Улаанбаатар

weather

Loading weather data...

10 сарын 23

Валютын ханш

value

мэдээ

Түлш борлуулалтын нэг цэгт өдөр бүр 5–10 тонн түлш нийлүүлэгдэж байгаа нь иргэдийн хэрэгцээнд хүрэлцэхгүй байна

trend

Админ

img

2025 оны 10 сарын 23

img

23

news-img

ХЭҮК-ын дарга Д.Сүнжидээр ахлуулсан ажлын хэсэг өчигдөр /10.22/ түлш борлуулах төвүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.

Нийслэлийн өрхүүд 2025 оны аравдугаар сарын 01-нээс хагас кокосжсон түлш хэрэглэж эхэлсэн бөгөөд аж ахуйн нэгж, байгууллагууд түүхий нүүрс ашиглахгүй байх зохицуулалт хийгдээд байна. Энэ хүрээнд Комиссын ажлын хэсэг түлш борлуулах төвүүдийн нөхцөл байдал, иргэдийн түлшний хүртээмж, хэрэглээний бодит нөхцөлд дүн шинжилгээ хийв.

Улаанбаатар хотод 176 мянга орчим өрх галлагаатай амьдарч байгаа бөгөөд нөхцөл байдалтай танилцахад 7000 гаруй өрхтэй хороонд хоёр борлуулах цэг ажиллаж байхад, 2000 орчим өрхтэй хороонд гурван цэг байрлах зэрэг зөрүүтэй байна.

ХЭҮК нөхцөл байдалтай танилцаж дараах зөрчлүүдийг илрүүллээ. Үүнд:

-Түлш борлуулалтын нэг цэгт өдөр бүр 5–10 тонн түлш нийлүүлэгдэж, өрх бүрт өдөрт гурван шуудай, долоо хоногт долоон шуудай түлш олгож байгаа нь иргэдийн хэрэгцээнд хүрэлцэхгүй байна.

-“Хотула” аппликейшнд түлшний үлдэгдэлтэй гэж зааж байгаа ч газар дээр очиход түлш дууссан байх, байршлын мэдээлэл тодорхойгүй байх зэрэг зөрчил илэрч байна.

Мөн иргэдийн зүгээс Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэгт дараах мэдээллийг өглөө. Үүнд:

-Зарим иргэдийн хэлснээр хагас кокосжсон шинэ төрлийн түлш нь өмнөх нүүрснээс илч багатай, хурдан шатаж дуусдаг, килограмм жин нь хүрэхгүй байгаа аж.

-Иргэд түлш авахын тулд гэрээсээ хол явж, дараалалд олон цаг зогсох, ажлаасаа хоцрох зэрэг хүндрэл байнга гарч байгаа бөгөөд зарим тохиолдолд 10 гаруй борлуулах цэгээр орсон ч түлш авч чадаагүй байна.

ХЭҮК-оос нөхцөл байдал хүнд байна хэмээн өнөөдөр дүгнэлээ. Тиймээс ХЭҮК-оос холбогдох албан тушаалтнуудад санал, зөвлөмжийг илгээх болно.

Мөн манай байгууллага энэ асуудлыг цаашид ч анхаарч, иргэдийн амь нас, эрүүл мэндийг хохироохгүйн тулд төрийн холбогдох байгууллагууд үүргээ биелүүлэн ажиллаж байгаа эсэхэд тогтмол анхаарах болно.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагдах иргэдийн анхааралд

Эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлт ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс эхэлнэ. Шөнийн тарифын хөнгөлөлтөд нийслэл болон аймгийн төв,...

img

8 цагийн дараа

АНУ зөрчилд холбогдсон Иран Улсын иргэдийг эх оронд нь буцаана

АНУ болон Ираны Засгийн газрын зөвшилцлийн үндсэн дээр ираны иргэдийг захиалгат нислэгээр эх оронд нь албадан буцаах болсон талаар И...

img

7 цагийн дараа

Шатахууны нийлүүлэлт, тээвэрлэлт, түгээлтийг шуурхай зохион байгуулахаар холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна

Аж үйлдвэр эрдэс баялгийн яаманд шатахууны нийлүүлэлттэй холбоотой цаг үеийн асуудлыг шуурхай шийдвэрлэх зорилгоор Тээврийн цагдааги...

img

7 цагийн дараа

“Алтан цом 2025” барилдаан энэ сарын 25, 26-ны өдөр болно

Монголын Үндэсний бөхийн холбооны “Алтан цом 2025” барилдаанд 10-р сарын 25, 26-ны өдөр болох бөгөөд үндэсний шилдэг найман компаний...

img

6 цагийн дараа

Г.Ариунболор: Манай улсын хувьд ойлгомжгүй нэгэн засаглалын субьект нь “Ерөнхийлөгч” гэж үзэх олон улсын судлаачид байдаг

Улс төр судлаач, эрх зүйч Г.Ариунболортой өнөөгийн улс төрийн нөхцөл байдал болон улс төрийн нам, парламент засаглалын асуудлаар яри...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд