мэдээ
УИХ-ын гишүүн Э.Болормаа АТГ-т шалгагдаж байна

Админ
2025 оны 10 сарын 13

115

2024 оны УИХ-ын ээлжит сонгуулиар парламентад орж ирсэн Э.Болормаа гишүүн сонгуулийн үеэр гадны компаниас хандив авсан хэргээр эргэн татагдахдаа тулаад байгаа талаар өмнө нь мэдээлж байсан.
Тэгвэл Харвард хатагтайн хэрэг үүгээр хязгаарлагдахгүй бололтой. Түүнийг Ховд аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэрэг нь энэ оны 06 дугааp сард АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шилжин шалгагдаж байгаа нь баримтаар нотлогдсоор байна.
Төрийн аудитын байгууллагын дүгнэлтээр Э.Болормааг Ховд аймгийн Засаг даргаар ажиллаж байхад буюу зөвхөн 2024 онд гэхэд нийт 6,499.7 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ.
Үүнээс гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй зарим зөрчлийг аудитын байгууллага прокурорт хандан шалгуулах хүсэлт тавьсаны дагуу тус хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс өнгөрөгч зунаас эхлэн хавтаст хэрэг нээн шалгаж эхэлжээ.
Тухайлбал Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаагийн 2024 оны А/260, А/261, A/263, A/264 тоот захирамжуудаар Засаг даргын үйл ажиллагааны тайлан сэтгүүл хэвлүүлэх нэрийдлээр Соёмбо принтинг ХХК, Соёмбо пресс ХХК, Тайшир ергее ХХК болон Ай пи лоор ХХК-иудтай нийт 80 шахам сая төгрөгийн 4 удаагийн гэрээ байгуулсан нь босго үнээс давсан ажлыг хуваан, худалдан авах ажиллагаа зохион байгуулахаас зайлсхийсэн, мөн тухайн сэтгүүл нь сонгуулийн үеэр айл өрхөд тараагдсан нь сонгуулийн сурталчилгааны зардлыг төсвийн мөнгөөр санхүүжүүлсэн ноцтой зөрчил болжээ.
Сонгуулийн сурталчилгааны зардлаа санхүүжүүлсэн зөрчил нь үүгээр дуусахгүй. Засгийн мэдээ ХХК-тай аймгийн Засаг даргын 2024 оны А/274, А 302 тоот захирамжуудаар 6,000,000 төгрөгөөр 2 удаа гэрээ байгуулж Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулах нэрийдлээр сонгуулийн сурталчилгааны сониноо хэвлүүлсэн. Аймгийн Засаг даргын 2023 оны А 1812 тоот захирамжаар Сова меда ХХК-тай 19,964,000 төгрөгийн Төрийн мэдээ мэдээлэл, хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрүүдийн талаарх контент бутээх” ажлын гэрээг байгуулсан, 2023 оны А/867 тоот захирамжаар БОХКГЭН ТББ-тай 19,960,000 төгрөгийн Сэхээтэн малчин, малчин тариаланч залуусыг соён гэгээрүүлэх, урлаг соёл, техник технологийн мэдлэгийн цар хүрээг нэмэгдүүлэх сэтгүүл хэвлүүлэх гэрээ байгуулсан ч сэтгүүл хүлээн авсан талаар анхан шатны ямар ч нотлох баримтгүй, гэрээг огт дүгнээгүй байна.
Амташсан хэрээ арван гурав эргэнэ гэгчээр тэрээр мөн 2024 оны А/201 тоот захирамжаараа Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо ТББ-тай 19,500,000 төгрөгийн гэрээ байгуулсан ч мөнөөх ТББ нь огт өөр аймгийн нэртэй тайлан өгч, ямар ч хамаагүй сургалтын зургууд хавсаргаж хуурамч материал бүрдүүлсэн нь төрийн аудит болон хууль хяналтын байгууллагын хараанаас мултарсангүй.
Энэ бүхэн УИХ-д тооноор орж ирсэн гэгддэг эрхэм гишүүнтэй холбоотой маапаантай олон асуудлын денгеж зах зух нь.
Тэрээр Ховдтой холбоотой хэдэн тэрбумаар яригдах тендерийн асуудалд орооцолдсон гэдэг мэдээлэл ч давхар чих дэпсэж байна.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс түүнтэй холбогдох хэргийг шалгаж дуусах шатандаа орсон бо тун удахгүй прокуророос эрхэм гишүүнийг эргүүлэн татах асуудлыг УИХ-д оруулж ирэх бололтой.
Т.ТУЛГА





Пара пауэрлифтингийн ДАШТ-д Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ, ОУХМ Д.Жигмэд нар өрсөлдөнө
Египет улсын Каир хотод пара пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 9-18-н...
8 цагийн дараа
С.Бадрал: Монгол инженерүүдийн ур чадвар ямар түвшинд хүрснийг “Egune chat” харууллаа
Монгол инженерүүдийн бүтээсэн Монголын хамгийн анхны хиймэл оюуны “Egune AI” чат аппликэйшн саяхнаас хэрэглээнд нэвтэрч эхэллээ. Тэг...
8 цагийн дараа
“Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд “Арьс ширэн түүхий эд бэлтгэл-2025” сургалт боллоо
“Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Арьс ширэн түүхий эд бэлтгэл-2025” сэдэвт сургалтыг 10 дугаар сарын 13-ны өдөр Хэнтий айм...
7 цагийн дараа
М.Бадамсүрэн: Төрийн үйл ажиллагаа тасралтгүй явах ёстой гэсэн зарчмыг үнэндээ хөсөрдүүлж байна
УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүн М.Бадамсүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Төрийн байгуулалтын байнгын...
7 цагийн дараа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНЭУ-ын Гадаад хэргийн сайд бараалхав
Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд 2025 оны 10 дугаар сарын 13-ны өд...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд