мэдээ
ГИХГ: Монгол Улсын виз, визийн зөвшөөрлийг хуурамчаар үйлдэх тохиолдлууд гарч байна

Админ
2025 оны 10 сарын 08

Гадаадын иргэнд үзүүлэх виз, зөвшөөрлийн үйлчилгээ бүрэн цахимжиж, үйлчилгээ хялбар, шуурхай болсон хэдий ч Монгол Улсын виз, визийн зөвшөөрлийг хуурамчаар үйлдэх тохиолдлууд гарч байгаа талаар Гадаадын иргэн харьяатын газраас дараах сэрэмжлүүлгийг хүргэлээ.
Тухайлбал, Бүгд Найрамдах Бангладеш Улсын нэр бүхий иргэд нь уригч байгууллагын нэр ашиглаж, өмнө нь олгогдсон визийн зөвшөөрөл дээрх иргэний нэр, паспортын мэдээллийг өөрчлөх, хуурамч холбоос үүсгэх зэргээр зөвшөөрлийг хуурамчаар үйлдсэн болох нь тогтоогдсон байна.
Иймд гадаадын иргэд энэ төрлийн залиланд өртөх болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, виз, визийн визийн зөвшөөрөлтэй холбоотой мэдээллийг байгууллагын албан ёсны цахим хуудас (https://immigration.gov.mn/)-аас авах, визийн зөвшөөрөлд үйлчилгээний цахим системийн домэйн (https://isf.mn/) хаяг зөв бичигдсэн эсэхийг сайтар шалгах, хууль бус виз зуучлагч нарт хандахгүй байхыг зөвлөлөө.
Түүнчлэн визийн зөвшөөрөл буюу гадаадын иргэнд виз олгохыг зөвшөөрсөн баримт бичгийг олон улсын хилийн боомт болон Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд нэгдсэн системээр шалгаж, хяналт тавьдаг. Иймд хуурамч баримт бичиг үйлдэн улсын хилээр нэвтрэх боломжгүй тул гадаадын иргэд, түүнийг уригч иргэн, аж ахуйн, нэгж байгууллагууд аливаа хууль бус үйлдэл гаргахгүй байх, түүнд өртөхгүй байхыг сэрэмжлүүллээ
С.Амарсайхан шинээр томилогдсон Шадар сайд Х.Ганхуягт ажлаа хүлээлгэн өглөө
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тус албанд шинээр томилогдсон Х.Ганхуягт албан ёсоор ажлаа хүлээлгэн өглөө. Монгол Улсын Шадар ...
2 цагийн өмнө
Улсын хэмжээнд галт зэвсгийн тооллого үргэлжилж байна
Улсын хэмжээнд галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгслийн үзлэг тооллогын арга хэмжээ 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 12 дугаар...
3 цагийн өмнө
Д.Уранчимэг: Багш нар цалингаа үе шаттай нэмэх шийдвэрт ерөнхийдөө сэтгэл хангалуун байгаа
Баянгол дүүргийн Улсын тэргүүний 13 дугаар сургуулийн англи хэлний багш Д.Уранчимэгээс багш нар үе шаттайгаар цалин нэмэх шийдвэрт х...
4 цагийн өмнө
АТГ: Авлигыг мэдээлэх 110 дугаараар 136 дуудлага хүлээн авав
Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2025 оны 11 дүгээр сарын 3-7-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 66 ...
4 цагийн өмнө
Хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг үйлдэж байсныг таслан зогсоожээ
Цагдаагийн байгууллагаас энэ оны 11 дүгээр сард Хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүдийн үйлдлийг т...
5 цагийн өмнө
Сэтгэгдлүүд



