Улаанбаатар

weather

Loading weather data...

10 сарын 16

Валютын ханш

value

мэдээ

2007 айлын орон сууцны хорооллыг гэрээний хугацаанд нь ашиглалтад оруулах үүрэг өглөө

trend

Админ

img

2025 оны 10 сарын 16

img

10

news-img

Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Баянголын аманд 10 га талбайд хотын төвөөс 15 км зайтай 2007 айлын орон сууцны хороолол барьж байна. Өнөөдөр төслийн талбайд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан ажиллаж, төслийн ажлын ерөнхий гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгч компанийн төлөөллүүдтэй уулзаж, зарим асуудлыг шийдвэрлэлээ. “Баянголын амын 2007 айлын орлогод нийцсэн орон сууцны хороолол төсөл” нь 1-3 өрөө эрчим хүчний хэмнэлттэй, орлогод нийцсэн нийт 14 блок бүхий 10 давхар орон сууцны төсөл юм. Өнөөдрийн байдлаар төслийн нийт ажлын гүйцэтгэл 35 хувьтай, барилга угсралтын ажлын гүйцэтгэл 20.9 хувьтай явж байна.

2024 оны наймдугаар сарын 1-нд барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр БНСУ-ын “Ил Сонг” ХК шалгарч, орон сууцны барилга угсралтын ажлыг эхлүүлсэн. Харин барилгын ажлын туслан гүйцэтгэгчээр “Сүмбэр цамхаг” ХХК ажиллаж байгаа юм. Төслийн талбайд ажиллах үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар 2007 айлын орон сууцны хорооллын төслийн ерөнхий гүйцэтгэгч БНСУ-ын “Ил Сонг” ХК болон туслан гүйцэтгэгч “Сүмбэр цамхаг” ХХК-ийн хооронд барилгын ажлын гүйцэтгэлийн санхүүжилтийн тал дээр маргаан үүсээд байгааг эцэслэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраар хяналт хийлгэх үүрэг даалгаврыг холбогдох албаныханд өглөө.

Түүнчлэн НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалайгаар ахлуулсан ажлыг хэсэг 2007 айлын орон сууцны хороолол барьж буй байршилд дахин ирж, асуудлыг шийдвэрлэх, 960 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэгийг нийслэлээс 2026 оны төсөвт суулгаж бариулах, нийт төслийн явцыг саатуулахгүйгээр гэрээний хугацаанд нь орон сууцны хороолол, бусад ажлыг хүлээлгэн өгөхийг хотын дарга Х.Нямбаатар ажил гүйцэтгэгч нарт чиглэл болгов.

Өнөөдрийн байдлаар “Баянголын амын 2007 айлын орлогод нийцсэн орон сууцны хороолол төсөл”-ийн талбайд ерөнхий болон туслан гүйцэтгэгч компаниудын 450 инженер, техникийн ажилтан ажиллаж байна. Төслийг БНСУ-ын Экспорт-Импорт банкны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа учраас ерөнхий гүйцэтгэгч “Ил Сонг” ХК, туслан гүйцэтгэгч “Сүмбэр цамхаг” ХХК-ийн аль ч тал гэрээний үүргээ биелүүлээгүй, гүйцэтгэлийн санхүүжилтийг өгөөгүй зэрэг алдаа зөрчил гаргасан бол гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авна гэдгээ хотын дарга Х.Нямбаатар илэрхийллээ.

2007 айлын орон сууцны хорооллыг 2027 оны III улиралд ашиглалтад оруулах график төлөвлөгөөтэй. Барилга угсралтын ажилд захиалагчийн хяналтыг БНСУ-ын “Аум ба Лий” консорциум гүйцэтгэж, нийслэлийн Орон сууцны бодлогын газар үе шатны ажил болгонд тогтмол хяналт тавьж байгаа юм.

Баянголын амын 2007 айлын орлогод нийцсэн орон сууцны хороолол төслийн хүрээнд:

  • Орон сууцны талбай 38-47 ам метр хүртэлх таван төрлийн сонголттой байна.
  • 960 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэгийн цогцолбор барина.
  • Нийт 35,815.60 ам.метр талбайд зам болон ногоон байгууламж барина.
  • Орон сууцаа холбосон 483 автомашины газар доорх дөрвөн тусдаа зогсоол төлөвлөсөн.
  • Floated cube буюу байгальд ээлтэй дизайны шийдэлтэй.
  • Замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад нөлөөлөх зорилгоор 16 байршилд унадаг дугуй хадгалах цэгтэй байна. Мөн цахилгаан машин цэнэглэх станц суурилуулна.
  • Өндөр чадалтай LED гэрэлтүүлэг, нарны PV систем, шинэлэг дулаалгын технологийг орон сууцны төсөлд нэвтрүүлж, эрчим хүчний хэмнэлттэй хэрэглээг бий болгохоор төлөвлөсөн.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Ж.Бат-Эрдэнэ: Гүйцэтгэх засаглал нь парламент руугаа ноцоод байдаггүй тогтолцоог бий болгох ёстой

Улсын Их хурлын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнээс цөөн асуултад хариулт авлаа. -Танай намын зарим гишүүд бүлгийн ...

img

8 цагийн дараа

Өдөрт 25-30 залилах гэмт хэрэг бүртгэгдэж байна

Монгол хүний гэнэн, бусдад итгэмтгийн занг ашиглан залилах гэмт хэргийн хохирогч болгосоор байна. Тухайлбал, Өчигдөр буюу энэ оны 10...

img

7 цагийн дараа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Энэтхэг Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг Шинэ Дели хотын “Палам” нисэх онгоцны буудлаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Иргэний н...

img

6 цагийн дараа

Б.Нарантуяа: Халтиргаа гулгаанаас сэргийлж, 4 тонн давсыг гудамж, зам талбайд цацаад байна

Нийслэлд цас үргэлжлэн орж байгаатай холбогдуулан нийслэлийн Хот тохижилтын газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Өнөөдөр үүри...

img

6 цагийн дараа

Хөвсгөлийн Алаг-Эрдэнэд 24 см, Баянхонгор аймагт 20 см цасан бүрхүүл тогтжээ

Өнөө өглөөний 08:00 цагийн байдлаар баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар 1.0-24...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд