мэдээ
Цахилгаан скутер, суррон, мопед жолоодон замын хөдөлгөөнд оролцогчийн үүрэг, хориглох зүйлсийг хуульчилна

Админ
2025 оны 10 сарын 09

55

Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч П.Батчимэг нарын 9 гишүүнээс өргөн мэдүүлсэн “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” /Цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээг зохицуулах тухай/ хуулийн төслийг Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн билээ.
Энэхүү хуулийн төслийг Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, бэлтгэл ажлыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг ахалж, Улсын Их Хурлын гишүүн О.Алтангэрэл, Б.Баярбаатар, Х.Баасанжаргал, О.Номинчимэг, Д.Пүрэвдаваа, Л.Соронзонболд нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан. Уг Ажлын хэсэг өнөөдөр (2025.10.08) анхны хуралдаанаа хийлээ. Ажлын хэсгийн хуралдаанаар хуулийн төслийг тал бүрээс нь хэлэлцэх зорилгоор холбогдох төрийн байгууллага, нийтийн хэрэгцээний цахилгаан дугуй, скүүтер түрээсийн үйлчилгээ эрхлэгчид, мэргэжлийн хүмүүс, иргэдийн төлөөлөл зэрэг олон талын төлөөллөөс бүрдсэн Дэд ажлын хэсэг байгуулж ажиллуулахаар шийдвэрлэлээ.
Иргэдийн эрүүл, аюлгүй орчинд амьдрах эрхийг хангах, нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцүүлэн, эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй гаргах чиглэлд энэхүү хуулийг төслийг Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы хугацаанд батлуулахаар идэвхийлэн ажиллаж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.





О.Тэнүүн: Спортод зарцуулж байгаа нэг ам.доллар буцаад эдийн засагт 2-3 ам.доллар болж ирдэг
Монголын оюутны сагсан бөмбөгийн холбоо (МОСБХ)-ны ерөнхийлөгч, “Сая сая сагсчид” ТББ- ын үүсгэн байгуулагч, Монголын Оюутны Спортын...
8 цагийн дараа
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 градус дулаан байна
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоо...
7 цагийн дараа
ТОЙМ: Г.Занданшатар, Д.Амарбаясгалан хоёрыг албан тушаал, намаас нь түдгэлзүүлээд шалгах нь зөв юм биш үү
“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. “Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн, Батлан х...
7 цагийн дараа
Улаанбаатар хотод энэ онд 102.710 ам метр явган замыг шинэчиллээ
2025 онд олон жил шинэчлээгүй нийслэлийн гол гудамж замын явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилж эхэлсэн. Тодруулбал...
7 цагийн өмнө
Өндөг болон түүхий эд бүтээгдэхүүнд төлөвлөгөөт бус шалгалт хийж байна
Мал эмнэлгийн ерөнхий газраас “Хүнсний өндөг, мал, амьтны гаралтай импортын түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, хадгалал...
8 цагийн өмнө
Сэтгэгдлүүд