Улаанбаатар

weather

Loading weather data...

10 сарын 10

Валютын ханш

value

мэдээ

Дүүжин замын тээвэр төсөл 38 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна

trend

Админ

img

2025 оны 10 сарын 10

img

17

news-img

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор “Дүүжин замын тээвэр” төслийг хэрэгжүүлж буй. Дүүжин замын тээвэр нь 98 кабинтай, оргил цагийн үед 2320 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай байх юм. Өнөөдрийн байдлаар төслийн гүйцэтгэл 38 хувьтай байна.
Төслийн хүрээнд нийт 19 тулгуур багана, хоёр буудлын барилга барих бөгөөд хоёр талын буудлын барилга угсралтын ажил үргэлжилж байна. Мөн тулгуур багануудын шон суурийн ажил бүрэн дуусаж, нийт суурийн ажлын явц 75 хувьд хүрээд байна. Одоогоор 19 тулгуур баганаас зургаан баганыг бүрэн угсарсан. Төслийн барилга угсралтын ажил 18 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд нийт 88 хүний бүрэлдэхүүнтэй 15 машин, механизм төслийн талбайд ажиллаж байна.
Дүүжин замын тээвэр барих ажилд 100 гаруй жилийн туршлагатай, дэлхийн тэргүүлэгч Францын “Пома” групп ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж, техникийн удирдлага, гүйцэтгэлд хяналт тавьж,  мэргэжлийн зөвлөмжөөр ханган ажиллаж байна. “Моннис Инженеринг” компани барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байна.
Дүүжин замын тээврийн материал, тоног төхөөрөмжүүдийг Франц улсаас үе шаттайгаар тээвэрлэн оруулж ирж байна. Одоогийн байдлаар 103 чингэлэг ачаа буюу нийт ачаа тээврийн 69 хувь нь буусан.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму болон Ерөнхий сайд Нарендра Моди...

img

8 цагийн дараа

Х.Нямбаатар: Дамбадаржаа станцын үйлдвэрлэсэн дулааны 60 хувийг Сэлбэ, 40 хувийг Дамбадаржаа дэд төв рүү нийлүүлнэ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 63 МВт хүчин чадалтай Дамбадаржаа дулааны станцын бар...

img

7 цагийн дараа

БНКУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Хорхе Феррер Родригестэй уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Кубын парламентын бүлгийн дарга Ө.Шижир Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин...

img

7 цагийн дараа

Өнөөдөр Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдөр

Жил бүрийн 10 дугаар сарын 10-ны өдрийг дэлхий нийтээр сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих өдөр болгон тэмдэглэдэг. Энэ жил “Гамшиг...

img

6 цагийн дараа

Аравдугаар сарын 13-15-нд нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ

2025 оны аравдугаар сарын 10-19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв Аравдугаар сарын 13-15-нд нутгийн хойд хэсгээр нойтон цас,...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд