гадаад
Урсула фон дер Ляйен: Энэ бол зүгээр нэг айлган сүрдүүлэг биш

Админ
2025 оны 10 сарын 10

22

Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен Европын орнуудад хандан “тав тухын бүсэд амьдарч байна” гэсэн төөрөгдлөөсөө ангижрахыг уриалав. Түүний хэлснээр, ОХУ Европын Холбооны эсрэг “гибрид дайн” буюу “эрлийз” гэх нэгдмэл цогц хэлбэрийн дайн өрнүүлж байгаа учир үүнд зохих хариу өгөх шаардлагатай болсон гэж мэдэгджээ.Страсбург дахь Европын парламентын хуралдаан дээр үг хэлэхдээ фон дер Ляйен сүүлийн үед Европын агаарын боомтууд дээгүүр дрон ниссэн, мөн дэд бүтцийн байгууламжуудтай холбоотой бусад үйл явдлуудыг дурдав. Сүүлийн хэдэн долоо хоногт үл танигдах дронуудаас үүдэн Копенгаген, Осло болон Мюнхений нисэх буудлууд түр хугацаанд хаагдахад хүрчээ. Фон дер Ляйен дронуудын нислэгт ОХУ-ыг шууд буруутгаагүй ч “Орос бол аюул занал нь нэмэгдэн өсөж буй аюултай чиг хандлагын нэг хэсэг” гэж тодорхойлов. Тэрээр “Манай холбооны хэмжээнд далайн доорх кабель таслагдаж, нисэх буудал болон ложистикийн төвүүд кибер халдлагад өртөж, сонгуулийн үеэр хорлон сүйтгэх нөлөө бүхий кампанит ажил өрнөж байна. Энэ бол зүгээр нэг айлган сүрдүүлэг биш. Энэ бол манай иргэдийн дунд түгшүүр төрүүлэх, бидний шийдэмгий байдлыг шалгах, манай холбоог хагалан бутаргах, Украиныг дэмжиж буй бидний эв нэгдлийг сулруулах зорилготой улам бүр идэвхжиж буй зохион байгуулалттай кампанит ажил юм.
Иймээс үүнийг одоо зөв нэрлэж нэрээр нь дуудах цаг болсон. Энэ бол гибрид дайн, бид үүнийг туйлын ноцтойгоор хүлээн авч үзэх ёстой” хэмээн онцлов.Фон дер Ляйен Европыг “ОХУ-ын гибрид дайнд” зөвхөн уламжлалт батлан хамгаалах аргаар бус, мөн дроны программ хангамж боловсруулах, хий, нефтийн хоолой, түүний сэлбэг эд анги үйлдвэрлэх зэрэгт хатуу хяналт тавьж, Оросын кибер халдлагад хариу үзүүлэх шуурхай багууд байгуулах зэрэг шинэ аргуудыг ашиглан хариу өгөхийг уриалав. Тэгвэл ОХУ Европт гарсан олон янзын хэрэг явдалд өөрийн оролцоо огт байхгүй хэмээн удаа дараа мэдэгдсээр байгаа билээ. Харин өнөөдөр Оросуудын үгэнд итгэдэг хүн олох нь бэрх зүйлийн нэг болоод байгаа юм.
Г.АМАРСАНАА





“Нүүдэлчин” соёлын биет бус өвийн их наадамд нийслэлийн өвлөн уламжлагчид тэргүүн байр эзэллээ
Монгол Улсын соёлын биет бус өвийг хадгалж, хамгаалах, өвлөн уламжлагчдыг дэмжих, алдаршуулах зорилго бүхий “Нүүдэлчин” дэлхийн соёл...
5 цагийн дараа
“Мөнгө өсгөж өгнө” гэх зараар 13 сая төгрөгөө залилуулжээ
Энэ оны аравдугаар сарын 9-ний өдөр “Телеграммаар даалгавар биелүүлж мөнгө өсгөж өгнө гэх зараар холбогдоод залилуулчихлаа” гэх дууд...
4 цагийн дараа
Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлын тов, дараалал…
Улсын их хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы 2025 оны 10 дугаар сарын 13-наас 17-ны өдрийн Хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, да...
4 цагийн дараа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму болон Ерөнхий сайд Нарендра Моди...
3 цагийн дараа
Х.Нямбаатар: Дамбадаржаа станцын үйлдвэрлэсэн дулааны 60 хувийг Сэлбэ, 40 хувийг Дамбадаржаа дэд төв рүү нийлүүлнэ
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 63 МВт хүчин чадалтай Дамбадаржаа дулааны станцын бар...
3 цагийн дараа
Сэтгэгдлүүд