мэдээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн байна

Админ
2025 оны 10 сарын 22

40

Малчид, иргэд, тээвэрчидэд зориулсан мэдээ:
22-ноос 25-ныг хүртэл нийт нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -21…-23 градус, бусад хэсгээр -13…-15 градус, өдөртөө 0…-2 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө -19…-21 градус, өдөртөө -2…-4 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө -20…-22 градус, өдөртөө -3…-5 градус хүйтэн байна.
2025 оны 10-р сарын 23-наас 10-р сарын 27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
23, 26-нд нийт нутгаар цас орохгүй. 24-нд Хөвсгөлийн уулсаар, 25-нд Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр ялимгүй цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 3-8 метр, 25, 26-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө ихэнх нутгаар бага зэрэг дулаарч, Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эхээр шөнөдөө -24…-29 градус, өдөртөө -5…-10 градус, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -18…-23 градус, өдөртөө 0…-5 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -2…-7 градус хүйтэн, өдөртөө +7…+12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -10…-15 градус хүйтэн, өдөртөө 0…+5 градус дулаан байна. 25-нд нутгийн хойд хэсгээр, 26-нд нутгийн зүүн хойд хэсгээр хүйтэрнэ.





Хугацаат цэргийн алба хаагчдад мэргэжил эзэмшүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага, сургалтын төвүүдэд суралцаж буй хугацаат цэргийн алба хаагчдын тоог нэ...
3 цагийн дараа
Шөнийн тарифын хөнгөлөлт 11 дүгээр сарын 1-нээс эхэлнэ
Монгол Улсын Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын айл өрхийн орой шөнийн цагаар хэрэглэсэн цахилгааны...
2 цагийн дараа
Өвлийн элсэлтийн шалгалт арванхоёрдугаар сарын 4-нд эхэлнэ
2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын хуваарийг Боловсролын Ерөнхий Газар(БЕГ)-аас өнөөдөр танилцууллаа. Шалгалт арванхоёрдугаар сарын...
2 цагийн дараа
Улсын хэмжээнд 376 удаагийн мал хулгайлах гэмт хэрэг бүртгэгджээ
2025 оны эхний 09 дүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 376 удаагийн мал хулгайлах гэмт хэрэг бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 19.4 хув...
27 минутын дараа
Б.Нямбаяр: Эмч, сувилагч нар тангараг өргөсөн тулдаа л шүд зуусаар өдий хүргэлээ
Эрүүл мэндийн салбарынхан үндсэн цалингаа 3.5 сая төгрөг болгохыг шаардсан жагсаал өчигдөр дөрөв дэх өдрөө төв талбайд үргэлжиллээ. ...
7 минутын дараа
Сэтгэгдлүүд