чингэлтэй дүүргийн Төрийн сангийн даргаар ажиллаж байгаад саяхан ажлаа өгсөн хүн өөрийн цахим хуудастаа “Сангийн сайд ямар ч асуудалгүй хэвийн гэж яаж худлаа хэлж чадаж байна. Өөрсдөө төсвөө бүрдүүлдэг нийслэл, дүүргүүд хүртэл долдугаар сараас хойш одоог хүртэл чанга байгаа шүү. Зарим чухал зардлыг нь Сангийн яамнаас тавьж олгоогүйгээс болж бөөн өр үүссэн. Санхүүгийн алба хаагчид нь байгаа мөнгийг харамлаад өгөхгүй байгаа юм шиг иргэд, ААН-үүдэд чичлүүлсээр…” хэмээн бичсэн байна. Тэгэхээр Сангийн сайд Б.Жавхлан нөхцөл байдлын тухай худлаа мэдээлэл хийсэн, эсвэл жирийн төрийн албан хаагч байсан хүн нь салбарын сайдынхаа талаар худлаа хийсэн болж таарах гээд байгаа юм. Сануулахад, УИХ-ын гишүүн П.Сайнзориг даваа гарагт мэдээлэл хийхдээ манай улсын эдийн засаг хүнд байгаа. ОУВС-гаас манайхыг дефолт хийх хэмжээнд очсон гэж үзсэн хэмээн хэлсэн юм.
Т.ДАРХАН





Суудлын болон ачааны авто машины импорт багасжээ
Монгол Улс энэ оны эхний 9 сард импортоор 8.53 тэрбум ам.долларын бараа, түүхий эд хилээр оруулсан байна. Энэ нь 2024 оны мөн үеийнх...
8 цагийн дараа
Ерөнхий сайд Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Тус салбар...
8 цагийн дараа
А.Амартүвшин: Хагас коксон шахмал түлш хэрэглэснээр агаарын бохирдлыг 45 хувиар бууруулна
Нийслэлийн долоон дүүргийн гэрээт борлуулалтын 331 цэгээр 1535 тонн сайжруулсан шахмал түлш, 940 тонн хагас коксон шахмал түлшийг бо...
8 цагийн дараа
Д.Батлут: Цэрэг хүн улс орныхоо төлөө зогсохдоо амьдралын баталгаагаа төрдөө итгэж даатгах эрхтэй
УИХ-ын гишүүн , Батлан хамгаалахын сайд Д.Батлуттай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -УИХ-аар ирэх оны төсвийг хэлэлцэж байна. Энэ жили...
7 цагийн дараа
О.Тэнүүн: Спортод зарцуулж байгаа нэг ам.доллар буцаад эдийн засагт 2-3 ам.доллар болж ирдэг
Монголын оюутны сагсан бөмбөгийн холбоо (МОСБХ)-ны ерөнхийлөгч, “Сая сая сагсчид” ТББ- ын үүсгэн байгуулагч, Монголын Оюутны Спортын...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд