Улаанбаатар

weather

Loading weather data...

10 сарын 22

Валютын ханш

value

мэдээ

Дулааны тавдугаар цахилгаан станц 100 мянган өрх, ААН-ийг эрчим хүчээр, 40 мянган өрхийг дулаанаар хангана

trend

Админ

img

2025 оны 10 сарын 21

img

32

news-img

Нийслэлийн эрчим хүчний хангамж 2030 онд 3328 МВт хүрч, 55 хувийн чадлын дутагдалд орох эрсдэлтэй байна. Эрчим хүчний хангамжийг шийдвэрлээгүй хот, бүс нутгийн дэд бүтцийн хөгжил, хөрөнгө оруулалтын орчин, иргэдийн амьдралын чанарт сөргөөр нөлөөлөх эрсдэл бий. Эрчим хүчний хангамжийг бэхжүүлэх нь дэд бүтцийн хөгжлийн суурь шаардлага болоод байгаа юм. Иймд Улаанбаатар хотын эрчим хүчний найдвартай ажиллагааг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Дулааны тавдугаар цахилгаан станц төслийг 2026 онд эхлүүлэхээр төлөвлөсөн. Өнгөрсөн долоо хоногт тус станцыг барих гүйцэтгэгчийг шалгаруулах эрхийг НИТХ-аас нийслэлийн Засаг даргад олгосон. Тус станцыг Монгол Улсад анх удаа төр, хувийн хэвшлийн түншлэлээр Баянгол дүүргийн 20 дугаар хороонд 26 га талбайд 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай барина.

Цахилгаан үйлдвэрлэлийн 90 хувийг төвийн сүлжээнд нийлүүлнэ. Ингэснээр нийслэлийн баруун бүс буюу 40 мянган айл бүхий Таван шар, 21 дүгээр хороолол, “Хилчин” хотхон, Баянхошуу, 3, 4 дүгээр хороолол, 1 дүгээр хорооллыг дулаанаар, 100 мянга орчим өрх, аж ахуйн нэгжийг найдвартай эрчим хүчээр хангах нөхцөл бүрдэх юм.

Уг төсөл нь Улаанбаатар хотын төвлөрөл, хотжилт хурдацтай нэмэгдэж байгаатай уялдан жилээс жилд өсөн нэмэгдэж буй дулаан, эрчим хүчний хэрэгцээг дотоодын эх үүсвэрээр хангаж үнийг тогтворжуулах, хямд үнээр эрчим хүч хэрэглэхэд чухал ач холбогдолтой.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Хугацаат цэргийн алба хаагчдад мэргэжил эзэмшүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ 

Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага, сургалтын төвүүдэд суралцаж буй хугацаат цэргийн алба хаагчдын тоог нэ...

img

7 цагийн дараа

Шөнийн тарифын хөнгөлөлт 11 дүгээр сарын 1-нээс эхэлнэ

Монгол Улсын Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын айл өрхийн орой шөнийн цагаар хэрэглэсэн цахилгааны...

img

6 цагийн дараа

Өвлийн элсэлтийн шалгалт арванхоёрдугаар сарын 4-нд эхэлнэ

2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын хуваарийг Боловсролын Ерөнхий Газар(БЕГ)-аас өнөөдөр танилцууллаа. Шалгалт арванхоёрдугаар сарын...

img

5 цагийн дараа

Улсын хэмжээнд 376 удаагийн мал хулгайлах гэмт хэрэг бүртгэгджээ

2025 оны эхний 09 дүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 376 удаагийн мал хулгайлах гэмт хэрэг бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 19.4 хув...

img

4 цагийн дараа

Б.Нямбаяр: Эмч, сувилагч нар тангараг өргөсөн тулдаа л шүд зуусаар өдий хүргэлээ

Эрүүл мэндийн салбарынхан үндсэн цалингаа 3.5 сая төгрөг болгохыг шаардсан жагсаал өчигдөр дөрөв дэх өдрөө төв талбайд үргэлжиллээ. ...

img

4 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд