мэдээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 0 градус орчим байна

Админ
2025 оны 10 сарын 23

19

Малчид, иргэд, тээвэрчидэд зориулсан мэдээ:
23-наас 25-ныг хүртэл нийт нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -20…-22 градус, бусад хэсгээр -12…-14 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна
БАГАНУУР ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө -19…-21 градус, өдөртөө -2…-4 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө -20…-22 градус, өдөртөө -1…-3 градус хүйтэн байна.
2025 оны 10-р сарын 24-нөөс 10-р сарын 28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
24-нд Хөвсгөлийн уулсаар, 25-нд Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр ялимгүй цас, 27-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 3-8 метр, 25, 26-нд нутгийн зүүн хэсгээр зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Өдөртөө ихэнх нутгаар бага зэрэг дулаарч, Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эхээр шөнөдөө -22…-27 градус, өдөртөө -5…-10 градус, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -17…-22 градус, өдөртөө 0…-5 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -2…-7 градус хүйтэн, өдөртөө +7…+12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -10…-15 градус хүйтэн, өдөртөө 0…+5 градус дулаан байна. 25-нд нутгийн хойд хэсгээр, 26-нд нутгийн зүүн хойд хэсгээр хүйтэрнэ.





“Бахрейн 2025″ Азийн залуучуудын наадмын нээлт боллоо
Азийн Олимпийн зөвлөлийн ивээл дор 12 жилийн дараа эргэн ирж буй Азийн залуучуудын III наадам нь Баруун өмнөд Азид Персийн булангийн...
8 цагийн дараа
Түлш борлуулалтын нэг цэгт өдөр бүр 5–10 тонн түлш нийлүүлэгдэж байгаа нь иргэдийн хэрэгцээнд хүрэлцэхгүй байна
ХЭҮК-ын дарга Д.Сүнжидээр ахлуулсан ажлын хэсэг өчигдөр /10.22/ түлш борлуулах төвүүдийн үйл ажиллагаатай танилцлаа. Нийслэлийн өрхү...
8 цагийн дараа
“Шаг мад”
Унгарын нийслэл Будапештэд болох Трамп, Путин нарын уулзалттай холбогдуулан Европын Холбооны Гадаад бодлогын тэргүүн Кая Каллас “Энэ...
7 цагийн дараа
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
Нийслэл Улаанбаатар хот болон зарим аймаг, сумдад бензин, түлшний хомсдол үүсээд байгаа. Тэгвэл шатахуунтай холбоотой үүсээд буй асу...
7 цагийн дараа
Ногоон нуурт хиймэл нуур бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр болон холбогдох албаныхан өнөөдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Ногоон нуур орчимд а...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд