мэдээ
БНКУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Хорхе Феррер Родригестэй уулзлаа

Админ
2025 оны 10 сарын 10

24

Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Кубын парламентын бүлгийн дарга Ө.Шижир Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Хорхе Феррер Родригесийг /2026.10.10/ хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд парламентын бүлгийн дарга Ө.Шижир хоёр улсын 65 жилийн түүхтэй уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, эв нэгдэл, харилцан дэмжлэг хөгжиж ирснийг тэмдэглэв.
Тэрээр Элчин сайд Хорхе Феррерийг ажиллах хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн дээд түвшний уулзалтад оролцохоор Куба Улсад айлчилсан бол Кубын Үндэсний Ассамблейн гишүүн Мариэла Кастро манай улсад зохион байгуулсан Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад оролцсон нь хоёр улсын түүхэнд тод мөр үлдээснийг онцлов.
Эх орондоо удахгүй бүр мөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч байгаад Элчин сайд Хорхе Феррер парламентын бүлгийн дарга Ө.Шижирт талархал илэрхийлж, хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа цаашид ч улам өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байдгаа хэлэв.
Мөн олон улсын харилцааны нөхцөл байдал, Ковид-19 халдварын дараах эдийн засгийн хямралаас үүдэж дэлхийн улсуудад тулгарсан нийтлэг сорилтыг давах Монгол Улсын бодлого эерэг үр дүнтэй байсныг тэмдэглээд Куба Улсын хувьд эдийн засгийн хямралаас улбаалан одоо бий болоод байгаа нийгмийн хямралуудыг давахад Монгол Улсын туршлага чухал гэв.
Түүнийг Монгол Улсад ажиллах хугацаанд дэмжлэг үзүүлэн, хамтран ажилласанд Улсын Их Хурал дахь Монгол-Кубын парламентын бүлгийн дарга болон нийт гишүүдэд талархлаа илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүслээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.





“Нүүдэлчин” соёлын биет бус өвийн их наадамд нийслэлийн өвлөн уламжлагчид тэргүүн байр эзэллээ
Монгол Улсын соёлын биет бус өвийг хадгалж, хамгаалах, өвлөн уламжлагчдыг дэмжих, алдаршуулах зорилго бүхий “Нүүдэлчин” дэлхийн соёл...
5 цагийн дараа
“Мөнгө өсгөж өгнө” гэх зараар 13 сая төгрөгөө залилуулжээ
Энэ оны аравдугаар сарын 9-ний өдөр “Телеграммаар даалгавар биелүүлж мөнгө өсгөж өгнө гэх зараар холбогдоод залилуулчихлаа” гэх дууд...
4 цагийн дараа
Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлын тов, дараалал…
Улсын их хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы 2025 оны 10 дугаар сарын 13-наас 17-ны өдрийн Хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, да...
4 цагийн дараа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму болон Ерөнхий сайд Нарендра Моди...
3 цагийн дараа
Х.Нямбаатар: Дамбадаржаа станцын үйлдвэрлэсэн дулааны 60 хувийг Сэлбэ, 40 хувийг Дамбадаржаа дэд төв рүү нийлүүлнэ
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 63 МВт хүчин чадалтай Дамбадаржаа дулааны станцын бар...
3 цагийн дараа
Сэтгэгдлүүд