мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Махатма Ганди-гийн дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө

Админ
2025 оны 10 сарын 15

44

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Энэтхэг Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхийн энх тайван, шударга ёсны бэлгэ тэмдэг болсон аугаа суут хүмүүн Махатма Ганди-гийн дурсгалын цогцолборт хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө.
Тэрбээр цогцолборын Хүндэт зочны дэвтэрт “Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч мянга мянганаар хэмжигдэх агуу соёл иргэншлийн өлгий нутаг, үзэсгэлэнт Бхарат орноо төрийн айлчлал хийж байгаадаа баяртай байна.
Энэтхэгийн найрсаг ард түмэнд амжилт бүтээл, сайн сайхан бүхнийг Монголын ард түмний нэрийн өмнөөс хүсэн ерөөе” хэмээн бичиж үлдээлээ.
Шинэ Дели хотын Ямуна мөрний эрэгт байрладаг энэ цогцолбор нь Махатма Гандиг оршуулсан ариун газар юм.
Цогцолборын голд дөрвөлжин хэлбэртэй хар гантиг чулуугаар хийсэн бунхан бий. Дурсгалын самбарт Ганди-гийн “Хэй Рам” буюу “Өө, бурхан минь” хэмээн хэлсэн сүүлчийн үгийг нь сийлжээ.
Энэтхэгийн ард түмний хувьд энх тайван, эв нэгдэл, шударга ёсны ариун бэлгэ тэмдэг болсон энэ газарт дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн гадаадын улс орны төр, засгийн тэргүүн, зочид, төлөөлөгчид хүндэтгэл үзүүлдэг.
Цогцолбор нь ногоон байгууламж, урлаг, архитектурын хувьд энгийн мэт боловч Энэтхэгийн үнэт уламжлал, Ганди-гийн амьдралын философийг шингээсэн гүн утга, агуулга бүхий газар гэдгээрээ онцлогтой юм.





2007 айлын орон сууцны хорооллыг гэрээний хугацаанд нь ашиглалтад оруулах үүрэг өглөө
Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Баянголын аманд 10 га талбайд хотын төвөөс 15 км зайтай 2007 айлын орон сууцны хороолол бар...
7 цагийн дараа
Сурагчдыг теле хичээлд хамрагдахыг уриалжээ
Боловсролын ерөнхий газраас сурагчдыг теле хичээлд хамрагдахыг уриаллаа. 2025 оны аравдугаар сарын 16-17-ны өдрүүдэд 9:00-17:00 цаги...
7 цагийн дараа
Зудын урьдчилсан төлөвийг тооцоолон гаргалаа
Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс зудын урьдчилсан төлөвийг газрын ажиглалтын болон хиймэл дагуулын мэдээ буюу ган,...
7 цагийн дараа
УИХ-д олонх болж эрх баригчаар тодорсон АН бушуухан Засгийн газраа байгуулж УИХ-аа удирдах хэрэгтэй
МАН сонгуульд ялалт байгуулж төр барьж байсан. Гэвч тэд аль хэзээний хоёр өөр нам болон салжээ. Энэ намд хагаралдаагүй хуваагдаагүй ...
6 цагийн дараа
Д.Бумдарь: Шинэ бодлого, шинэ улс төрийн хүчний эрэлт үүсчихлээ
МАН-ын хагарал хурцдаж, төрийн хямралд хүргэж байна. Олон улсад уламжлалт намуудын шахагдаж, иргэдийн итгэлийг алдаж байгаа үзэгдэл ...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд