Улаанбаатар

weather

Loading weather data...

10 сарын 10

Валютын ханш

value

мэдээ

О.Тэнүүн: Спортод зарцуулж байгаа нэг ам.доллар буцаад эдийн засагт 2-3 ам.доллар болж ирдэг

trend

Админ

img

2025 оны 10 сарын 10

img

50

news-img

Монголын оюутны сагсан бөмбөгийн холбоо (МОСБХ)-ны ерөнхийлөгч, “Сая сая сагсчид” ТББ- ын үүсгэн байгуулагч, Монголын Оюутны Спортын Холбооны УЗ-ийн гишүүн, Хүүхдийн лигийг санаачлагч О.Тэнүүнтэй ярилцлаа.


-Хүүхэд залуусын чөлөөт цагаа өнгөрөөх нэг талбар нь спорт, тэр дундаа сагсан бөмбөг болсон байна. Тэгэхээр яагаад бид спортоор хичээллэх хэрэгтэй вэ гэдэг талаар эхлээд ярихгүй юу?

-Хүүхдүүдийг хичээлээс гадуур тогтмол дугуйлан, клуб, сургалтад хамруулах нь тэдэнд өөрийн гэсэн сонирхол, хобби бий болгох боломж олгодог. Хичээлээ тараад дуртай зүйлдээ оролцож, найз нөхөдтэйгөө хамт байх нь тэднийг гэмт хэрэг, хүчирхийллээс хол байлгаж, зөв хүрээлэлд өсөж хүмүүжих, нийгэмших, эрүүл мэнд, боловсролдоо анхаарахад нь тусалдаг. Бидний гол зорилго бол эрүүл мэнд, боловсрол, соёл, урлаг, спортын үйл ажиллагаагаар дамжуулан хүүхэд, залуусыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд чиглүүлж, нийгмийн төлөвшлийг дээшлүүлэн боловсролын түвшинг нэмэгдүүлэхийн зэрэгцээ ухаалаг, чадварлаг монгол иргэн болгон төлөвшүүлэхэд чиглэдэг. Үүний тулд тогтвортой “Лиг”- үүдийг зохион байгуулж, тэднийг урт хугацаанд оролцуулах системийг бүрдүүлсэн. Үр дүнд нь клубүүдийн тоо нэмэгдэж, дасгалжуулагч багш нарын ур чадвар сайжирч, хүүхдүүдийн хөгжлийн түвшин эрс өссөн. Энэ бүхний цаана нийгэмд чиглэсэн, урт хугацааны эерэг нөлөө бий болж байгаа юм.

Манай байгууллага ашгийн бус хэлбэрээр нийгмийн хариуцлагын хүрээнд ажилладаг бөгөөд лигийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулахад оролцож буй арын албаны ажилтнууд, зохион байгуулагчид, ивээн тэтгэгч, спортыг дэмжигч байгууллагууд болон хамтран ажилладаг сургуулиудын хамтын хүчээр тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Мэдээж сургуулиуд тодорхой хэмжээний хураамж төлдөг ч үүний үр дүнд тэдний оролцоо, чанар, сагсан бөмбөгт дурлах хүүхдүүдийн тоо нэмэгдсэн. Энэ бол нийгмийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж буй ажил гэж бид итгэдэг. Сүүлийн үед нийгэмд хүүхдийн мөнгө хэрэгтэй, хэрэггүй гэх мэт маргаан өрнөж байна. Үүнд байр сууриа хэлэхэд, хүүхдийн мөнгө зайлшгүй хэрэгтэй. Учир нь үүний цаана олон суурь шалтгаан бий. Зарим эцэг эхчүүд хүүхдийн мөнгийг хүүхдийнхээ ирээдүйд оруулж буй хөрөнгө оруулалт болгож хичээлээс гадуурх хөтөлбөрт хамруулахад зориулдаг. Анх “Хүүхдийн лиг”-ийг зохион байгуулахад бидний анзаарсан хамгийн чухал зүйл бол сагсан бөмбөг сонирхох, чөлөөт цагаа зөв өнгөрөөх хүүхдүүдийн тоо эрс нэмэгдсэн явдал юм. Энэ мэт суурь үзүүлэлтийг нь олж харахгүй бол хүүхдийн мөнгийг хэдэн зуун саяараа халамж болоод байна гэж буруу ташаа ойлголт өгч болохгүй.

-Сүүлийн үед хүүхдүүдтэй холбоотой гэмт хэрэг ихсэж байна. Ийм үед спорт хүүхдийг хамгаалж, зөв төлөвшүүлэхэд томоохон эерэг нөлөө үзүүлж чадна гэж хэлж болох уу?

-Тийм. Спорт, биеийн идэвхэд хийсэн хөрөнгө оруулалт $1 тутамд нийт $2–$4-ийн нийгэм-эдийн засгийн өгөөж (эрүүл мэндийн хэмнэлт, хөдөлмөрийн бүтээмж, орлого, татвар, хулгай-гэмт хэргийн бууралт гэх мэт үнэлгээг мөнгөн дүн болгож тооцсон) гарна гэж дүгнэсэн олон судалгаа бий. Гэхдээ энэ нь “бэлэн мөнгөний ашиг” биш, нийлмэл өгөөж шүү. Үүнтэй холбоотой хамгийн энгийн жишээ гэхэд хүн амын 27.1 хувь тамхи татдаг юм байна. Үүнээс таван хүүхэд тутмын гурав нь тамхи татаж үзсэн байгаа юм. Мөн хүүхдийн цаг ашиглалтын байдлыг харахад фейсбүүк, тоглоом тоглох, “Youtube” үзэхэд хамгийн их цагаа зарцуулж байна. Тиймээс бид хүүхдүүдийг тэдний сонирхдог спортын төрлөөр дамжуулан нийгэмшүүлэх, зөв орчинд төлөвшүүлэхийг зорьж байгаа юм. Бид нэг зүйлийг л сайн анхаарах хэрэгтэй. Өнөөдөр бид Хятадтай адилхан 1.5 тэрбум хүнтэй биш шүү дээ. 3.5-хан сая хүнтэй. Үүнээс 0-18 настай хүүхдүүд 1.5 сая болсон. Манай улсын дундаж залуу нас 27.1 гэхээр тал нь залуус байгаа биз. Тэгэхээр хүн ам зүйн онцлог дээр тулгуурласан бодлого хэрэгжүүлэхгүй бол болохгүй байна. Гэтэл төр засаг маань хүүхдийн хөгжлийг бодлогоор дэмжих тал дээр юу хийж байна вэ? Хүүхдүүдийн таатай хөгжих орчин бодит байдал дээр яг ямар байгааг бодох хэрэгтэй. Үнэндээ “Хүүхдийн лиг”, “Оюутны лиг” зэрэг төслүүдийг хувийн хэвшлийнхэн авч яваа нь төрийн хийх ёстой ажлыг тодорхой хэмжээнд хэрэгжүүлж яваа юм. Иймд төрөөс хувийн хэвшлийнхний нийгмийн хариуцлагын хүрээнд бидний ирээдүй болсон хүүхэд залуучуудын хөгжилд зориулж буй төсвийг дэмжиж татварын хөнгөлөлтийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Харин хувийн хэвшлүүд нийгмийн хариуцлагын хүрээнд илүү их хөрөнгө оруулалтыг хийгээсэй хэмээн уриалж байна. Энэ нь өөрөө нийгэмдээ, улсдаа, ирээдүй хойчдоо оруулж буй хөрөнгө оруулалт юм.

”Хүүхдийн лиг”-ийг зохион байгуулснаар ямар эерэг үр дүн гарч байна?

-Хүүүхдийн хөдөлгөөний дутагдал нь гэр бүлийн амьдралын хэв маяг, цэвэр агаар, дасгал хөдөлгөөн, хүрээлэн буй орчноос хамгийн их шалтгаалдаг юм байна л даа. Бид “Хүүхдийн лиг”-ийг хэрэгжүүлснээр гэр бүлийн харилцаа, амьдралын хэв маягт эерэг өөрчлөлт авчирч байгаа. Эцэг эхчүүд хүүхдээ дэмжиж, хамтдаа тэмцээнийг нь үзэх, амралтын өдрүүдийг хамт өнгөрүүлэх нь нэмэгдсэн. Өөр өөрийн утсыг ухаж харилцаа тусгаарлагддаг биш, харин хүүхдийнхээ дуртай спортыг сонирхож, хамт байх цаг илүү болжээ. Хамгийн сайхан нь эмээ, өвөө нар ч хүртэл дэмжигчдийн нэг хэсэг болж, хүүхдүүдийн урам зоригийг улам нэмэгдүүлж байна.Тэр хүүхдүүд тус бүрдээ хамт олон, клубтэй.Тэр хэрээр найз нөхөд, танилын хүрээ ч нэмэгддэг. Бид цэвэр агаарт тэмцээн, уралдаанаа явуулдаг. Ингэснээр хүрээлэн буй орчныг нь сайжруулж байна. Мөн хоорондоо өрсөлдөж, ялж, ялагдах мэдрэмжийг авч байна. Энэ чинь л гол зүйл шүү дээ. Хамгийн гол нь сурагчдын амьдралд үзүүлэх спортын ач тус гэвэл сэтгэл зүйн эрүүл мэнд байдаг. Хувь хүний хувьд сахилга баттай байж, эргэн тойрны хүмүүсээ хүндэлж сурч байна, удирдан зохион байгуулах, багаар ажиллах чадварыг сайжруулж байна. Дээрээс нь өөртөө итгэх итгэлийг дээшлүүлдэг. Анх хоёр жилийн өмнө хүүхдийн лиг 63 багтай байхад дараагийн улиралд нь 116 баг ороод ирсэн. Энэ л бидний бахархах гол зүйл. Хамгийн гол нь өнөөдөр спортод оруулж байгаа нэг ам.доллар, буцаад эдийн засагт 2-3 ам.доллар болж ирдэг. Бид хүүхэд багачуудын “Junor club”, “Оюутны лиг”, “30+” лиг гээд бүх насныханд чиглэсэн лигийн тэмцээнийг явуулж байна. Тиймээс ч бидний уриа “Би биш Бид” шүү дээ. Энэ утгаараа спорт улс орныг ч, нийгмийг ч, гэр бүлийг ч, хамт олныг ч нэгтгэдэг.

Гадны улс орны ямар туршлага байдаг юм бол?

-”Амралт чөлөөт цагийн хөтөлбөр” гээд Исланд улсын гаргасан хөтөлбөр байдаг. 1998 оноос хойш Исланд улс архи, тамхинд нэрвэгдэж байсан. Тэгээд хүүхэд рүүгээ чиглэсэн хөтөлбөр гаргаад тухайн үед Европын хамгийн гамшгийн улс байсан бол одоо хамгийн супер улс болсон. Бүтэн цагийн ажил хийдэг хүмүүс нь хүртэл бүгдээрээ мэргэжлийн тамирчид болсон байна. Бид ийм байх боломжтой. Өнөөдөр цөөхөн хүн амтай ч гэсэн хүн бүр хичээвэл сууриар нь өөрчилж болдгийг энэ жишээнээс харж болно. Бас манайд сургуулиудын дэргэдэх заалыг клуб болгох хэрэгтэй гэж боддог. Гэтэл яг хүүхдүүд ашиглаж байна уу гэвэл үгүй шүү дээ. Хүүхдүүддээ л зориулах хэрэгтэй.

Удахгүй оюутны лиг эхлэх гэж байна. Энэ талаар ярихгүй юу?

-Оюутан нас бол хамгийн дахин давтагдашгүй дурсамжтай үе байдаг. Алдаж онох эрхтэй, юу хүсэж байгаагаа мэдэх, мөрөөдөлдөө хүрэх үе байдаг. Үүнээс гадна оюутны лиг бол тухайн суралцагчид маш том түлхэц болдог. Бид 2.8-аас дээш голч дүнтэй оюутнуудыг тоглуулдаг. Давхар хичээлээ хийхийг шахдаг гэсэн үг. Хэчнээн мундаг тамирчин байгаад хичээлдээ сайн биш бол тоглохгүй. “Оюунлаг тамирчин” гээд шалгаруулдаг. Тэгэхээр оюутны лигээр дамжуулж оюутан залуус хагас жилийн хугацаанд спортоор “амьсгалчихаж” байгаа юм. Лигээ үзэх гээд сургуулийнх нь залуус дагаад ирдэг. Оюутнууд хичээлээ тарсны дараа шууд спортын заал, бэлтгэлийн талбай руу очиж, чөлөөт цагаа идэвхтэй өнгөрүүлэх хандлага хүчтэй болсон. Залуусын дунд спортын оролцоо нэмэгдэж байгаа нь нийгмийн зан төлөв, амьдралын хэв маягт бодит өөрчлөлт авчирч байна. Сонирхолтой нь, оюутны сагсан бөмбөгийн улирал эхлэхтэй зэрэгцэн согтууруулах ундааны чиглэлийн худалдан авалт буурдаг гэсэн статистик бий. Энэ нь залуусын сонирхол, амьдралын хэв маяг илүү эрүүл, зорилготой чиглэлд шилжиж буйг харуулж байна. Өөрөөр хэлбэл, өнөөгийн залуус гадуур зугаацахын оронд спортоор амьсгалж, хамтдаа хөгжиж, өөрийгөө сорих орчныг илүүд үздэг болсон. Энэ бол зөвхөн спортын амжилт биш, харин нийгмийн сэтгэлгээ, залуусын үнэт зүйлд гарч буй эерэг өөрчлөлтийн тод илрэл юм.Оюутны сагсан бөмбөгийн лигт цойлж байгаа залуус сургуулиа төлөөлөөд супер лигийн багууд руу сонгогдож, цалинтай тоглох боломжтой болсон нь оюутан тамирчдад илүү том зорилго, том мөрөөдөл бий болгож байна.

 

Г.БАЛГАРМАА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму болон Ерөнхий сайд Нарендра Моди...

img

8 цагийн дараа

Х.Нямбаатар: Дамбадаржаа станцын үйлдвэрлэсэн дулааны 60 хувийг Сэлбэ, 40 хувийг Дамбадаржаа дэд төв рүү нийлүүлнэ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 63 МВт хүчин чадалтай Дамбадаржаа дулааны станцын бар...

img

7 цагийн дараа

БНКУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Хорхе Феррер Родригестэй уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Кубын парламентын бүлгийн дарга Ө.Шижир Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин...

img

7 цагийн дараа

Өнөөдөр Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдөр

Жил бүрийн 10 дугаар сарын 10-ны өдрийг дэлхий нийтээр сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих өдөр болгон тэмдэглэдэг. Энэ жил “Гамшиг...

img

6 цагийн дараа

Аравдугаар сарын 13-15-нд нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ

2025 оны аравдугаар сарын 10-19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв Аравдугаар сарын 13-15-нд нутгийн хойд хэсгээр нойтон цас,...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд