гадаад
ChatGPT гэмт хэрэгтнийг илрүүлэв

Админ
2025 оны 10 сарын 14

26

АНУ-д энэ оны нэгдүгээр сарын 7-нд Лос Анжелес хотын баячууд амьдардаг Пасифик-Палисейдс дүүрэгт гарсан түймрийг зохион байгуулсан хэргийг үйлдсэн этгээдийг баривчилжээ. Лос Анжелес хотын прокурор Билл Эссайли хэвлэлийн бага хурал дээр “Хэрэгтэн 29 настай Жонатан Риндеркнехтыг Флорида мужид баривчилж, бусдын эд хөрөнгийг галдан устгасан хэргээр буруутгасан. Түүнд хүн амины хэрэг зэрэг нэмэлт ял оноох магадлалтай байна” гэж мэдэгдэв.
ChatGPT өөрөөс нь “Пасифик-Палисейдс дүүрэг яавал илүү их түймэрт өртөхийг харуулсан зураг гаргаж өгөхийг хүссэн хүний мэдээллийг цагдаа нарт гаргаж өгсөн бөгөөд энэ зураг нь уг гэмт хэргийн нотлох баримт болсон аж. Учир нь энэ түймэр Лос Анжелесийн түүхэнд хамгийн их хохирол учруулсан бөгөөд уг түймрийн улмаас 12 хүн амиа алдаж, 6000 гаруй орон сууц шатсан юм. Лос Анжелесийн түймрийн дараахан Риндеркнехт Флорида муж руу нүүсэн байсан бөгөөд удалгүй тэндээ баривчлагджээ. Орландо хотын дүүргийн шүүхэд түүнийг барьцаагаар суллах эсэхийг хэлэлцэх шүүх хурал өнөөдөр болох бөгөөд харин Риндеркнехт өөрийгөө буруугүй хэмээн мэдэгджээ. Тэрээр “Бид ядуу амьдарч байхад баячууд харин сайхан амьдарч байна” гэж үздэг хэт зүүний үзэлтэн юм байна.
Харин түүний гэмт хэргийг илрүүлэхэд тусалсан Хиймэл сэтгэхүйн түүх нь ийм юм. АНУ-ын Калифорни мужийн Сан-Франциско хотод төвтэй OpenAI-ийг “Хиймэл оюун ухааныг хүн төрөлхтний эрх ашигт зориулан, аюулгүй байдлаар хөгжүүлэх” зорилгоор Илон Маск, Сэм Альтман, Грег Брокман, Илья Суцкевер зэрэг технологийн салбарын нэр хүндтэй хүмүүс 2015 онд бүтээсэн. OpenAI анх ашгийн бус байгууллага байсан ч дараа нь судалгаа, хөрөнгө оруулалтаа өргөжүүлэхийн тулд “хязгаарлагдмал ашигтай(capped-profit)” компани болсон.
OpenAI-ийн эхний хувилбар болох ChatGPT нь 2022 оны 11 дүгээр сард олон нийтэд анх танилцуулагдсан. Гэхдээ үүний суурь загвар болох GPT(Generative Pre-trained Transformer)-н хөгжүүлэлт 2018 оноос эхэлсэн байдаг. OpenAI өөрийн ChatGPT-г хүмүүстэй аль ч хэлээр ойлгомжтой ярилцдаг хиймэл сэтгэхүй бий болгох зорилгоор бүтээсэн нь боловсрол олох, судалгаа явуулах, бүтээлч ажил хийх, код бичих, орчуулга хийх зэрэг олон салбарт туслах зэргээр нийгэмд ашиг тусаа өгөх байв. Өөрөөр хэлбэл, ChatGPT-г хүний асуултад төрөлх хэлээр нь ойлгомжтой, тус болохуйц байдлаар хариулах зорилготой “цахим туслах” хэлбэрийн AI болгон бүтээсэн юм. Харин GPT гэдэг нь “Generative Pre-trained Transformer” гэсэн үг бөгөөд энэ нь “Урьдчилан сурч, өгүүлбэр үүсгэгч сүлжээ” гэсэн утгатай товчлол билээ. GPT-1 хэмээх анхны загвар 2018 онд 117 сая параметр бүхий өгөгдөлтэй гарч үг, өгүүлбэрийн холбоосуудыг ойлгож чаддаг болсон. 2019 онд 1.5 тэрбум параметртэй GPT-2 гарч текст бичих чадвартай болсон ч OpenAI “хуурмаг мэдээ үүсгэж болзошгүй” гэж үзэн нийтэд түгээсэнгүй. Харин 2020 онд 175 тэрбум параметртэй аварга GPT-3 загвар гарч, хүний бичсэнтэй төстэй текст, код, өгүүлэл, шүлэг гэх мэтийг гаргаж өгөх чадвартай болов. Иймээс 2022 оны 11 дүгээр сард GPT-3.5 загварт тулгуурласан ChatGPT-ийн хувилбарыг OpenAI анх удаа туршилтаар олон нийтэд үнэгүй гаргасан бөгөөд тэр дороо дэлхий нийтэд маш хурдан алдаршсан юм. Хүмүүс үүнийг асуулт асуух, орчуулга хийх, эссэ бичих, код бичих, хичээлд бэлдэх зэргээр өргөн ашиглах болжээ.
Тэгвэл 2023 оноос илүү ухаалаг, нарийн логиктой, зургаар ажиллаж чаддаг ChatGPT Plus буюу GPT-4 хэрэглэгчдэд нэвтэрч, баримт шалгах, олон хэлээр ажиллах чадвар нь эрс сайжирсан байна.
Харин 2024–2025 онд GPT-5 гарч илүү сэтгэх чадвартай болж санах ой, олон төрлийн мэдээлэл боловсруулах зураг, бичвэр, хүснэгт гаргах чадвартай болж хэрэглэгчидтэйгээ урт хугацаанд уялдаа бүхий харилцаа үүсгэж чаддаг болсон билээ. Өнөөдөр ChatGPT гэх хиймэл сэтгэхүйн хариуцлага нэмэгдэж хүн бүрийн мэдлэг, бүтээлч байдал, боловсролыг нэмэгдүүлэх, судалгааны ажилд нь туслах, орчуулагч, боловсролын багш, программ зохиогч, уран бүтээлчийн хамтрагч болон ажиллаж байна.





“Эмээлт”-д хонь 150.000-300.000 төгрөг байна
“Эмээлт” захын амьд малын үнэ, ханшийн /2025.10.14/ мэдээллийг хүргэж байна. Ямаа- 120.000-220.000 төгрөг Хонь- 150.000-300.00...
7 цагийн дараа
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
2025 оны 10-р сарын 13-ны 20 цагаас 2025 оны 10-р сарын 14-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Хур тунадас: Ихэнх нутга...
7 цагийн дараа
Энэ сард олгох хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газраас аравдугаар сарын хүүхдийн мөнгө, нийгмийн халам...
6 цагийн дараа
Өвлийн дугуй нь халтиргаатай замд автомашины зогсох чадварыг 30-40 хувиар нэмэгдүүлдэг
Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан жолооч та өвлийн дугуйгаа сольж, өөрийн болон бусдын эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй ...
6 цагийн дараа
Засгийн газар огцрох тогтоолд Ерөнхийлөгч хориг тавих магадлалтай учир огцроход хэцүү л байх шиг
УИХ-ын нэр бүхий гишүүд Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ-д өргөн барьснаар уг асуудлыг өнгөрсөн баасан гарагаас эхлээд Төрийн б...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд