мэдээ
“UB drone battle” уралдааны шилдгүүд тодорлоо

Админ
2025 оны 10 сарын 20

10

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл урлагийн газраас оюунлаг, соёлтой, ухамсарт иргэнийг төлөвшүүлэх, эерэг сэтгэлгээг хөгжүүлэх, иргэний соёлын боловсрол, ёс зүй, зан суртахууны зөв төлөвшлийг түгээн дэлгэрүүлэх, инновац, шинэчлэлийн үнэт зүйлсийг дэмжих, уран бүтээлчдийн туршлага солилцох боломжийг бүрдүүлэх, хувь хүний ухамсар, нийгмийн сайн сайханд үлгэр үзүүлэх зорилгоор “UB DRONE BATTLE” уралдааныг зарласан. Тус уралдаанд мэргэжлийн болон мэргэжил харгалзахгүй нийт 27 уран бүтээлч бүтээл ирүүлсэн бөгөөд урьдчилсан шатны шалгаруулалтаас 10 бүтээлийг шалгаруулж, хоёр дахь шатны шалгаруулалтаар шилдгүүд тодорсон юм. Шагналыг нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин гардууллаа.
- Тэргүүн байр: Залуу уран бүтээлч Б.Одбаатар
- Дэд байр: Залуу уран бүтээлч Б.Батгэрэл
- Гутгаар байр: Залуу уран бүтээлч А.Еркинбек
- Тусгай байр: Залуу уран бүтээлч Ж.Энхзориг
- Тусгай байр: Нийслэлийн ерөнхий боловсролын 23-р сургуулийн 12-р ангийн сурагч О.Эрдэмтулга нар шалгарлаа.
Дрон технологи нь өнөөгийн хотын хөгжил, инновац, ухаалаг шийдлийн салшгүй хэсэг болж, олон улсын хэмжээнд өргөнөөр хөгжиж байна. Энэхүү чиг хандлагыг Монгол Улсад түгээн дэлгэрүүлэхэд энэхүү уралдаан чухал хувь нэмэр оруулж байгаа нь онцгой ач холбогдолтой юм. “UB Drone Battle” уралдаан нь залуусын бүтээлч сэтгэлгээ, инженерчлэлийн ур чадвар, технологийн мэдлэгийг сорьсон, шинэлэг сэтгэлгээний өрсөлдөөн байлаа.





Хугацаат цэргийн алба хаагчдад мэргэжил эзэмшүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага, сургалтын төвүүдэд суралцаж буй хугацаат цэргийн алба хаагчдын тоог нэ...
5 цагийн дараа
Шөнийн тарифын хөнгөлөлт 11 дүгээр сарын 1-нээс эхэлнэ
Монгол Улсын Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын айл өрхийн орой шөнийн цагаар хэрэглэсэн цахилгааны...
4 цагийн дараа
Өвлийн элсэлтийн шалгалт арванхоёрдугаар сарын 4-нд эхэлнэ
2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын хуваарийг Боловсролын Ерөнхий Газар(БЕГ)-аас өнөөдөр танилцууллаа. Шалгалт арванхоёрдугаар сарын...
4 цагийн дараа
Улсын хэмжээнд 376 удаагийн мал хулгайлах гэмт хэрэг бүртгэгджээ
2025 оны эхний 09 дүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 376 удаагийн мал хулгайлах гэмт хэрэг бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 19.4 хув...
3 цагийн дараа
Б.Нямбаяр: Эмч, сувилагч нар тангараг өргөсөн тулдаа л шүд зуусаар өдий хүргэлээ
Эрүүл мэндийн салбарынхан үндсэн цалингаа 3.5 сая төгрөг болгохыг шаардсан жагсаал өчигдөр дөрөв дэх өдрөө төв талбайд үргэлжиллээ. ...
2 цагийн дараа
Сэтгэгдлүүд