мэдээ
Сайд Б.Батбаатарын Абу Даби, Доха дахь албан томилолт амжилттай болов

Админ
2025 оны 10 сарын 20

50

Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо Олон улсын байгаль хамгаалах холбоо (ICUN)-ы Дэлхийн байгаль хамгааллын конгресс болж өндөрлөв. Арабын энэ халуун улсад дэлхийн олон олон орны төлөөлөгчид, 35 орны Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд нар болон нийт 10000 хүн оролцсон нүсэр том арга хэмжээ болсон нь нэн онцлог байлаа. Энэхүү онцгой чухал, дэлхийн байгаль хамгааллын төлөө хүн төрөлхтнөөрөө нэгдэн эвсэж ажиллагдаг уг арга хэмжээ, үйл ажиллагаанд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар яамныхаа баг бүрэлдэхүүнийг оройлон бүтээлчээр оролцов. Мөн СОP-17 хурлын зохион байгуулах Ажлын албаны дарга Д.Батмөнх, ирэх онд Монгол Улсад зохион байгуулагдах уг хурлыг сурталчлах мэргэжилтэн, албан ажилчид оролцсон юм. Дэлхий ертөнцөд байгалиа хамгаалах, авч үлдэх чамгүй сорилт бүх цаг үед тулгарч ирсэн бөгөөд үүний төлөө хүн төрөлхтөн шамдаж, нэгдэж, нэгнээсээ суралцаж, дэмжлэг авч ногоон үзэл санааны дор нэгдэн ажилладаг энэ том конгресст Монгол Улсын Засгийн газрын гишүүн, ногоон үзэл санаа, үнэт зүйлийн эрмэлзэлт ИЗНН-ын дарга Б.Батбаатар оролцож, СОP-17 хурлаа сурталчилж, энэ хурлыг хэрхэн үр дүнтэй болгохын тулд олон талт уулзалтуудыг хийж, уулзалт бүрээ амжилттай болгох, улмаар сайн үр дүнг авчрахын төлөөх эрмэлзлээр цаг нартай уралдаж байв. Олон улсын байгаль хамгаалах холбоо, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Дэлхийн байгаль орчны сан, Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенц, Зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг, Швейцарийн холбооны улсын хөгжлийн хамтын ажиллагааны Байгаль орчныг хариуцсан дарга зэрэг нэр хүндтэй, дэлхийд оройлон манлайлах нөлөө бүхий олон байгууллагын тэргүүлэх удирдлагууд, Катар, ОХУ, Армени, Казахстан, Ботсвана, Арабын Нэгдсэн Эмират улсын Байгаль орчны сайдуудтай уулзаж, өргөн яриа өрнүүлж, тодорхой дэмжлэгүүдийг амлуулж, Монгол Улсын байгаль хамгаалах бодлогын чиглэлд бодит дэмжлэгүүд авах олон хэлэлцүүлэгт оролцож, тайлбар таниулгыг хийж, зарим чухал санамжийг байгуулсан юм.
Олон улсын байгаль хамгаалах холбоотой харилцан ойлголцлын санамж, АНЭУ-ын Мухаммед Бин Заед сантай зэрлэг амьтан хамгаалах хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэгдсэн санамж бичгийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар талуудтай үзэглэв. Конгрессийн үеэр улс орон болгон сурталчилгааны орон зай ажиллуулах бөгөөд Монгол Улс ч өөрийн зассан танхимдаа СОP-17 хурлаа сурталчлах ажлыг тухайн өдрүүдэд амжилттай хийсэн бөгөөд энэ ажлыг даасан ажлын албаныхан ажилдаа эзэн болж, зохион байгуулалт сайтай, үр бүтээлтэй байсныг тэмдэглүүштэй. Дэлхийн байгаль хамгааллын асуудлаарх уг конгрессийн үеэр сайд Б.Батбаатар олон уулзалт хийсэн. Уулзалт бүрээ агуулга өндөр байлгаж, Монгол орон, байгаль хамгаалахад, СОP-17 хурлыг зохион байгуулахад дэмжлэг авахын төлөөх эрмэлзлээр шамдсан бөгөөд энэ хүрээнд санхүүжилт, төсөл хөтөлбөрүүдийн дэмжлэгийг авахад голлох анхаарлаа хандуулсан билээ. Талуудад өөрсдийн хүсэл эрмэлзэл, тулгамдаж байгаа асуудлуудаа бодьтой ойлгуулж, энэ хүрээнд нааштай сайн хариу үгийг сонсож байсан нь ирэх жил зохион байгуулагдах СОP-17 хурлыг үр дүнтэй, ач холбогдол өндөр болгоход нэн тустайд эргэлзээ юун. Үр дүнтэй энэ сэдвийн уулзалтууд, Бразил, Кенид олон улсын хамтрагчдын дор дахин үргэлжлэх бөгөөд энэ хэрээр үр дүнтэй уулзалт, яриа хэлэлцээний давтамжууд ойртохоор гүйцэтгэл, хэрэгжилт нэн чухал ач холбогдолтой нь ойлгомжтой. Үүнд төр улсын Засгийн газар хэлбэрэлтгүй тогтвортой байх, ялангуяа, аливаа яамдын сайд тогтвортой, үр дүн гартал ажиллах нь маш чухал нь дамжиггүй юм. Дэлхийн улс орнуудын байгаль хамгаалалд янз бүрийн асуудлууд байна. Өөр өөрийн гэсэн давуу тал, бас дутагдалтай тал байна. Ботсвана улсад гэхэд зааны, Казахстанд гэхэд бөхөнгийн нь тоо толгой зохистой байдал алдагдаж. Монголын бэлчээрийн малтай адил.Энэ л хэрээрээ тухайн улсад бэлчээр, ургамал, хөрсөд зохих асуудлууд учруулдаг байна. Монгол орны тухайтад цөлжилт бол үнэхээр ноцтой асуудал болсон. Монголын онгон байгаль, хээр талыг экосистемээр нь, унаган төрхөөр нь авч үлдэхийн төлөөнөө Монголын Засгийн газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар олон улсын конгресст бодит дуугаа хүргэж, Монголын цөлжилтийн эсрэг ажиллах хуралд зохих дэмжлэгүүдийг авах нэгэн чухаг том алхам Абу Дабид бодьтой хийгдсэн нь маргаангүй. Дэлхийн хөгжсөн орнууд унаган төрхөө дахиад олохын, бий болгохын тулд унаган төрхт орныг, унаган, онгон төрхөө хадгалсан улс орныг очиж судалж, олон талт эрэл хийдэг. Монголчууд бол ногоон үзэл санаа, байгальдаа ээлтэй амьдрах хамгийн өндөр уламжлалтай орон, ард түмэн. Гэсэн ч бидэнд цөлжилт, бусад олон талт байгалийн доройтлууд тулгарч байгаа нь СОP-17 хурлыг илүү илүү амжилттай зохион байгуулах тулгалт, шаардлагыг бэлхнээ нотолж байгааг онцлууштай. Үүний тулд олон улсын донор байгууллагуудын санхүү, төсөл хөтөлбөрүүдийн дэмжлэг онцгой чухал болохыг Байгаль орчны сайд, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар Абу Дабигийн томилолтоороо үнэмлэхүй гүйцэтгэсэн гэхэд хилс болохгүй. Ер нь, СОP-17 хурлыг мөн чанарын агуулга төгс , үр дүнтэй зохион байгуулбал, үүний үрээр цаашид тухайн улс орон олон талаар эерэг дэмжлэгүүд, хамтралд нийлдэг сайн уламжлалтай байна. Үүнийг Б.Батбаатар сайд ихээхэн онцолж байгаа юм. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Абу Дабигийн томилолтыг амжилттай өндөрлүүлээд Катарын Доха хотноо ажлын айлчлал хийж, тус улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Абдулла бин Абдулазиз бин Аль-Субайетай уулзаж хоёр улсын байгаль орчны салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.
Энэ хүрээндээ хоёр улсын яам хооронд Санамж бичгийг ойрын хугацаанд байгуулах, байгаль орчин, ховордсон амьтан, ургамал хамгаалах, чиглэлд хамтрах, ирэх онд Монгол Улсад зохиогдох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцийн талуудын XVII бага хурлыг (СОP-17) зохион байгуулахтай холбогдуулан энэ үеэр хамтарсан санаачилга гаргаж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх хэлбэрээр хамтран ажиллах, эдгээрийг бүтээлч ажил хэрэг болоход нягт хамтарч ажиллахаар тогтсон юм. Мөн СОP-17 хурлыг зохион байгуулахад ямар хэлбэрээр дэмжлэг үзүүлэхээ ойрын хугацаанд албан ёсны хариу ирүүлэхээ мэдэгдэв. Ийнхүү Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Батын Батбаатарын Арабын хоёр оронд хийсэн ажлын айлчлал-томилолт, бодит бүтээлч хурал, уулзалтууд амжилттай болж, түүнд дагалдсан Байгаль орчин, уур амсгалын өөрчлөлтийн яамны Нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Бат-Өлзий, сайдын зөвлөх С.Энхболд, СОP-17 хурлыг зохион байгуулах Ажлын албаны дарга Д,Батмөнх, Бодлого хөрөнгө оруулалтын хэлстийн дарга Д. Ариунтуяа, яамны гадаад харилцааны ажилтан А.Нарангаравуу нар зохих үр бүтээлтэй, санаачилгатай, ур чадвар өндөр ажиллаж, томилолтоо өндөрлүүлэв.
Б.БАЯР





С.Төмөрбаатар: ДЦС-З даац нь хэтэрсэн ачаатай, шинэ жолоочтой хуучин машин шиг байгаа
Монгол Улсын зөвлөх инженер, Эрчим хүчний зохицуулах хорооны Зөвлөх зөвлөлийн гишүүн С.Төмөрбаатартай ярилцлаа. -Эрчим хүчний салбар...
7 цагийн дараа
Нийт хорогдсон малын 37.2 хувийг хонь, 37.9 хувийг ямаа эзэлж байна
Улсын хэмжээнд оны эхний есөн сарын байдлаар том малын зүй бус хорогдол 198.6 мянга болж, өмнөх оны мөн үеэс 7.9 саяар буюу 97.6 хув...
7 цагийн дараа
Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлын тов, дараалал…
Улсын их хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы 2025 оны 10 дугаар сарын 20-ноос 24-ний өдрийн Хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, д...
6 цагийн дараа
Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдах нь өвчлөл хүндрэхээс сэргийлнэ
Хүйтэн сэрүүний улирал эхэлж байгаа энэ үед амьсгалын замын халдварт өвнөөр өвдөх эрсдэл нэмэгддэг. Тиймээс энэхүү эрсдэлээс урьдчил...
5 цагийн дараа
Нисэхийн тойргоос тэмээтэй хөшөө хүртэл авто замын нэгдүгээр эгнээг чөлөөлж нийтийн тээврийн автобус явуулна
НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Яармагийн гүүр орчмын авто замын ө...
5 цагийн дараа
Сэтгэгдлүүд