Улаанбаатар

weather

Loading weather data...

10 сарын 20

Валютын ханш

value

мэдээ

Монгол Улсын хилээр эхний 9 сард 6042.5 мянган зорчигч нэвтэрчээ

trend

Админ

img

2025 оны 10 сарын 20

img

14

news-img

Монгол Улсын хилээр 2025 оны эхний 9 сард 6042.5 мянган /давхардсан тоогоор/ зорчигч нэвтэрсэн. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 624.1 мянгаар нэмэгджээ.

Улсын хилээр 3046.5 мянган зорчигч орсны 35.9 хувь нь Замын-Yүд, 28.1 хувь нь Чингис хаан, 8.2 хувь нь Гашуун сухайт, 8.1 хувь нь Алтанбулаг, 5.8 хувь нь Шивээхүрэн, 13.9 хувь нь бусад боомтоор орсон байна. Зорчигчдын 2277.0 мянга нь Монгол Улсын иргэд, 769.5 мянга нь гадаад улсын иргэд байгаа аж.

Монгол Улсын хилээр орсон иргэдийг 2024 оны мөн үеийнтэй харьцуулахад 255.5 мянга, гадаад улсын иргэд 70.5 мянгаар их байна. Улсын хилээр орсон гадаадын зорчигчдын 461.9 мянга нь эрэгтэй, 307.6 мянга нь эмэгтэй байна.

Гадаад зорчигчдыг насны бүлгээр авч үзвэл 483.3 мянга нь 30-59 насныхан байна. Мөн зорчсон хугацаагаар нь авч үзвэл 115.2 мянга нь 10 хүртэл хоног, 573.5 мянга нь 30 хүртэл хоног, 7.9 мянга нь 60-аас 90 хүртэлх хоног, 73.0 мянга нь 90-ээс дээш хоногоор зорчжээ.

Улсын хилээр орсон гадаадын зорчигчдыг бүс нутгаар нь авч үзвэл 64.3 хувь нь Зүүн Ази, Номхон Далайн бүс нутаг, 30.1 хувь нь Европ, 2.9 хувь нь Америк, 1.6 хувь нь Ойрх Дорнод, 0.9 хувь нь Өмнөд Ази, 0.2 хувь нь Африк тивийн зорчигчид байна. Хилээр орсон гадаадын зорчигчдын 30.9 хувь нь БНХАУ-ын иргэд, 23.5 хувь нь ОХУ-ын иргэд, 21.3 хувь нь БНСУ-ын улсын иргэд, 3.9 хувь нь Япон улсын иргэд, 2.7 хувь нь Бүгд Найрамдах Казахстан Улсын иргэд, 17.7 хувийг бусад улсын иргэд юм.

Улсын хилээр орсон жуулчдыг 2024 оны мөн үеийнтэй харьцуулахад, БНХАУ-ын жуулчид 3.4 хувиар, ОХУ-ын жуулчид,5.6 хувиар , Япон Улсын жуулчид 38.9 хувиар, БНСУ-ын жуулчид 0.8 хувиар, Бүгд Найрамдах Казахстан Улсын жуулчид 2.6 хувиар өсжээ

Манай улсаас гадаад улсад зорчсон иргэд эхний 9 сард 2249.6 (давхардсан тоогоор) мянга болжээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 228.9 мянган хүнээр өсөн нэмэгдэхэд БНХАУ руу зорчсон иргэдийн тоо 210.8 мянга, Вьетнам руу 8.1 мянга, Япон руу 7.8 мянга, БНСУ руу 0.9 мянгаар тус тус нэмэгджээ. Харин ОХУ руу зорчсон иргэдийн тоо 17.6  мянгаар буурчээ.

Монгол Улсын гадаадад зорчсон иргэдийн 1380 нь эрэгтэй, 869.6 мянга нь эмэгтэй ажээ. Насны бүлгээр нь авч үзвэл 30-54 насныхан 1439.8 мянга байна. Тэдний 2.7 хувь нь 10 хүртэл хоног, 92 хувь нь 30 хүртэл хоног, 0.5 хувь нь 60 -аас 90 хүртэл хоног, 4.8 хувь нь 90 -ээс дээш хоногоор зорчжээ. Тэдний 65.2 мянга нь албан/бизнесийн, 2184.4 мянга нь хувийн зорилгоор зорчсон.

Улсын хилээр эхний 9 сард (давхардсан тоогоор) 2714.4 мянган тээврийн хэрэгслийг нэвтрүүлсэн нь 2024 оны мөн үеийнхээс 51.6 мянгаар буурчээ. Тэдгээрийн 41.8 хувийг ачааны машин, 28.0 хувийг ачааны вагон, 21.6 хувийг суудлын машин, 8.6 хувийг бусад тээврийн хэрэгсэл байна.

Нийт тээврийн хэрэгслийн 44.2 хувь нь Замын-Yүд, 16.8 хувь нь Гашуун сухайт, 11.4 хувь нь Шивээхүрэн, 6.6 хувь нь Алтанбулаг, 21.0 хувь нь бусад боомтоор нэвтэрчээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

С.Төмөрбаатар: ДЦС-З даац нь хэтэрсэн ачаатай, шинэ жолоочтой хуучин машин шиг байгаа

Монгол Улсын зөвлөх инженер, Эрчим хүчний зохицуулах хорооны Зөвлөх зөвлөлийн гишүүн С.Төмөрбаатартай ярилцлаа. -Эрчим хүчний салбар...

img

7 цагийн дараа

Нийт хорогдсон малын 37.2 хувийг хонь, 37.9 хувийг ямаа эзэлж байна

Улсын хэмжээнд оны эхний есөн сарын байдлаар том малын зүй бус хорогдол 198.6 мянга болж, өмнөх оны мөн үеэс 7.9 саяар буюу 97.6 хув...

img

7 цагийн дараа

Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлын тов, дараалал… 

Улсын их хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы 2025 оны 10 дугаар сарын 20-ноос 24-ний өдрийн Хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, д...

img

6 цагийн дараа

Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдах нь өвчлөл хүндрэхээс сэргийлнэ

Хүйтэн сэрүүний улирал эхэлж байгаа энэ үед амьсгалын замын халдварт өвнөөр өвдөх эрсдэл нэмэгддэг. Тиймээс энэхүү эрсдэлээс урьдчил...

img

5 цагийн дараа

Нисэхийн тойргоос тэмээтэй хөшөө хүртэл авто замын нэгдүгээр эгнээг чөлөөлж нийтийн тээврийн автобус явуулна

НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Яармагийн гүүр орчмын авто замын ө...

img

5 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд