Улаанбаатар

weather

Loading weather data...

10 сарын 14

Валютын ханш

value

мэдээ

Хүмүүн бидний араншин

trend

ЖАМБАЛЫН САНДАГДОРЖ

img

2025 оны 10 сарын 14

img

18

news-img

Хуучин төрийн үед улсын будаанд буюу төрийн өмчийн тарианд айлуудын гахай бэлчиж бөөн юм болжээ. Бүх аж ахуй төрийн өмч байсан социалист нийгэмд л дээ. Төрийн өмч гэхгүй “улсын юм” гэж хар ярианд хэлэлцдэг байлаа. За улсын будаанд хувийн гахай орж социалист өмч сүйтгэв.

Нэг биш удаа ийм явдал боллоо. Тухайн тарианы тасгийн хүмүүс бүгд л пээ пүү болж “Энэ арай дэндэж байна. Муусайн хувийн өмчтөнүүдэд сургамж өгөх хэрэгтэй” гэцгээнэ. Тус тасагт байх нийгмийн идэвх сайтай өндөр настан А гуай үүнд бүр ч ихээр бухимдаж байв. “Нэгдэл нийтийн өмчийг хувийн гахайгаараа идүүлдэг ийм хувиа бодож, довоо шарлуулсан хоцрогдсон бурангуй хүмүүсийг шийтгэх хэрэгтэй” гэж хурал зөвлөгөөн дээр удаа дараа шүүмжилжээ. Бүр сүүлдээ “тэр тариа сүйтгээд байгаа гахайнуудыг шууд буудаж алах хэрэгтэй. Ийм юманд ял байдаггүй юм” гэсэн байна. Хүмүүс ээлжээр тариагаа манаж, тарианд орсон гахайг хөөж туух зэргээр амьхандаа л тэр тарианы тасаг хөл үймээнтэй намаржив. Яг энэ үед хотоос ирж гэр орондоо амарч байсан оюутан залуу бас тэр тариа манах ажилд гэрийхнийхээ өмнөөс ээлж нь таарахлаар гарав.

Уг залуу нөгөө шүүмжлэгч өвөөтэй их ходий бөгөөд олон юмаар санал нийлдэг тул тэднийхээс бараг гарахгүй, дэмий ярьж, шатар тавьж өнждөг байлаа. Өвгөнийг шударга шулуун, үг нь хатуу ч нийтийн төлөө гэсэн сэтгэлтэй ховор хүн гэж шүтдэг, бас түүнийг “багш” гэж авгайлна. Залуу хүү манаагаа гялалзтал хийж шөнө орж ирсэн гахайны нэгийг шууд буудан унагажээ.Өглөө нь хамгийн түрүүнд багшдаа очоод үүнийгээ гайхуулан ярив. “Багш” нь нэг л дуу муутай болчихсон “Ямар гахай буудчихав” гэв. Тэр нь нөгөө багшийн өөрийх нь тэжээсэн гахай байж таарлаа. Түүнээс хойш нөгөө оюутан залууг багш нь “Хөөргөн хар юм, эднийхнээс хэнийгээ дуурайчихсан ийм юм гардаг байна аа” гээд нэг нүдээрээ үзэхээ больж билээ. Хүний л араншин юм даа.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Хүннү хотын 127.4 км авто замын бүтээн байгуулалт 30 хувьтай үргэлжилж байна

Нийслэл Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах, бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах зорилгоор “Хүннү” хотыг Богд хан уул...

img

5 цагийн дараа

Тээврийн хэрэгсэл худалдан авахаар 48 сая 900 мянган төгрөг шилжүүлсэн гэж бусдыг залилжээ

“Худалдааны төвөөс машин худалдаж авсан хүн 48,900,000 төгрөг шилжүүлсэн гэх гүйлгээ харуулаад мөнгөө шилжүүлээгүй залилсан байна” г...

img

4 цагийн дараа

Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 14.0 хувиар өсчээ

Орон сууцны үнийн индекс есдүгээр сард 1.34 болж, өмнөх оны мөн үеэс 14.0 хувиар, өмнөх сараас 1.1 хувиар тус тус өссөн байна. Шинэ ...

img

4 цагийн дараа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди угтлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму, Ерөнхий сайд Нарендра Моди нары...

img

3 цагийн дараа

Хүмүүн бидний араншин

Хуучин төрийн үед улсын будаанд буюу төрийн өмчийн тарианд айлуудын гахай бэлчиж бөөн юм болжээ. Бүх аж ахуй төрийн өмч байсан социа...

img

3 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд