мэдээ
Шүтээн болсон хоёр “Мөнх”-өө хасаж болдог юм. Шатар, Баясаа нарыг хасчихад юу нь болохгүй гэж

Админ
2025 оны 10 сарын 09

94

Монголын ард түмний шүтээн болсон үндэсний бөхийн хоёр дархан аварга Ж.Мөнхбат, Х.Баянмөнх гэж байлаа. Х.Баянмөнх гуай одоо амьд сэрүүн сайн сайхан байгаа. Харин Ж.Мөнхбат гуай ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. Ард түмний дунд энэ хоёр бол амьд шүтээн хайр хүндлэлийн охь булаг юм. Тэр хоёрыг “Үнээ саалгадаггүй хоёр Мөнх” хэмээн домоглон ярилцдаг. Хэн давахыг нь сонсчих гээд үнээндээ гарч чадахгүй байлаа гэсэн үг л дээ. Наадмын сүүлийн өдөр наадам оройхон тардаг, дээрээс нь энэ хоёр бие биенээ давахгүй ноцолдсоор шөнө болгодог байв. 1969 оны наадмаар мань хоёр бас л үзүүр түрүүнд хүрч давалцаж чадалгүй дөрвөн цаг илүү ноцолдож наадам найр бүр утгаа алдан сүүлдээ аргаа бараад хоёуланг нь хасчихаж билээ. Шөвгийн дөрөвт Д.Дамдин дархан аваргыг даваад байсан Г.Дэмүүлийг түрүүлүүлж арслан цол өгч байсан. Яг үүн шиг МАН-ын хоёр дарга хоорондоо үзээд салахаа байлаа. Г.Занданшатар, Д.Амарбаясгалан хоёр намын даргын төлөө яг л хоёр Мөнх шиг бие биенээ давж чадахгүй тэмцэлдэж байна. Хоёр Мөнх яахав үнээ саалгахгүй дайны байсан бол энэ хоёрын тэмцэлдээн ямар ч байсан Засаг унагаах нь бололтой. Засаг унах нь ард түмэнд ямар хортойг зах зухаас нь мэдэрч эхэлж байна. Ядахдаа ердийн 92 гэх бензин тасраад түгээгүүр дээр дугаарлан зогсож эхлэв. Цаашаа бүх ард түмний сонгож байгуулдаг төр болох УИХ гацаж ердийнхөөрөө ажиллаж чадахгүй боллоо. Тэд байнгын хорооны хуралдаануудаа хийж чадахгүй, ингэснээрээ чуулган хуралдаж хүч хүрэхгүй болох нь. Яг намар цаг төсөв хэлэлцэж байгаа энэ эгзэгтэй үед ийм байх нь айхтар хор уршиг дагуулж мэдэхээр байна. Нөгөө бидний тусгаар тогтнолын баталгаа гэж хөөрцөглөдөг бүх нийтээрээ сонгож байгуулдаг ардчилсан парламент гацаж нэр хүндээ алдаж, энэ чинь ийм хэврэг эд юм уу гэж бодогдохоор шинжтэй боллоо. Энэ хоёрын тэмцлийг галдан өдөөж байгаа гадаад дотоод хүчин эрх ашиг үй түмээрээ идэвхжиж улс төрийн дажинд ард түмэн өртөж эхэллээ. Сүржигнээд ч байгаа юм биш, хуучин энэ намын араншингаар бол өдийд бүх зүйл эвэндээ орчихсон хэн нэг нь намын дарга болчихсон “түүнээс сайхан амьтангүй, тэр бид хоёр хотон дотроо тоглодог” гээд уншаад явж байх байв. Ингэж хүчтэй хагарсан хүмүүс цаашдаа эв гаваа олох уу. Юм болгон дээр л эв эвдэрч тэрнийх нь хөлд ард түмэн улам л үрэгдэх болно. Нөгөө тусгаар улсын асуудал ч дагаад босоод ирэхгүй гэж хэн хэлэх юм. Автономитын засаг яг ийм дотоод тэмцлээсээ болоод унаж байсан хориод оны түүхийг мартах учиргүй. Манай төр засгийхан л “Энүүнд дээрэлхүүлж байснаас гаминд дагаар орсон нь дээр” гэж бичиг барьж байгаад засгаа унагаж байлаа. Тэгэхлээр эхэнд дурдсан “хоёр Мөнхийг” наадмаас хасч хаяад дараагийн хүнд нь цол өгөөд амар тайван тарж байсан шиг энэ тэмцэлдээд байгаа хоёр нөхрийг хасчихвал яасан юм бэ. Ард түмний шүтээн болсон дээрх хоёрыг хасч болсон юм, ард түмэн бараг мэдэхгүй шахуу Д.Амарбаясгалан, Г.Занданшатар хоёрыг хасчихад хэн юу хэлэх билээ. Наадамд түрүүлэх тэр хоёрын их хүсэл ард түмэнд тээр болж байсан учраас л хассан. Тэгвэл намын дарга болох энэ их тэчъяадал ард түмэнд тээр болох нь бүү хэл зовлон болоод байгаа юм биш үү. Хүн бүрийн хүндэлдэг “хоёр Мөнх”-ийг хасаж болсон юм, хэн ч мэдэхгүй шахуу энэ хоёр улстөрчийг хасахад болохгүй нь юу байхав. Дараагийн хүн нь л намын дарга болно биз.
Ө.Тулга





Дүүжин замын тээвэр төсөл 38 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэл...
8 цагийн дараа
Суудлын болон ачааны авто машины импорт багасжээ
Монгол Улс энэ оны эхний 9 сард импортоор 8.53 тэрбум ам.долларын бараа, түүхий эд хилээр оруулсан байна. Энэ нь 2024 оны мөн үеийнх...
7 цагийн дараа
Ерөнхий сайд Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Тус салбар...
7 цагийн дараа
А.Амартүвшин: Хагас коксон шахмал түлш хэрэглэснээр агаарын бохирдлыг 45 хувиар бууруулна
Нийслэлийн долоон дүүргийн гэрээт борлуулалтын 331 цэгээр 1535 тонн сайжруулсан шахмал түлш, 940 тонн хагас коксон шахмал түлшийг бо...
7 цагийн дараа
Д.Батлут: Цэрэг хүн улс орныхоо төлөө зогсохдоо амьдралын баталгаагаа төрдөө итгэж даатгах эрхтэй
УИХ-ын гишүүн , Батлан хамгаалахын сайд Д.Батлуттай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -УИХ-аар ирэх оны төсвийг хэлэлцэж байна. Энэ жили...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд