Улаанбаатар

weather

Loading weather data...

10 сарын 23

Валютын ханш

value

гадаад

Профессор, сэр Лоуренс Фридман: Энэ дайн бол өөрийн оршин тогтнох утгаа алдаж байгаа улс орны түүх юм

trend

Админ

img

2025 оны 10 сарын 22

img

98

news-img

Өнөөдөр судлаачид Трамп, Путин нар Унгарт уулзана, уулзахгүй, Украины дайн зогсоно, зогсохгүй гэж ид маргалдаж байна. Иймээс өнөөдрөөс хоёр жил гарангийн өмнө Их Британийн цэргийн түүх, стратеги судлаач нэрт эрдэмтэн, профессор, сэр Лоуренс Дэвид Фридманы Эрх Чөлөөт Европ(Radio Free Europe/Radio Liberty, RFE/RL) радиод Путины Украинд дайн эхэлснээс 11 сарын дараа буюу 2023 оны нэгдүгээр сарын 28-нд өгсөн “Путин Украины дайнд ялалт байгуулахад хэцүү, төгсгөхөд бүр ч хэцүү” ярилцлагыг товчлон хүргэж байна.


Хийгдсэн судалгаануудаар цэрэг, стратегийн байдал үргэлж бодсоноор болдоггүй гэдэг нь батлагддаг. Украинд өрнөж буй дайн яг ийм жишээ мөн. Тийм ээ, энэ бол үүний бараг төгс жишээ. Зарим хүмүүс Орос яагаад ч дайн эхлүүлэхгүй гэж найдаж байсан. Би тэдний нэг нь байгаагүй. Гэхдээ Орос ялалт байгуулна гэдэг маш эргэлзээтэй зүйл гэж үзэж байсан. Украины газар нутгийн хэмжээ, хот тосгодын байршил, хүн ам, тэдний эсэргүүцэл, зэвсэглэл зэргийг тооцоход дайн Оросын хүссэнээр явах боломж бага байсан. Тэгээд ч энэ дайн эхний шатнаасаа л Оросын бүх зорилго нурах нь тодорхой болсон. Ирак дахь 2003 оны дайнд эхний шат нь төлөвлөгөөний дагуу явагдаж, харин дараа нь асуудал үүсч байсан бол харин Украинд Оросын дайны төлөвлөгөө эхнээсээ шууд нурсан. Иймээс энэ дайн Оросын хувьд стратегийн маш их хохирол авчирсан. Хүн хүчний алдагдал, эдийн засгийн уналт, улс төрийн тусгаарлалт гээд олон зүйлийг дурдаж болно. Гэхдээ үүнээс хамгийн том, илүү хүнд үр дагавар бол Орос өөрийн нэр хүнд болох “агуу гүрний” дүр төрхөө алдаж байгаа явдал. Тэд дайны эхэнд эзэлж авсан газар нутгаа хамгаалж ч чадсангүй. Гэтэл Путин өөрийгөө буруутай гэж хүлээн зөвшөөрөхөөс айж энэ дайнаа зогсоож чадахгүй болоод байна. Энэ дайн Оросын хувьд үндэсний “агуу хүчит сэргэлт” болох ёстой байсан ч одоо түүний өөрийнх нь улс төрийн сүйрэл болж хувирсан. Тиймээс түүний хувьд “дайнаа дуусгах” гэдэг нь “өөрийгөө ялагдсан гэж хүлээн зөвшөөрөх”-тэй адил зүйл болсон. Оросын хувьд цөмийн зэвсэг ашиглах аюул ч маш бага байна. Путин үүнийг заналхийлэл болгон ашиглаж байгаа ч бодит хэрэгжилтэд хүрэх магадлал маш бага. Цөмийн зэвсэг ашиглавал Оросын тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдал ч эрсдэлд орно. Барууны хариу арга хэмжээ Оросын сүйрэлтэй тэнцэж ч мэднэ. Иймээс Путинд хоёр л сонголт үлдсэн. Эхнийх нь энэ дайныг хүчээр дуусгах, гэхдээ энэ нь түүний дотоод улс төрийн байр суурийг ганхуулах болно. Хоёрдугаарт, дайныг олон жил сунжруулах, ингэснээр энэ дайн “хуучирсан, ач холбогдолгүй, утгагүй зүйл” болж хувирна. Тиймээс би “Путины хувьд ялалт байгуулахад хэцүү, төгсгөхөд бүр ч хэцүү” гэж хэлээд байгаа юм.

Оросын нийгмийн хувьд энэ дайн бол Орос өөрийгөө алдаж буй үйл явц. Хүмүүсийн итгэл найдвар, оюун санаа, дэлхийд эзлэх байр суурь гээд бүх зүйл нь өөрчлөгдөж байна. Путин иргэддээ “Оросыг агуу болгоно” гэж амласан ч бодит байдал дээр тэр улс орноо бусдаас тусгаарлаж, айдас дүүрэн, хаалттай нийгэм болгож хувиргасан. Иймээс Путин энэ дайныг аль болох удаан үргэлжлүүлэх гэж зүтгэх болно. Тийм ээ, орос цэргүүд Украины давшилтыг зогсоох ч, өөрсдөө бодит амжилт олж чадахгүй. Учир нь Украин тууштай хамгаалж байна. Мөн барууны ертөнц гэгддэг АНУ, Европ, Украиныг орхихгүй гэдэг нь аль хэдийнэ тодорхой болсон. Мэдээж дайн дуусах цаг ирнэ. Гэхдээ тэр үед Украин бус, Орос өөрөө өөрийгөө ялагдуулсан байх болно. Учир нь энэ дайн газар нутгийн төлөө бус өөрийн оршин тогтнох утгаа алдаж байгаа улс орны түүх юм.

 

Бэлтгэсэн Г.АМАРСАНАА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Шатахууны нийлүүлэлт, тээвэрлэлт, түгээлтийг шуурхай зохион байгуулахаар холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна

Аж үйлдвэр эрдэс баялгийн яаманд шатахууны нийлүүлэлттэй холбоотой цаг үеийн асуудлыг шуурхай шийдвэрлэх зорилгоор Тээврийн цагдааги...

img

8 цагийн дараа

“Алтан цом 2025” барилдаан энэ сарын 25, 26-ны өдөр болно

Монголын Үндэсний бөхийн холбооны “Алтан цом 2025” барилдаанд 10-р сарын 25, 26-ны өдөр болох бөгөөд үндэсний шилдэг найман компаний...

img

7 цагийн дараа

Г.Ариунболор: Манай улсын хувьд ойлгомжгүй нэгэн засаглалын субьект нь “Ерөнхийлөгч” гэж үзэх олон улсын судлаачид байдаг

Улс төр судлаач, эрх зүйч Г.Ариунболортой өнөөгийн улс төрийн нөхцөл байдал болон улс төрийн нам, парламент засаглалын асуудлаар яри...

img

7 цагийн дараа

Нийт нутгийн 46 хувьд цастай байна

Нийт нутгийн 46 хувьд цастай байна. Увсын Хяргас, Цагаанхайрхан, Хөвсгөлийн Цэцэрлэг, Цагаан-Үүр, Ренчинлхүмбэд 10–20 см, Хөвсгөлийн...

img

7 цагийн дараа

“Нийгмийн даатгал нөхөн төлж өгнө” гэсэн зараар залилагч олширчээ

Сүүлийн үед фэйсбүүк болон бусад сошиал сувгаар “Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлж өгнө”, “Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн гэх...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд