Улаанбаатар

weather

Loading weather data...

10 сарын 10

Валютын ханш

value

мэдээ

Штефан Ханселманн: Монгол Улс стратегийн ордуудын гол хамтрагчаа зөв олох нь чухал юм

trend

Админ

img

2025 оны 10 сарын 09

img

55

news-img

“Нөөцийн өрсөлдөөн: Стратегийн ашигт малтмал ба улс төр” сэдвээр эрдэмтэд өчигдөр хэлэлцлээ. Энэ үеэр олон улсад зөвлөдөг гадны экспертүүд илтгэл тавив. Тэдний нэг Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Камбож дахь төсөл хөтөлбөрүүдийн захирал, доктор Штефан Ханселманнаас зарим зүйлийг тодрууллаа. Тэрбээр өмнө нь Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Монгол дахь төсөл хөтөлбөрүүдийн захирлаар 10 жил ажилласан туршлагатай нэгэн ажээ.


-Монголчууд сүүлийн үед стратегийн ордууд гэж ярьдаг, бичдэг болсон. Үнэхээр стратегийн орд гэдэг нэр томьёо, ийм ойлголт дэлхий дахинд байдаг юм уу?

-Бид яагаад стратегийн ордууд чухал, гол орд гэж яриад байгаа юм бэ гэвэл нэгдүгээрт, тэнд байгаа ашигт малтмалууд маш олон аж үйлдвэрийн салбарт үнэхээр хэрэгтэй. Гэхдээ байгаль дээр ховор, хязгаарлагдмал учраас ингэж нэрлээд байгаа юм. Тэр ч байтугай дэлхий даяар аж ахуйн жижиг салбаруудад ч нэлээд өргөнөөр хэрэглэгддэг хэрнээ хязгаарлагдмал байдаг.

Хоёрдугаарт, улс төрийн асуудлууд нэмэгдэж байгаа. Яагаад гэвэл, тэр ховор элементүүдийг агуулдаг ашигт малтмалын ордууд өөр нэг улс оронд нь байхгүй. Тиймээс ховор элементийн ордын эзэд нь хүртээмжгүй байгаа улс оронтойгоо эдийн засаг, улс төрийн харилцааны “зэвсэг” болгож ашигладаг. Иймэрхүү улс төрийн зорилго, шинж чанар илэрч байгаа учраас бид стратегийн орд гэж нэрлээд байгаа юм. Зөвхөн аж үйлдвэрийн салбарт хэрэгтэй төдийгүй тухайн улс орны өөрийнх нь улс төрд маш чухлаар ашиглагдаж байгаа харилцааны хэрэглүүр гэж ойлгож болно.

Монгол Улс стратегийн ордынхоо 34 хувийг эзэмшинэ гэдэг шүү дээ. Ингэхийн тулд тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө гаргахаар болдог. Гэтэл тэр нь Монголд байхгүй болохоор үүнийг дагасан маш олон асуудал үүсдэг. Тэгвэл бид роялти татвараа өндөр тавьж болохгүй юу. Та юу гэж бодож байна?

-Олборлох гэдэг маань мэдээж, маш чухал асуудал байдаг. Түүнийг хувь эзэмших, роялти гэхээсээ илүү Монголд одоо нөөц ихтэй ордуудын ашигт малтмалыг яаж олборлох вэ, хэрхэн нэмүү өртөг шингээж үнэ цэнийг өсгөх вэ гэдэг нь маш чухал. Үүнээс гадна аль улсын ямар компанитай хамтарч ордоо ашиглах вэ гэдэг нь бүр ч чухал асуудал. Би хувьдаа үүнийг л илүү онцолж яримаар байна.

Одоогийн байдлаар Хятад улс уул уурхай, техник технологи, үйл ажиллагаа, цаашлаад шинжлэх ухааны салбартаа тэргүүлж байгаа. Бид тэднээс суралцах ёстой.

Сүүлийн үеийн олон улсын мэдээллээр Малайз улс бас тэргүүлж эхэлж байна. Монгол Улсын хувьд одоо Хятадтай ойрын түнш.нь.

-Өнөөдрийн нөхцөл байдалд та хөндлөнгийн байр сууринаас юу гэж зөвлөх вэ?

-Монгол Улсын хувьд стратегийн ордын 34 хувиа эзэмших санхүүжилтээ гаргаж чадахгүй байлаа гэхэд ямар улстай яаж хамтрах вэ гэдэг нь чухал.

Баруун Европын орнуудаас ч Монгол Улстай хамтрах хүсэлт нэлээд байгаа шүү дээ. Монгол өнөөдөр анхаарлын төвд байгаа. Иймд Монгол Улс гол хамтрагчаа зөв олоод, түүн дээрээ санхүүжилтээ шийдчихвэл тулгамдаад байгаа маш олон асуудлаа шийдэж чадна.

 

Г.ГАНЧИМЭГ

 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Д.Батлут: Цэрэг хүн улс орныхоо төлөө зогсохдоо амьдралын баталгаагаа төрдөө итгэж даатгах эрхтэй

УИХ-ын гишүүн , Батлан хамгаалахын сайд Д.Батлуттай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -УИХ-аар ирэх оны төсвийг хэлэлцэж байна. Энэ жили...

img

8 цагийн дараа

О.Тэнүүн: Спортод зарцуулж байгаа нэг ам.доллар буцаад эдийн засагт 2-3 ам.доллар болж ирдэг

Монголын оюутны сагсан бөмбөгийн холбоо (МОСБХ)-ны ерөнхийлөгч, “Сая сая сагсчид” ТББ- ын үүсгэн байгуулагч, Монголын Оюутны Спортын...

img

7 цагийн дараа

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 градус дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоо...

img

6 цагийн дараа

ТОЙМ: Г.Занданшатар, Д.Амарбаясгалан хоёрыг албан тушаал, намаас нь түдгэлзүүлээд шалгах нь зөв юм биш үү

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. “Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн, Батлан х...

img

6 цагийн дараа

Улаанбаатар хотод энэ онд 102.710 ам метр явган замыг шинэчиллээ

2025 онд олон жил шинэчлээгүй нийслэлийн гол гудамж замын явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилж эхэлсэн. Тодруулбал...

img

8 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд