Улаанбаатар

weather

Loading weather data...

10 сарын 10

Валютын ханш

value

мэдээ

“Нүүдэлчин” соёлын биет бус өвийн их наадамд нийслэлийн өвлөн уламжлагчид тэргүүн байр эзэллээ

trend

Админ

img

2025 оны 10 сарын 10

img

21

news-img

Монгол Улсын соёлын биет бус өвийг хадгалж, хамгаалах, өвлөн уламжлагчдыг дэмжих, алдаршуулах зорилго бүхий “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль, соёлын биет бус өвийн их наадам улсын хэмжээнд амжилттай зохион байгуулагдаж, нийслэл Улаанбаатар хотын өвлөн уламжлагчид тэргүүн байр эзэллээ.

Энэхүү фестивалийг ЮНЕСКО-ийн 2003 оны “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” конвенц, Монгол Улсын соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд НЗДТГ, НСУГ хамтран гурван жил тутамд зохион байгуулдаг.  Энэ жил “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль, соёлын биет бус өвийн үзлэг, их наадмыг хамтатган хоёр үе шаттайгаар улсын хэмжээнд өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулав.

Энэ жилийн фестивальд Монгол Улсын 21 аймаг болон нийслэлийн нийт 1092 өвлөн уламжлагч, ардын авьяастан оролцсон бөгөөд “Эвийн тооноо өргөсөн нийслэл Улаанбаатар” баг нийт 74 төрлийн өвийг танилцуулан тэргүүн байранд шалгарч, өнөөдөр шагналаа гардан авлаа. Фестивалийн нэгдүгээр шатанд нийслэлийн есөн дүүргээс 329 өвлөн уламжлагч оролцсоноос 45 хүн хоёрдугаар шатанд шалгарсан. Улмаар үндэсний бүртгэлийн яаралтай хамгаалах шаардлагатай 16 өв, төлөөллийн бүртгэлийн 58 өв, нийт 74 өвийн төрөл, зүйлээр соёлын биет бус өвийг бүрэн илэрхийлж, олон улсын жишигт нийцсэн үзүүлэн тоглолт, ур чадвараар тус амжилтыг үзүүлсэн юм. Өвлөн уламжлагч нар язгуур урлаг, зан үйлийн тоглолт, уламжлалт гар урлал, мал маллах арга ухаан, монгол гэрийн урлал зэрэг долоон төрлөөр өвийн танилцуулга хийсэн нь шүүгчдээс өндөр үнэлгээ авсан байна.

Сонгинохайрхан дүүргийн төлөөлөл, бие биелээч, өвлөн уламжлагч Х.Ням-Очир “Би Увс аймгийн Тариалан сумын Хотон угсаатны долоо дахь үеийн биелээч. Зургаан настайгаасаа бие биелгээ хийж эхэлсэн. Энэ удаагийн “Нүүдэлчин” фестивальд хотон биелгээ, галын тарни, Алтайн 13 овоо тахих заншил, хотон угсаатны найрын дуу зэрэг дөрвөн төрлөөр оролцож, багаараа тэргүүн байр эзэлсэндээ маш их баяртай байна. Дэлхийн хэмжээний энэхүү фестиваль нь монгол түмний өв соёл, олон угсаатны урлагийн төрөл, дуу, биелгээ, зан заншлыг түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн уламжлуулахад үнэтэй хувь нэмэр оруулж буй үр өгөөжтэй наадам боллоо. Миний хувьд 30 гаруй шавьтай бөгөөд ирээдүйд олон улсын хэмжээний уралдаан, тэмцээнд амжилт гаргах мэргэжлийн өвлөн уламжлагчид төрөн гарна гэдэгт итгэлтэй байна” гэв.

Баянгол дүүргийн төлөөлөл, уртын дуучин, өвлөн уламжлагч М.Цэрэнпагма ““Нүүдэлчин’’ дэлхийн соёлын фестиваль, соёлын биет бус өвийн их наадамд хурдан морины гийнгоо, исгэрээ, ардын дуу гэсэн гурван төрлөөр оролцож, тэргүүн байр эзэлсэндээ туйлын баяртай байна. Энэ наадам нь хүмүүс тэр бүр мэддэггүй соёлын биет бус өвийг түгээн дэлгэрүүлж, өвлөн уламжлагчдыг алдаршуулж буй онцлогтой. Зохион байгуулалт нь маш цэгцтэй, өргөн цар хүрээтэй боллоо. Би Зэвсэгт хүчний 013 дугаар ангид ажилладаг. Цаашид цэргүүддээ уртын дуу, исгэрээ, ардын дууг заан, өв соёлын талаар мэдлэг олгох хэрэгтэй юм байна гэж бодлоо” гэлээ.

БЗД-ийн төлөөлөл, бие биелээч, өвлөн уламжлагч Ш.Отгонбаяр “Би багадаа ээжээсээ бие биелгээ сурсан. 20 гаруй насандаа урлаг, соёлын байгууллагад ажиллаж, өдгөө 88 нас хүртлээ нийт 60 гаруй жил бие биелгээ хийж байна. Ховд аймагт олон хүүхэд, багачуудад биелгээ зааж, тайлан тоглолт зохион байгуулсан сайхан түүх бий. Манайх гэр бүлээрээ урлагийн авьяастай, удам дамжсан уран бүтээлчидтэй. Өнгөрсөн оны нэгдүгээр сард бид 55 хүний бүрэлдэхүүнтэй гэр бүлийн тайлан тоглолтоо хийсэн. Энэ бүхнийг эргээд бодоход үнэхээр бахархалтай байдаг. Мөн язгуур урлагийг хойч үедээ өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр олон чухал ажлыг зохион байгуулж буй Соёлын яаманд талархал илэрхийлье” гэсэн юм.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

“Нүүдэлчин” соёлын биет бус өвийн их наадамд нийслэлийн өвлөн уламжлагчид тэргүүн байр эзэллээ

Монгол Улсын соёлын биет бус өвийг хадгалж, хамгаалах, өвлөн уламжлагчдыг дэмжих, алдаршуулах зорилго бүхий “Нүүдэлчин” дэлхийн соёл...

img

1 цагийн дараа

“Мөнгө өсгөж өгнө” гэх зараар 13 сая төгрөгөө залилуулжээ

Энэ оны аравдугаар сарын 9-ний өдөр “Телеграммаар даалгавар биелүүлж мөнгө өсгөж өгнө гэх зараар холбогдоод залилуулчихлаа” гэх дууд...

img

16 минутын дараа

Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлын тов, дараалал…

Улсын их хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы 2025 оны 10 дугаар сарын 13-наас 17-ны өдрийн Хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, да...

img

9 минутын өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму болон Ерөнхий сайд Нарендра Моди...

img

44 минутын өмнө

Х.Нямбаатар: Дамбадаржаа станцын үйлдвэрлэсэн дулааны 60 хувийг Сэлбэ, 40 хувийг Дамбадаржаа дэд төв рүү нийлүүлнэ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 63 МВт хүчин чадалтай Дамбадаржаа дулааны станцын бар...

img

1 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд