Улаанбаатар

weather

Loading weather data...

10 сарын 10

Валютын ханш

value

мэдээ

Л.Төмөрчөдөр: Төв аймаг дулаан, цэвэр усны төв шугамаа шинэчлэх ажлаа өнгөрсөн 40 жил дорвитой хийгээгүйгээс болоод өнөөдөр асуудал нь хүндэрчихээд байна

trend

ЭНХТӨРИЙН МӨНХТҮВШИН

img

2025 оны 10 сарын 09

img

51

news-img

Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Аймгийн хувьд өвөлжилтийн бэлтгэл ажил ямар байна вэ?

-Суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажил үндсэндээ дуусах дөхөж байна. Энэ хүрээнд хэд хэдэн шугам хоолойг шинэчлэх, засварлах ажлыг хийж, эхнээсээ дулаанаа өгөөд явж байгаа. Шугам, сүлжээний ажил эртнээс хийгдсэн. Одоо ч хийгдэж байна. Гэвч юм бүхэн төсөв хөрөнгөтэй холбоотой учраас тодорхой ажлууд удаашралтай байгаа. Тухайлбал, Зуунмодод дулааны уурын зуухыг шинэчлэх ажилд хоёр удаа тендер зарласан ч ажлыг нь явуулахгүй байх асуудал байна. Тендерийн асуудлаар гомдол гаргадаг. Үүнээс болоод ажил нь эхэлдэггүй ийм нэг сонин нөхцөл байдал байгаа. Зарим хүмүүсийн хувьд бусдын ажлыг эхлүүлэхгүй, хийлгэхгүй, улс төрийн зорилготойгоор гацаах асуудал ч байх шиг байна. Үүнээс шалтгаалаад хоёрдугаар зуухнаас дулаанаа авах айлуудын хувьд оройтсон боловч өчигдрөөс дулаанаа аваад явж байна. Ерөнхийдөө энэ жилдээ багтаад хийгдэх ажлуудаа бид сая төсвийн тодотгол хийгээд санхүүжилтийг нь шийдээд явна.

-Төв аймгийн хувьд 90 мянга гаруй хүн амтай байх. Цаашдаа ч энэ бүс нутаг өргөжөөд тэлэх нь тодорхой байгаа шүү дээ. Тэгэхээр хот тэлэлтийн хөгжил, дэд бүтцийн асуудлыг хэрхэн анхаарч авч үзэж байгаа вэ?

-Хүннү хот, Зуунмод хот өргөжин тэлэх нь тодорхой. Энд нисэх онгоцны буудалд ажиллаж, амьдарч байгаа хүмүүсээс эхлээд Улаанбаатар хотын утаанаас холдож амьдрах сонирхолтой иргэдийн цуваа манай аймаг руу эрс нэмэгдэж байна.

Учир нь Зуунмод хотын хувьд нийслэлтэйгээ ойрхон, эндээсээ ажил төрөлдөө явах боломжтой гэдэг утгаараа энд суурьшин амьдрах өрх, айлуудын тоо эрс нэмэгдэж байгаа. Энэ ч утгаараа Төв аймгийн тэлэлт нэлээд эрчимтэй явагдаж байна. Нөгөөтэйгүүр нэлээд удаашралтай байсан ажлууд идэвхжээд явж байгаа. Тухайлбал, дахин төлөвлөлтөөр хэд хэдэн газруудад байршил зарлаад явж чадахгүй байсан бол өнгөрсөн хавраас бид ажлыг нь шуурхайлаад явуулсан. Энэ хүрээндээ барилганы компаниудын ажлыг нь шахан ажиллаж байна. Үндсэндээ 400 гаруй айлын орон сууц ашиглалтад орохоор ажил нь хийгдэж байна. Эхний блокууд нь энэ 2025 оны сүүлээр ашиглалтад орохоор төлөвлөж байгаа. Мөн 2026 оны эхээр ашиглалтад орох олон байр, орон сууцуудын барилгын ажил ид явагдаж байна. Үүнийгээ дагаад олон жил сольж, шинэчлээгүй, муудсан инженерийн дэд бүтцийн ажлууд гарч ирсэн. Бидний хувьд уг ажлыг шинэчлэхийн төлөө бүхий л чадлаараа ажиллаж байна. Энэ бол ярвигтай ажил. Өчигдөр гэхэд бохирын шугам задарчих жишээтэй. Өнөөдөр гэхэд цэвэр усны шугам нь задарчихдаг. Энэ мэт маш олон шугам задарч байгаа. 2019 оны үед аймгийн хэмжээнд цэвэр усны шугамаа бүхэлд нь сольсон юм билээ. Харамсалтай нь энэ шугам нь өнөөдрийг хүртэл 70 гаруй удаа задарч, эвдэрсэн байх жишээтэй байна. Энэ юу гэхээр хамгийн ноцтой нь сүүлийн 40 жил Төв аймаг төв шугамаа солиогүйн гор нь өнөөдөр гарч ирж байгаа юм. Үүнээс болоод асуудал үнэхээр хүнд байгаа. Өнгөрсөн жилийн хувьд цэвэр усны шугам задарч, тэр орчмын айл өрхийг цэвэр усаар хангахын тулд өвөл бид худаг гарган аргалж байсан. Товчхондоо олон жил хийгдээгүй ажлын уршиг өнөөдөр гарч ирж, орон нутгийн бусад ажлуудыг шийдээд явахад төвөг учруулж байгаа нь харамсалтай.

Тэгэхээр аймгийн хувьд гол анхаарлаа энэхүү шугам, сүлжээний ажилд чиглүүлсэн байдалтай байна гэсэн үг үү?

-Шугам сүлжээний ажлыг цаг тухай бүрд нь сайжруулж, арчилж, засварлаж явах учиртай. Харамсалтай нь үе үеийн удирдлагууд үүнд анхаарч ирээгүйн гай өнөөдөр гарч ирж байгаа юм. Гэхдээ бидний хувьд зовлон ярихаас илүү бодит байдалтайгаа нүүр тулж, овоорсон олон асуудлыг шийдэхийн төлөө л ажиллаж байна. Үнэхээр олон жилийн турш шийдэгдээгүй асуудлыг өнөөдөр шийднэ гэдэг хүндхэн ажил. Гэхдээ энэ ажлыг хийхээс өөр арга байхгүй. Байгаа ихэнх төсвөө л Зуунмод хотын инежнерийн дэд бүтцийг шинэчлэх ажил руу оруулж байна. Нөгөөтэйгүүр бидний хувьд саяхан БНХАУ руу айлчлал хийгээд ирсэн. Энэ хүрээнд дулаан станцаа шинэчлэх асуудалд хамтран ажиллах хүсэлтээ Хятадын Леонон мужид тавьсан. Улмаар дөрвөн сая ам.долларын хөрөнгөөр танайд 28 Мвт-ын дулааны станц барьж өгөх боломжтой гэдгээ хэлсэн байгаа. Дөрвөн сая ам.доллар гэдэг бол 15 тэрбум орчим төгрөг. Ер нь өмнө нь хуримтлагдсан, гацсан олон асуудлыг шийдэхийн тулд бид ажиллаж байна. Энэ жилийн хувьд бид хоёр ч зуухны шинэчлэлийг хийлээ. Тэгэхээр зуухны халаалтын хувьд энэ жил хэвийн болсон гэсэн үг. Харин дулаан дамжуулах шугам, мөн цэвэр усны шугам хоолойнууд асуудалтай байна. Үүнийг бид үе шаттайгаар сольж, шинэчлээд явж байгаа. Ирэх жилийн хувьд бид энэхүү 28 Мвт-ын дулаан станцыг шинээр барьж ашиглалтад оруулж чадвал Төв аймгийн дулааны дэд бүтцийн ажлууд харьцангуй жигдрэх шинжиндээ орно гэж харж байна.

Баян суманд баригдаж байгаа 660 Мвт-ын дулааны цахилгаан станцын ажил хийгдэж байгаа байх. Уг станц ашиглалтад орчихвол Төв аймгийн хувьд дулаан, эрчим хүчний асуудалдаа санаа зовох зүйлгүй болох уу?

-Энэ бол 600 Мвт-ын станц байгаа. Улмаар Улаанбаатар хотыг эрчим хүчээр хангах хүрээнд баригдаж байгаа юм. Үүний дамжуулах шугам хоолой Сэргэлэн суманд баригдаж байна. Өнгөрсөн жил 150 Мвт ашиглалтад орсон. Дараагийн 150 Мвт нь энэ жилийн 10 дугаар сард ашиглалтад оруулах хуваарьтай явж байгаа. Бүтэн хүчин чадлаараа ашиглалтад орвол Монгол Улс эрчим хүчний 40 орчим хувиа уг станцаас хангахаар байгаа юм билээ. Тэгэхээр бидний хувьд ч эрчим хүч, дулааны доголдлоосоо бүрэн гарах боломж байгаа гэж үзэж байна.

Дэд бүтцийн ажлууд ямар хэмжээнд хийгдэж байна. Төв аймгийн сумдыг автозамаар холбох асуудлыг эртнээс ярьж байсан шүү дээ…?

-Энэ жилийн хувьд Архуст, Өндөрширээт сумуудын автомзамын зураг төслийн ажлыг хийгээд дууссан. Мөн урагшаа Бүрэн, Баян- Өнжүүл сумын замын зургийг хийгээд дуусч байна. Эдгээр дэд бүтцийн ажлуудыг хийж дууссанаараа манай орон нутгийн хөдөө аж ахуйн салбар бодитой хөгжих боломж гарч ирнэ гэж харж байгаа. Үүнийг дагаад мах боловсруулах, бэлтгэх үйлдвэрүүдийг байгуулах, Баян-Цагааны илүү нугаламтай хонь зэрэг брендийг бий болгох зэрэг ажлууд их бий. Баруун хойд талын сумд руу явж байгаа автозамын ажлыг яаралтай ашиглалтад оруулахаар ажлыг нь шахаж байгаа. Энэ жилийн хувьд бид Баяндэлгэр сумыг автозамтай холбоод дууслаа. Мөн Зуунмод хотыг Улаанбаатар хоттой холбосон шинэ автозамын зураг төслийн ажлыг хийгээд явж байна. Дөрвөн эгнээ зам барина. Ингэхгүй бол Улаанбаатараас наашаа чиглсэн автозам ачааллаа дийлэхгүй болж ирсэн. Урд нь нэг том тэрэг орчихоор замын ачаалал эрс нэмэгдэж, урт цуваа үүсдэг. Үүнээс болоод осол аваар гарах тохиолдолд сүүлийн үед эрс нэмэгдсэн. Тиймээс бид энэ автозамыг дөрвөн эгнээ болгон шинэчлэх ажлыг эхлүүлсэн.

Малчид, тариаланчдын хувьд бэлчээрээ булаацалдах асуудал цөөнгүй гардаг. М ө н малчдын хувьд өвөл малын тэжээл, өвсний хомсдолд орох тохиолдол гардаг. Энэ асуудлаар ямар ажил хйихээр төлөвлөж байгаа вэ?

-Малчин болгонд тав, эсвэл 10 га-аар газрыг нь олгоно. Ингээд тэр газраа малчид өөрсдөө ногоон тэжээлээ тарих, тэжээлийн ургамлуудаа тарьдаг болох боломжийг бүрдүүлж өгнө. Ингэснээр малчид маань байгаль, цаг уурын хүндрэлтэй нөхцөлд ч малаа хорогдуулахгүй тэжээгээд явах тэр нөөц бололцоог бүрдүүлнэ. Бэлчээрийн талбайг нь тариалангийн талбай болгох тогтоол гаргана. Ингээд орон нутгийн зүгээс техник, тоног төхөөрөмжийг нь шийдэж өгдөг болно. Шинэ хоршоо хөдөлгөөн гэж явж байгаа. Үүнд таван малчин өрх тав таван га- аараа нэгдээд 50 га газарт тариалалтаа хийх жишээтэй. Ингээд орон нутгийн зүгээс трактор, шаардлагатай техникийг нь бэлдээд явахгүй бол цаашид хөдөө аж ахуйн салбар хөгжихөд хэцүү. Мал нь байгаль цаг уураасаа хамаараад хорогддог, үүнээс болоод малчин өрхийн амьжиргаа, орлого тасардаг. Том зургаараа хөдөө аж ахуйн хөгжил гацаанд ордог. Тиймээс бид аль болох малаа байгаль цаг уураас үл хамаарч өсгөдөг, үр шимийг нь хүртдэг болгох хэрэгтэй. Ингэхийн тулд дээрх бодлогыг аймаг, орон нутгийн зүгээс хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм.

Ажлын байр нэмэгдүүлэх, ЖДҮ эрхлэгчдийг дэмжих чиглэлд ямар бодлого барьж ажиллаж байгаа вэ?

-Өнгөрсөн жил бид анх удаагаа найман тэрбум төгрөгийн ЖДҮ-ийг дэмжих зээлийг олгосон байгаа. Зээл олгохдоо бид гурван шатны шалгаруулалтаар явуулсан. Аймаг хянадаг, ЖДҮД сан нь хянадаг. Улмаар буцаагаад аймагт ирж дахин хянаад олгосон. Тиймээс энэ зээл бодит ЖДҮ эрхлэгчдэд төвлөрч очсон гэж ойлгож болно. Хятадад болсон хөдөө аж ахуйн үзэсгэлэнд ЖДҮ-лэгчдээ бид аваачсан. Үүнээс манайхан тодорхой хэмжээний үйлдвэрлэлийн тоног, төхөөрөмж авч оруулж ирсэн. Бизнес эрхлэгчдээ бид бизнесийг нь илүү өрөгжүүлэхийн төлөө явж байгаа. ЖДҮ-ийг дэмжих санг бид мэднэ. Яг авах ёстой хүмүүс нь авдаггүй гэж. Тэгэхээр үүнд л орон нутгийн зүгээс анхаарал хандуулан ажиллаж байна. Нөгөөтэйгүүр ажлын байрын нэмэгдүүлнэ гэдэг бол бизнес эрхлэгчдээ л дэмжихийг хэлж байгаа. Харамсалтай нь бизнес эрхлэгчдээ бид дэмжих бодлогоо зарим нэг хуулиар хязгаарлачихаад байна. Тухайлбал, Тендер болон худалдан авах хуулиа эргэж харах хэрэгтэй. Жишээ нь, орон нутгийн сургуулиудын үдийн цай гэж бий. Энэ үдийн цайнд хотоос ирсэн талх, сүү, тараг зэргийг өгдөг. Нөгөө л нэрийг нь мэддэг том компаниудын бүтээгдэхүүн. Тэгэхээр орон нутагт талх, сүү, тараг хийж байгаа жижиг бизнес эрхлэгчдээ бид дэмжих хэрэгтэй. Энэ хүмүүсээс сургуульд үдийн цайнд бүтээгдэхүүн авъя гэхээр нөгөө тендер, худалдааны хууль тээг болдог. Энэ шалгуурыг тэд тавж чаддаггүй. Тэгэхэээр эдгээр бизнес эрхлэгчид өөрсдийн бүтээгдэхүүнээ дэлгүүр, жижиг мухлагуудад л өгч таарна. Ингэхээр төр өөрөө бизнес эрхлэгчдээ дэмжихгүй байна гэсэн үг. Тиймээс бид цаашид тэр жижиг бизнес эрхлэгчдээ бодлогоор дэмжихийн тулд хууль эрх зүйн орчноо илүү таатай болгох шаардлагатай гэж харж байгаа.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Суудлын болон ачааны авто машины импорт багасжээ

Монгол Улс энэ оны эхний 9 сард импортоор 8.53 тэрбум ам.долларын бараа, түүхий эд хилээр оруулсан байна. Энэ нь 2024 оны мөн үеийнх...

img

7 цагийн дараа

Ерөнхий сайд Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Тус салбар...

img

7 цагийн дараа

А.Амартүвшин: Хагас коксон шахмал түлш хэрэглэснээр агаарын бохирдлыг 45 хувиар бууруулна

Нийслэлийн долоон дүүргийн гэрээт борлуулалтын 331 цэгээр 1535 тонн сайжруулсан шахмал түлш, 940 тонн хагас коксон шахмал түлшийг бо...

img

7 цагийн дараа

Д.Батлут: Цэрэг хүн улс орныхоо төлөө зогсохдоо амьдралын баталгаагаа төрдөө итгэж даатгах эрхтэй

УИХ-ын гишүүн , Батлан хамгаалахын сайд Д.Батлуттай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -УИХ-аар ирэх оны төсвийг хэлэлцэж байна. Энэ жили...

img

7 цагийн дараа

О.Тэнүүн: Спортод зарцуулж байгаа нэг ам.доллар буцаад эдийн засагт 2-3 ам.доллар болж ирдэг

Монголын оюутны сагсан бөмбөгийн холбоо (МОСБХ)-ны ерөнхийлөгч, “Сая сая сагсчид” ТББ- ын үүсгэн байгуулагч, Монголын Оюутны Спортын...

img

7 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд