Улаанбаатар

weather

Loading weather data...

10 сарын 10

Валютын ханш

value

мэдээ

Зарим аймагт шатахуун тасалдаж, хязгаарлалт тогтоожээ

trend

Админ

img

2025 оны 10 сарын 09

img

57

news-img

“Шатахуун хомсдоно” гэх яриа нийгэмд үүсээд байгаа. Хэд хоногийн өмнөөс нийслэлийн зарим ШТС “АИ-92 бензин дууссан” гэсэн бичиг нааж эхэлсэн. Үүссэн нөхцөл байдлын талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Монгол Улсын хэмжээнд бензин шатахуун, түлшний нөөц хэвийн байна. Харин баруун аймагт асуудал үүссэн. “Газпром нефть” гэдэг компани баруун аймагт нийлүүлдэг. Тухайн компаниас дундын нийлүүлэгч компаниуд авч нийлүүлдэг. ОХУ-ын Засгийн газрын гаргасан шийдвэрээр тухайн нийлүүлэгч, жижиг компаниудад нийлүүлэлт хийхгүй байгаа. Энэ асуудлыг ОХУ-аас тодруулсан. Үүнд арваннэгдүгээр сараас нийлүүлнэ гэж мэдээлсэн. Өнөөдрийн байдлаар бид баруун аймгууд руу Улаанбаатар хотоос хангаад явж байна” хэмээн мэдээлэв.


Дорноговь аймаг: Өнөөдрөөс (өчигдөр)-өөс АИ-92 тасалдаж эхэлсэн. Өдөрт дөрвөн тонн орчмыг түгээж байна. Хязгаарлалттай байгаа. Харин түлш дууссан.

Баянхонгор аймаг: Бензин түгээлт хэвийн байгаа. Гэхдээ нөөц бага гэсэн мэдээлэл байна.

Хөвсгөл, Увс аймаг: Бензин түгээлт хэвийн.

Дундговь аймаг: Уржигдраас бензин тасалдаж эхэлсэн. Одоогоор АИ-92 өдөрт 2-3 тонныг түгээж байна. Ер нь хязгаарлалттай байна.

Хэнтий аймаг: Бензин хэвийн өгч байгаа.

Дорнод аймаг: Бензин тасарч эхэлсэн. Ирсэн нөөцөөс хамаарч хязгаарлалт өөр өөр байгаа.

Сэлэнгэ аймаг: Бензин тасрах нь ихэссэн. Ер нь өнгөрсөн наймдугаар сараас эхлээд хомсдолтой байна. Одоогоор хязгаарлалт тогтоогоогүй.

Төв аймаг: Бензин нийлүүлэлт, түгээлт хэвийн байна.

Говь-Алтай аймаг: Нийлүүлэлт багассан. Гэхдээ шатахуунаа таслахгүйн тулд ирсэн нөөцдөө тааруулан хязгаарлалт тогтоосон.

Завхан аймаг: Ирсэн нөөцөөсөө хамаараад ШТС-ууд янз бүр олгож байна. Зарим газар бензин олгохгүй, тасалдсан байгаа.

Дархан-Уул аймаг: Бензиний түгээлт, нийлүүлэлт хэвийн байгаа.

 

Г.БАЛГАРМАА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Д.Батлут: Цэрэг хүн улс орныхоо төлөө зогсохдоо амьдралын баталгаагаа төрдөө итгэж даатгах эрхтэй

УИХ-ын гишүүн , Батлан хамгаалахын сайд Д.Батлуттай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -УИХ-аар ирэх оны төсвийг хэлэлцэж байна. Энэ жили...

img

8 цагийн дараа

О.Тэнүүн: Спортод зарцуулж байгаа нэг ам.доллар буцаад эдийн засагт 2-3 ам.доллар болж ирдэг

Монголын оюутны сагсан бөмбөгийн холбоо (МОСБХ)-ны ерөнхийлөгч, “Сая сая сагсчид” ТББ- ын үүсгэн байгуулагч, Монголын Оюутны Спортын...

img

7 цагийн дараа

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 градус дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоо...

img

6 цагийн дараа

ТОЙМ: Г.Занданшатар, Д.Амарбаясгалан хоёрыг албан тушаал, намаас нь түдгэлзүүлээд шалгах нь зөв юм биш үү

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. “Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн, Батлан х...

img

6 цагийн дараа

Улаанбаатар хотод энэ онд 102.710 ам метр явган замыг шинэчиллээ

2025 онд олон жил шинэчлээгүй нийслэлийн гол гудамж замын явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилж эхэлсэн. Тодруулбал...

img

8 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд