Улаанбаатар

weather

Loading weather data...

10 сарын 10

Валютын ханш

value

мэдээ

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын ажилчдын дундаж цалинг 3.3 сая төгрөгт хүргэлээ

trend

Админ

img

2025 оны 10 сарын 09

img

54

news-img

Орон сууц, нийтийн аж ахуйн ажилчдын баярын өдөр өнөөдөр тохиож байна. Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-т өнөөдрийн байдлаар 1935 инженер техникийн ажилтан, албан хаагч ажилладаг. Тэд Улаанбаатар хотын амин судас болсон инженерийн шугам сүлжээ буюу орон сууцанд амьдардаг айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагыг ус, дулаанаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээг 24 цагийн турш тасралтгүй, найдвартай үзүүлдэг. 2024 оны нийт гүйцэтгэлээр Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын инженер техникийн ажилчид сард дунджаар 2 сая 37 мянган төгрөгийн цалинтай. Харин ээлжийн ажилчдын цалин сард ердөө 930 мянган төгрөг байсан.

Тэгвэл нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар үүрэг болгож, бусад холбогдох тогтоол, шийдвэрийн дагуу Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын ажилчдын дундаж цалинг 3 сая 319 мянган төгрөгт хүргэж, нийт ажилчдын үндсэн цалинг 50-60 хувиар нэмэгдүүлж байна. Ингэснээр цалингийн сан 70 орчим хувиар нэмэгдэж байгаа юм. Тодруулбал, цалингийн сан 2024 онд 47.3 тэрбум төгрөг байсан бол нийт ажилчдын цалин нэмэгдсэнээр цалингийн сан 2025 онд 61.9 тэрбум төгрөг, 2026 онд 80 тэрбум төгрөг болж өсөх төлөвтэй байна.

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын инженер, техникийн ажилтнууд 2019 онд 110 мянган өрхөд үйлчилдэг байсан бол 2025 онд 145 мянган өрхийн 436 мянга 785 оршин суугч, 11.688 аж ахуйн нэгжид 24 цагийн турш тасралтгүй, найдвартай үйлчилгээг үзүүлж байна. Ийнхүү таван жилд үйлчилгээ үзүүлдэг өрхийн тоо 35 мянгаар нэмэгдсэн хэдий ч инженер, техникийн ажилчдын тоо нэмэгдээгүй.

Өөрөөр хэлбэл, иргэдийг эрүүл, аюулгүй орчинд амьдрахад ус, дулааны анхдагч хэрэгцээг нь хангаж өгдөг орон сууц нийтийн аж ахуйн салбарынхан ажлын ачаалал ихтэй ч цалин багатай, үүнийгээ дагаад хүний нөөцийн хомсдол үүссэн. Инженер, ажилтнууд тус газарт сурахаа сурдаг ч дамжин өнгөрөх байдлаар түр хугацаанд ажиллаад гардаг нь харуусал төрүүлж байсан билээ. Өнөөдөр цалин 3.3 сая төгрөгт хүрснээр ажилчин, албан хаагчдын нийгмийн баталгаа сайжирч, тогтвортой ажлын байр бий болж, ажлын бүтээмж нэмэгдэх гээд олон давуу тал бий болно.

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга Б.Батдэлгэр “Нийслэлийн удирдлагын зүгээс манай байгууллагын ажилчдын цалинг нэмэхэд дэмжлэг үзүүлээд зогсохгүй 2025 онд ажилчдын хоол унааны мөнгөний дэмжлэгийг 4000 төгрөг байсныг 20 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн. Шугам сүлжээ шинэчлэх ажлын хүрээнд 15.4 тэрбум төгрөгийг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэсэн. Эрчим хүчний зохицуулах хорооноос баталдаг дулааны үнэ тарифыг 39.2 хувиар бууруулж батлуулсан. Ингэснээр дулааны үнэ тарифын цэвэр орлогын хэмжээг 10 орчим тэрбумаар нэмэгдүүлсэн” гэдгийг хэллээ. Цаашид ч орон сууц нийтийн аж ахуйн салбарын хөгжлийг дэмжих ажил үргэлжлэх юм.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 градус дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоо...

img

7 цагийн дараа

ТОЙМ: Г.Занданшатар, Д.Амарбаясгалан хоёрыг албан тушаал, намаас нь түдгэлзүүлээд шалгах нь зөв юм биш үү

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. “Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн, Батлан х...

img

7 цагийн дараа

Улаанбаатар хотод энэ онд 102.710 ам метр явган замыг шинэчиллээ

2025 онд олон жил шинэчлээгүй нийслэлийн гол гудамж замын явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилж эхэлсэн. Тодруулбал...

img

7 цагийн өмнө

Өндөг болон түүхий эд бүтээгдэхүүнд төлөвлөгөөт бус шалгалт хийж байна

Мал эмнэлгийн ерөнхий газраас “Хүнсний өндөг, мал, амьтны гаралтай импортын түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, хадгалал...

img

8 цагийн өмнө

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шуурхай албаны автомашин болон техник хэрэгслүүдийг хүлээлгэн өглөө

Монгол Улсын Засгийн газраас улсын төсөв болон олон улсын төсөл хөтөлбөрийн хүрээнд Онцгой байдлын байгууллагын чадавхыг бэхжүүлэх, ...

img

8 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд