мэдээ
Өндөг болон түүхий эд бүтээгдэхүүнд төлөвлөгөөт бус шалгалт хийж байна

Админ
2025 оны 10 сарын 09

40

Мал эмнэлгийн ерөнхий газраас “Хүнсний өндөг, мал, амьтны гаралтай импортын түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, хадгалалт, тээвэрлэлтийн нөхцөлд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд Хилийн боомт бүхий 11 аймаг болон Нийслэлийн хэмжээнд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж байна.
Хяналт шалгалтын хүрээнд хүнсний өндөг, мал, амьтны гаралтай импортын түүхий эд, бүтээгдэхүүний төрөлжсөн худалдаа эрхэлдэг 3 аж ахуйн нэгж 4 иргэний үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгдэж 3 иргэний “Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалт”-ыг зөрчсөн, хэрэглэх, хадгалах хугацаа тодорхойгүй, 6 нэрийн 247.0 төгрөгийн үнэ бүхий 15.4кг загас, далайн гаралтай бүтээгдэхүүнийг устгаж, ЗТХ-ийн тусгай ангийн 6.15-3-3.1, 6.15-8 дахь заалтуудад зааснаар 1100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн шийтгэл ноогдуулж бүрэн барагдуулжээ.
Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчилд ЗТХ-ийн тусгай ангийн 6.15-3-3.1 дэх заалтаар тус тус зөрчлийн хэрэг нээн, 42 нэр төрлийн 2026 ширхэг, 47,8 кг импортын мэдэгдэлгүй өндөг, гахай, тахианы мах, загас, далайн гаралтай бүтээгдэхүүнийг битүүмжилж, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж буй.
Хилийн боомт бүхий 11 аймгийн хяналт шалгалт үргэлжилж байна.





Дүүжин замын тээвэр төсөл 38 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэл...
8 цагийн дараа
Суудлын болон ачааны авто машины импорт багасжээ
Монгол Улс энэ оны эхний 9 сард импортоор 8.53 тэрбум ам.долларын бараа, түүхий эд хилээр оруулсан байна. Энэ нь 2024 оны мөн үеийнх...
7 цагийн дараа
Ерөнхий сайд Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Тус салбар...
7 цагийн дараа
А.Амартүвшин: Хагас коксон шахмал түлш хэрэглэснээр агаарын бохирдлыг 45 хувиар бууруулна
Нийслэлийн долоон дүүргийн гэрээт борлуулалтын 331 цэгээр 1535 тонн сайжруулсан шахмал түлш, 940 тонн хагас коксон шахмал түлшийг бо...
7 цагийн дараа
Д.Батлут: Цэрэг хүн улс орныхоо төлөө зогсохдоо амьдралын баталгаагаа төрдөө итгэж даатгах эрхтэй
УИХ-ын гишүүн , Батлан хамгаалахын сайд Д.Батлуттай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -УИХ-аар ирэх оны төсвийг хэлэлцэж байна. Энэ жили...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд