мэдээ
Өнөөдрөөс скүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Админ
2025 оны 10 сарын 20

9

Нийслэлийн нутаг дэвсгэрт скүтер, мопед, цахилгаан дугуйг өнөөдрөөс эхлэн замын хөдөлгөөнд оролцуулахгүй. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын 2025 оны аравдугаар сарын 15-ны өдрийн А/1453 тоот захирамжаар замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангаж, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх тээврийн хэрэгслийг 2025 оны аравдугаар сарын 20-ны өдрөөс 2026 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар шийдвэрлэсэн.
Нийслэлийн Засаг даргын А/1453 тоот захирамжийг
- Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг,
- Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.7 дахь заалт, 10 дугаар зүйлийн 10.2.2, 10.2.3, 10.2.7 дахь заалт, 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалт, 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.3 дахь заалт, 28 дугаар зүйлийн 28.1.5, 28.1.10 дахь заалт, 29 дүгээр зүйлийн 29.1.6 дахь заалт,
- Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.2, 9.4.2, 9.4.3, 9.4.5 дахь заалт,
- Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь заалт, 37 дугаар зүйлийн 37.7 дахь хэсгийг тус тус үндэслэн гаргав.
Хязгаарлалт тогтоосон хугацаанд техникийн шаардлагыг хангасан мотоцикл (суррон загварын тээврийн хэрэгсэл), мопед (скүтер загварын тээврийн хэрэгсэл)-ийг бүртгэлжүүлж, улсын бүртгэлийн дугаар олгох, хяналт тавих нөхцөлийг бүрдүүлэх, түрээслүүлэгч байгууллагуудтай гэрээ байгуулах ажлыг зохион байгуулахыг холбогдох газруудад даалгав.





С.Төмөрбаатар: ДЦС-З даац нь хэтэрсэн ачаатай, шинэ жолоочтой хуучин машин шиг байгаа
Монгол Улсын зөвлөх инженер, Эрчим хүчний зохицуулах хорооны Зөвлөх зөвлөлийн гишүүн С.Төмөрбаатартай ярилцлаа. -Эрчим хүчний салбар...
4 цагийн дараа
Нийт хорогдсон малын 37.2 хувийг хонь, 37.9 хувийг ямаа эзэлж байна
Улсын хэмжээнд оны эхний есөн сарын байдлаар том малын зүй бус хорогдол 198.6 мянга болж, өмнөх оны мөн үеэс 7.9 саяар буюу 97.6 хув...
3 цагийн дараа
Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлын тов, дараалал…
Улсын их хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы 2025 оны 10 дугаар сарын 20-ноос 24-ний өдрийн Хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, д...
2 цагийн дараа
Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдах нь өвчлөл хүндрэхээс сэргийлнэ
Хүйтэн сэрүүний улирал эхэлж байгаа энэ үед амьсгалын замын халдварт өвнөөр өвдөх эрсдэл нэмэгддэг. Тиймээс энэхүү эрсдэлээс урьдчил...
2 цагийн дараа
Нисэхийн тойргоос тэмээтэй хөшөө хүртэл авто замын нэгдүгээр эгнээг чөлөөлж нийтийн тээврийн автобус явуулна
НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Яармагийн гүүр орчмын авто замын ө...
2 цагийн дараа
Сэтгэгдлүүд